2008-04-03

Би Монгол...

Төвдийг өмгөөлөөд бичлэг оруулж байсан тэр сэтгэл минь хэвээрээ байгаа. Ер нь болж л өгвөл Хятадад Олимпын тоглолт битгий болоосой гэж залбирч байгаа.

Саяхан хэдэн хужаа, америк нийлсэн хэдэн "эрдэмтэд"-тэй тааралддаг юм байна. Америкийн их сургуулийн багш нар юм л даа. Нэг америк нөхөр чонын тухай ном орчуулаад (дургүй хүргэсэн нөхдүүд тул номынх нь нэрийг оруулсангүй) түүнийгээ монголын дээд албан тушаалтанд бэлэглэснээ их олзуурхан ярилаа... Номыг нь авч үзээд бас ч үгүй сайхан ном байна гэж нялганалаа. Миний үнэхээр биширдэг амьтны нэг яах аргагүй мөн тул блогтоо хүртэл оруулж сэтгэлээ сэргээдэг байхгүй юу...

Тэгсэн...


Тэрхүү америктай хамт байсан нэгэн хужаа "эрдэмтэн" (проф гэсэн) надаас Монголчууд Орос, Хятад хоёрын алинаас нь илүү "айдаг" (бүр айдаг гэсэн утгаар) вэ? асууж ёстой дургүй хүргэдэг байна ш. Би айдаггүй. "Айх" гэдэг ойлголт бидэнд байдаггүй гээд нээг их ууртай хэлсэн байх. Дургүй хүрсэн гэж...

Бас нэг нь "Монголоос ирсэн" гэсэн Өвөр Монгол уу, ар Монгол уу гээд л заавал хариу нэхсэн байдалтай дахин дахин асууж байна. Тэгэхээр нь Монгол гэж албан ёсны нэр. Та мэддэггүй юм уу, оюутнуудад юу заадаг байна аа? гээд хариу асуугаад жоохон шөргөөцөлдлөө...

Хэрхэндээ дайтаад байгаа ухаантай юм л даа. Бидний энгийн нэгэн нь туулж буй амьдралдаа иймэрхүү байдлаар Монголынхоо төлөө үзэлцэж явдгийг дээдчүүд маань мэддэг байх даа...

Тэднээс салахдаа "Би чоно гэдэг амьтныг хайрладаг, үнэлдэг. Зарим хүмүүс чононоос доор ухаантай байдаг юм" гээд хэлчихсэн...

Гол нь Монгол гэдэг нэрийг унагахгүйгээр Монгол хүн гэдгээ ядарсан ч, задарсан ч, жаргасан ч хаана ч хэлнэ, Монгол гэдэг нэрний төлөө хэнтэй ч үзнэ... Чадах ядахаараа тэмцэж буй бага ч атугай баталгааг энд дараад уншаарай.


No comments: