2008-04-16

Машин унаатай зарим хүмүүст хэрэгтэй байж магадгүй гэж бодоод орууллаа...

Автомашингүй бол энд амьдрахад нэг л хэцүү хүндрэлтэй санагддаг. Амин хувийн болон албаны ер нь бүх л асуудал нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэл, машинтай шууд холбоотой.

Томоохон хотуудад бол нийтийн тээврийн хэрэгслэлээр зорчих нь наад зах нь цаг хугацаа, цаашлаад төсвөө хэмнэхэд чухал нөлөөтэй. New York болон бусад томоохон хотуудын төвд (downtown) байдаг бол хувийн машин шиг хэрэггүй зүйл бараг л байхгүй болов уу даа. Том хотуудад паркинг буюу зогсоол хайгаад л эргэлдчихнэ, зогсоол оллоо гэхэд цагаар, өдрөөр гээд төлбөртэй... Тэгээд дээр нь янзан бүрийн газар байрлуулвал нэгд, тусгай болон хувийн эзэмшлийн, энээ тэрээ гээд, хоёрт хулгай, зэлгээ, бүр дээрмийн асуудалтай учир ч болно... Энэ нь мэдээж ямаршуухан газар (хэсэгт) байгаагаас ихэвчлэн хамаарна.

Харин миний буй хөдөө газарт бол машингүй бол амьдрал байхгүй л гэсэн үг. Метро байхгүй, зарим газруудад үйлчилгээний автобус үйлчлэх боловч ерөнхийдөө "гадныханд" халтай байж болох талтай, нилээн хол газар алхаж байж хүрнэ, такси үйлчилгээ байдаг боловч эртхэн захиалж байж үйлчлүүлнэ. Манай "гар өргөөд зогсооно" гэсэн ойлголт бүр ч байхгүй. Миний машин эвдрээд засврын газарт очих гэж такси захиалсан чинь нэг цагийн дараа очих боломжтой гэж авдаг байгаа. Тэгээд нөгөө газар луугаа 20 минут алхаад очиж билээ...


Миний машины загвар За үндсэн сэдэвтээ:

Машин унаагаа хэрхэн засуулах вэ?

- Тосыг нь 3000 миль буюу 3н сардаа нэг удаа сольж байх нь зүйтэй гэж үздэг. Тиймээс ч хэрвээ та хаана нэгтээ солиулсан бол тухайн газрынхан машины цонхон дээр чинь дараагийн тос солиулах үйлчилгээний өдрийг тодорхойлсон "хуудас" наачих байх. Тиймээс та тос солиулах өдрөө мартана гэсэн зовлонгүй болно. Зарим газруудад энэ үйлчилгээ байхгүй. Ер нь тосоо "түргэн үйлчилгээний тос сольдог" газруудад бүү солиулаарай. Яагаад гэвэл энэ нь хугацаандаа тааруулаад нэмүү үнэтэй байдаг. Яарч байвал хамаа алга л даа. Хэрвээ Та тос солиулах газрынхаа нэрийг нь мэддэг бол тосоо солиулахаасаа өмнө "хямдралын кард"-ыг yellow page болон интернэтээс олохыг хичээгээрэй. Жишээ нь: Firestone, Grismer гээд зарим газруудын тос солиулах болон бусад автомашины үйлчилгээний
coupon буюу хямдралын хуудсыг интернэтээс хайж олоод хэвлээд очвол та хэдэн төгрөг ч гэсэн хэмнэнэ. Шууд яваад очиход тань 30 гаран доллар байх бөгөөд хэрвээ интернэтээр хямдралын хуудсыг хэвлээд очвол 20 гаран болно. Зөвхөн тосоо солиулахад ч биш, шинээр дугуй авах, тоормоз янзлуулах гээд бүхий л автозасварын үйлчилгээнд ийнхүү хөнгөлөлтийг авч болно.

- Тос солиулахдаа зөвхөн тосоо солиулах биш бас бусад үйлчилгээг авчих боломжтой. Үйлчлэгчдээ хандаад эелдэгээр гуйхад үгүй гэхгүй л байх. Тос солиулахдаа юуг үнэгүй хийлгэж болох вэ гэвэл дугуйныхаа хийг тааруулах, янзан бүрийн тос, шингэнүүдийн хэмжээг тодорхойлуулах, цонх угаагчийн шингэнийг хийлгэчих, ажиллахгүй буй ганц хоёр ширхэг гэрлийн учрыг олчих (зөвхөн сэлбэгийнх нь мөнгийг нэмж төлөөд, тэгснээр үйлчилсний төлбөрийг хэмнэж буй хэрэг), бүр даварвал "free check" хийлгэчих нь бий. Та хэрхэн харьцах, хэрхэн үйлчлүүлдэгээс энэ нь хамаарна л даа.

- За тэгээд хэрвээ таны машиныг "үзээд" ямарваа нэгэн гэмтэл, согог олоод хэлж магадгүй юм. Одоо хийхгүй бол болохгүй, маш том гэмтэл байна гэж ч магадгүй. Тэгвэл та юуны өмнө засварын үнийн дүнг бодуулаад гаргуулаарай. Тухайн гэмтсэн хэсгийн өөрийнх нь үнэ бага байж, үйлчилгээний хөлс нь хэдэн зуу ч гарч мэднэ. Тиймээс цагт хэдэн төгрөгөөр бодож төлбөр тооцсоныг нь сайн хараарай. Зарим газруудад ажлын хөлс нь цагийн 78, заримт нь 60 гаран гээд өөр өөр байгаа. Цагийн 70аар бодоод 5 цаг янзална гэхэд 350 гарах жишээтэй. Дээр нь сэлбэг хэрэгслийн өөрийнх нь худалдааны үнэ, тэгээд тохируулга хийх үнэ, янзан бүрийн татварууд нэмэгдэнэ. Харин "хулхи" газруудад бол үүнээс хамаагүй хямд боловч үйлчилгээ нь үнэндээ таарсан байдаг юм шүү. Ямар ч тохиолдолд хэлж оношлуулсныхаа дараа шууд засвар хийлгэсний хэрэггүй. Хэлсэн гэмтлүүдийг болон үнийн урьдчилсан дүнг хэвлүүлээд авчих. Тэгээд найз нөхдөөсөө болон бусад газруудад очиж нөгөө "онош"-ын дагуу үйлчилгээ хийх үнийн дүнг урьдчилан бодуулаад (аман болон бичгэн хэлбэрээр) харьцуулалт хийж эдгээрээс хямдыг нь, бас найдвартайг нь сонговол Та мөнгө хэмнэх болно.

- Ер нь машиныхаа "гэмтэлийн" тухай асуух байдлаар тодруулж "яавал дээр бол" гэсэн зөвлөлгөө авбал аль засварын газрынхан болон автомашины сэлбэгийн худалдааны дэлгүүрүүд (Аutozone, Advance Auto Parts гэх мэт) үгүй гэхгүй хэлээд өгөх болно. Ингэснээр та ямаршуухан засвар хийлгэх, юу худалдан авах талаар төсөөлөлтэй болж үнийн судалгаа хийхэд дөхөм болно гэсэн үг.

- Машин засварын газрыг сонгохдоо тухайн газрын гаднах төрх байдлыг сайн ажиглаарай. Мэдээж машин мэдэхгүй хүнийг хуурах, элдэв төрлийн "буруу" зүйл хийх тохиолдол гарч болохыг үгүйсгэсний хэрэггүй. Муу санаа... Нэг зүйлийг чинь янзлаад, зүгээр байсан нөгөөг нь "солиод" хийчихэж мэднэ. Зөвхөн cash-аар үйлчилдэг, хулхи газруудад энэ нь тохиолдох өндөр магадлалтай. Бүртгэлгүй, зүгээр л хямдхан, хурдан засаад өгч буй шиг боловч мөнгө төлбөрөө хийгээд засварын газраас хөдөлсний дараа таны машин гайгүй байх баталгааг өгөхгүй шүү. Хэрвээ зогсчихвол тэдний буруу биш, та л хохирно. Тиймээс аль болохоор мөнгө хэмнэж хулхи засварын газарт үйлчлүүлэх биш, тохьтой, найдвартай, дээр нь хямд газрыг сонгоорой.

- Ер нь shopping (юу ч байж болно) хийдэг хүмүүс интернэтээс болж өгвөл хямдралын хуудсыг олохыг хичээвэл хэдэн төгрөг атугай Та хэмнэх болно. Жишээ: "Wal-Mart"-ын хямдралыг
эндээс харж болно. Мөн энэ сайтнаас хямдралуудыг олох боломжтой.

photo: http://www.flickr.com/photos/bronsonwo/1511110213/sizes/l/

No comments: