2008-02-09

Цагаан сар ба бэлэг...

Цагаан сарын хэдэн өдрүүд өнгөрч байна. Монголдоо бол "албатай" юм шиг хамаатан садан, найз нөхдийнхөөр орж буузаар бөмбөгдүүлэх, бас ч үгүй хэн нэгнийг уриад гэртээ бяцхан бөмбөгдөлт хийх байсан байхаа. Бууз гэснээс нээг сайхан бууз идэх юмсан. Уг нь хийж чадна л даа гэхдээ хийх сэтгэл төрөхгүй юм. Найз минь Монгол явахдаа нэгэн жигнүүр үлдээсэн тэрийг нь жигнүүр байдлаар ашигласангүй жил болчихож.
хадуурах гэж байна...
Цагаан сар хамгийн түрүүнд баярын өмнөх цэвэрлэгээний асуудал. Яахав хүн болгон чадах ядахаараа хийчих тул энэ талаар бичээд яахав...
Бэлэг.. Цагаан сарын бэлгийн асуудал... Хямд бөгөөд чанартай гээд бүгд л шаагилдаж байгаа. Тэгээд цагаа тулаад ирэхээр чанарын асуудал орхигддог.
... Охидуудын минь ээж ерөнхий боловсролын сургуульд багшилдаг бөгөөд утасдаад ангийнх нь хүүхдүүд ирж золгоно гээд хэлээд байна тэгээд чамаас зөвлөлгөө авах гэсэн юм гэж утасддаг юм байна. Хуучин хайрт минь, хань минь байсан тул үгүй гэж хэлж зүрхэлсэнгүй санаагаа хуваалцлаа. Анги нь 40 гаран хүүхэдтэй, тиймээс хүүхдүүдэд гарын бэлэг гээд л... Бусдыг нь зохицуулчихаар хүүхээн... Багш хүний цалин хэд билээ. Гэр бүлээсээ гадуур зарцуулах төсөв нь ямаршуухан байх билээ... Мань хүн тодорхой хэмжээгээр тооцоо хийчихсэн: хүүхэд болгонд 1200 гарч байна гэдэг юм байна. Би ч яахав хуучнаараа бодоод л хүүхэд болгонд 1000 байвал ямар вэ гэсэн юм. Ер нь хэрэгтэй хэрэггүй зүйл өгч байснаас бэлэн мөнгийг өгөх нь дээр гэж үзсэн хэрэг л дээ. Тэгсэн 1000 төгрөгний ханш "навс" унасныг нь мэдсэнгүй л дээ. 3-н жилийн өмнөх 1000-н төгрөгөөр золгодогтойгоо зүйрлэсэн хэрэг. Тэгсэн биш болсон юм байхаа. Ээж аавтайгаа болон хүндэтгэдэг хүнтэйгээ 5-10 мянгаар золгодог гэнэ... Цаг хурдан өнгөрч, мөнгө хурдан хувирах юм даа...
Энд байгаа охинтойгоо энэ талаар ярьтал "та дүүд яах гэж байна" гэдэг байгаа. Хүний хүмүүст бэлэг гээд байхын төрсөн дүү минь ямар бэлэгтэй билээ гэсэн санааг агуулж байгаа хэрэг л дээ... Энэ талаар зохицуулчихна аа...
Ер нь "баян" байсан бол хамаа алгаа зарцуулаад, тараагаад, бэлэглээд байхсан... Гэтэл тийм биш энгийн нэгэн Чандмань тул бас ч үгүй "бодох" хэрэг гарах юм байна шүү дээ....

Үнэндээ одоогоор надад Цагаан сарын настроение алга. Мөр энээ тэрээгээ гаргаагүй 2 жил болчихож. Тэгэхээр би монголооо алдаж байгаа байхаа. Хэн нэгнийхээр орж Цагаан сарын баярын уур амьсгалыг мэдрэхийг хичээнээ....

Баярын үеэр иймэрхүү зүйл бичсэндээ халгасан юм байлгүй төсөл болгож нэг үзсэнээ "зориглоод" дахин орууллаа.

2 comments:

A.Амарсайхан said...

Khun bolgond 1000 gene shuu. Xe xe. Neeree l tosoorchee. 1 dvgeer angiin khuukhed iim mongotoi zolgoj baigaa gesen

Chandmani said...

hehe to'soorson bnaa... manai ulsyn edyn zasag "xo'gjood" to'svyn orlogo minii xaritsuulsan yeiinxees 3 daxin (anduuraagui bol) nemegdsen bsan ni iim l uchirtai bsan um bnaa...