2008-02-18

Сүсэг бишрэл, шашин шүтлэг...шинэчлэл...хөгжил
(Шашин хөгждөг л байх учиртайсан. Болдогсон бол Бурханы шашины хөгжил, шинэчлэлтийн жил болгон зарлах юмсан)

Би Бурханы шашинтан. Бурханы шашинаа хүндэтгэж явдаг...
Гэхдээ Бурханы шашиныг дэлгэрүүлж байгаа Монголынхоо лам нарын хэлж, уншиж, айлтгаж буй номнуудыг ойлгодоггүй. Тиймээс Бурханы шашинаа тодорхой хэмжээгээр ойлгоход хүндрэл учирдаг...
Мэдээж ном уншуулах, сонсох, буян үйлдэх дуртай. Сэтгэлээрээ, бас итгэлээрээ л баясан дагаж, залбирч мөргөж явдаг. Youtubed хүртэл хэдэн номнуудыг оруулсан. Тайлбар байхгүй бол ямар ном уншиж байгаа, юу гэж ерөөж засал хийж буйг ойлгохгүй. Хэрвээ төвд хэл мэддэг байсан бол төвөггүй ойлгох байсан байх...

Энд ирснээсээ хойш ТВ-ийн зарим сувгууд шашины чиглэлээр дагнасан нэвтрүүлэгүүдийг шашины зориулалтаар нь биш хэлний мэдлэгээ дээшлүүлэх зорилготойгоор үзэж ирсэн. Эдгээр сувгуудын нэвтрүүлгүүдийг үзэж байгаад өөртөө, амьдралд минь хэрэгтэй мэдээлэл, сургаалийг олж авахыг хичээдэг. Сувгуудаар голчлон министр буюу шашины төлөөлөгчдийн лекц яриа зэргийг их сонсдог. Тэдний яриа, сургаал нь энгийн бөгөөд шашины сургаалаасаа ихэвчлэн нэг өгүүлбэр иш (ишлэл) татаад түүнийг амьдралд хэрхэн үр дүнтэй даган баясаж болох талаар зөвлөлгөө, жишээтэйгээр, дээр нь хэн ч (шашиных нь талаар ойлголт ч байхгүй над мэтэд хүртэл) ойлгогдохоор энгийн (ярианы) хэлбэрээр илэрхийлдэг.

Тэгээд бодохоор - Монголынхоо Бурханы шашинтай, шашины байгууллага, хийд, лам нарын үйл ажиллагаатай харьцуулж үзээд иймэрхүү энгийн "бидэндээ" ойлгомжтой байгаасай, болоосой гэж их мөрөөддөг. Төр нь шашинаа, шашин нь төрөө хүндэтгэнэ гэлцдэг ч хэрвээ шашин нь "хөгжихгүй" (зөв утгаар) бол төрөөс шашиныг хөгжүүлэх хөшүүргийг бий болгох хэрэгтэй байх. Жишээ нь: Монгол Улсын төрийн хэл бол монгол хэл. Тиймээс шашины байгууллага, сүм хийдүүд монгол хэлээр үйл ажиллагаа явуулж байхыг "уриалах" гэх мэт.

Бидний болон манай улсын хөгждөггүйн нэг саад тотгор нь Бурханы шашины маань одоогийн энэ "хоцрогдмол" байдал ч байж болох юм шүү дээ... Монголын төр-толгойдоо "энх"-тэй, "лүндээ"-тэй, "баяр"-тай улс хөгжих л учиртайсан...

Бурханы шашиныхаа эсрэг буруу үзэл, сурталчилгаа гаргалаа гэж бүү ойлгоорой. Манай томоохон хийдийн хамбаас авахуулаад жирийн хувраг лам нар хүртлээ эхнэр авч, хүүхэн эргүүлж арван хар нүглийн нэгийг үйлдэн бидэндээ буяныг түгээж байхад байхад мань мэтийн сүсэгтэн шавь иймэрхүү зүйл бичихэд халгүй байхаа....

photo source: http://www.jeffstateonline.com/religion/

3 comments:

A.Амарсайхан said...

Зөв санаа шүү. Юуг нь бүү мэд дүнгэр дангар л гээд байдаг. Залбираад л суугаад байдаг.

Bayasum said...

би ч хувьдаа манай хийдийнхэн, лам нар Монголчуудыг гэгээрүүлэх бус мунхруулж байна л гэж боддог доо..

bluefire said...

ter "dunger dangar" gesen nomnuud bugd sain saihan bur gaihamshigt ugtei magtaal eruuluud baidag. Uuniig yah gej tavij baigaa ve gedgee tailbarlasan uchir shaltgaani uhaan baidag. Odoogoor nileed "hozrogdoj" yavaa gej huvidaa uzdeg dee. Tegeed ch medeh yumsan gesen ih husleeree angli, oros heleer Buddha giin surgaaliig unshdag. http://www.fpmt.org/inc/nav/search_results.asp?cx=006666013672625551539%3Aviz2vwpxfge&q=sutra&cof=FORID%3A11#968
Er ni Buddhism g anhlan medej avahad baahan "Scare Tactics" bolovch terniih ni logik uchir shaltgaaniig ni aldahgui oilgood yavahad uneheer amtiig ni bas shimiig ni avch boldog yumaa.