2008-02-23

За Бурханы сургаал, талх, пуужин гээд нилээд хадуурчихлаа...

"Үндсэн" сэдвээсээ хальтраад олон хоночихсон байна.

Хайр дурлал, гэр бүл, сэтгэл, хүмүүс, эрчүүд, хүүхнүүд гээд багагүй бичлэг оруулдаг байсансан...
Миний одоо болтол харамсаж явдаг зүйл минь ГЭР БҮЛ-ээ хадгалж хамгаалж чадаагүй явдал гэж ойлгож явдаг. Эхнэрээсээ нилээд хэдэн жил (бараг 10аад жил) тусдаа амьдарсан ч гэсэн хааяадаа санадаг, үгүйлдэг. Хүүхдүүддээ сайн аав байхыг хичээж байгаа ч, үнэнч аав байгаагүйгээ мэдэрдэг. Сайн хань, үнэнч аав гэдэг ойлголтыг сэтгэлдээ гээсээр, бас тээсээр яваад иржээ...

Эхнэрээсээ тусдаа байснаасаа хойш нилээн олон хүүхэнтээ наанатай, цаанатай амьдраад, учраад, уулзаад ирчихэж. Энэ талаар тухайн үеэрээ амьдраад л...

Одоо болтол өөртөө "таарах" ханийг олсонгүй тэр тусмаа олохыг хичээгээд олж чадсангүй, тэгэхээр би "эр хүн" биш бололтой. Нөгөө талаар хэлбэл "сайн хүн" биш бололтой...

Надад ажил, мэргэжил, цалин пүнлүү байсан уу? Байсан.
Надад хүнлэг сэтгэл байсан уу? Би байсан л гэх байх.
Надад тусч зан байсан уу? Байсан...
Гэрийн ажил энээ тэрээ зовлон биш...

Юу надад дутагдсан? Юугаар би дутсан?

Би гэр бүлийн "эзэн" байж чадаагүй. Бүр энгийнээр хэлбэл "эр хүн" л байж чадаагүй гэж одоо бодож явдаг.
- Хамгийн түрүүнд би гэртээ байдаггүй "завгүй" эр байсан. Үнэндээ ажил их байдаг байсан боловч хэрэгтэй үед хэрэгтэй цагт би гэртээ байгаагүй хэрэг л дээ..
- Би ажлын "хэнхэг" байсан. Үргэлж л ажилтай. Ажилтай байх, цалинтай байх сайхан ч...Энэ нь амьдралын утга учир биш....Би бүр ажлын талаар ярихыг гэртээ бараг хориглох шахам байж билээ...
- Би "далимдуулдаг" байсан. Дандаа орой тардаг эр хүн ийм шалтаг олохыг алийг тэр гэхэв. Заримдаа гэр бүлд асуудал гарахад би энэ шалтагийг өөртөө олчихдог байж билээ...
- Би "мундаг" эр байдаг байж. Өөрийгөө мөнгө төгрөг олж, бүхнийг зохицуулж буй гэж боддог. Үнэндээ бүх зардлыг эр хүн та гаргаж байвал сайн байна. Харин "нууц орлого"% эсвэл "нууц зарлага" үлдэж байгаа бол Та биш болсны тэмдэг...
- Би "хуурамч зан" их гаргадаг байж. Ажилаасаа болоод "болж бүтэж" байгаа зан гаргадаг.
- Би "үнэнч" биш байж. Үүнд тайлбар байхгүй.
- Би өөрийгөө "их хүнд" боддог байсан байна. Бүхнийг өөрөө зохицуулж буй мэт боддог.
- Би "халамжгүй" байж. Хэрвээ тусалж дэмжиж байгаагаа халамж гэж бодвол андуурал бололтой. Энэ тал дээр би өөрийгөө эр хүн шиг байсан гэж хэлж чадах боловч хүүхнүүд тэгж боддоггүй гэдгийг энд анхааруулъя...

Нэг иймэрхүү эр байж дээ... Үүнийг уншигч "эр хүн" Та иймэрхүү ааш зан гаргаж байвал Таны амьдрал минийх шиг бас "утгагүй" тал руугаа явж байгаа гэдгийг ухаарна байхаа гэж бодож байна.

За тэгээд би юугаар дутсан? Хүүхнүүдэд хэрэг болох байх...
- Халамж. Эр хүн талаасаа чадах ядахаараа халамжийг өгч байвал Та бас халамжаа бүү харамла. Тэр тусмаа та эмэгтэй хүн шүү дээ.
- Үглээ чанар. Үглээд байх нь эр хүнд үнэхээр ядаргаатай. Бааранд суугаад согтуу хүүхний яриа сонсох, эхнэр үглэх хоёр адилхан.
- Нөхрөө энхрийл. Битгий загнаж бай. Болсонгүй бүтсэнгүй... энэ нь түүний буруу биш байх тохиолдол олон..
- Болох болохгүй зүйлд бүү уурла. Нээг их нервтэй "хатан хаан" болох гэсний хэрэггүй. Зүгээр л орхичих. Тэгж байгаад учир нь тайлагдана.
- Хэзээ ч битгий гар хүр. Зарим шартай хүүхнүүд цохиод авсан ч яадаг юм гэх байх. Тэгж болохгүй. Тэр тусмаа толгойд нь...Эр хүний хийморь хаанаа байдгийг хэлүүлэх юу байхав...
- Өвчин бага тооч. Дандаа өвдсөн хүний хажууд байх ямар байх билээ...

За ингэсгээд дуусгахгүй бол надад уур нь ч хүрч магадгүй... :)

3 comments:

БЭ said...

"Бааранд суугаад согтуу хүүхний яриа сонсох, эхнэр үглэх хоёр адилхан..."за энэ ч жоохон тиймхэн юм биччихиж дээ. Эхнэрээ ингэж боддог бол хэцүү л юм байна.

бж said...

Chandmania, and mini. Nas zaluu baina. Boloogui ee, hu!
Amidral 40 nasand eheldeg gedeg biz dee? Ter bol dan gants busguichuuded zoriulsan ug bish shuu. Hun neg aldsan bol 2 dahi amidraldaa iluu hyanamgai, huniig boddog, oilgodog, uuruur helbel hamaagui iluu hariutslagatai handdag yum. Chamd tohiroh, chi bas tuund tohiroh bolomjiin ayataihan uhaalag busguichuud baij l baigaa. Chi uurtuu ingej dugnelt hiij, uuriiguu erj haij, oilgoj baigaa chini l tom hereg.
Bolno doo, hu.
Hamtiin amidral gedeg hundlel deer l togtdog yum baina gedgiig bi lav ulam bur uhaaraad baigaa...

Chandmani said...

Болжгоно-doo:
Эхнэрээ биш эхнэр хүний үглэхийг зүйрлэсэн болно. Ер "үглэх" гэдэг утгыг ойлгож байгаа байхаа гэж найдаж байна. Буруу ойлгогдохоор бичсэн юм байх даа. Санал сэтгэгдлээ бичсэнд баярлалаа.

Ганаа_бж-дээ...
хэхэ олдох л байх гэж бас найдая. :)