2008-01-09

Зарим сонин хачинаас:

- Одооноос эхлээд 2009 оны 2 дугаар сарын 17-н хүртэл АНУ-д бүх мэдээллийн сувгууд аналагоос дижиталд шилжиж дуусах бөгөөд худалдаанд тодорхой хэмжээгээр сигнал хувиргагчид (шилжүүлэгч) зарагдах, борлуулагдах боловч хангалтгүй байх юм байна. Нэгэн тодруулга: бүх Дижитал (Digital) нь High Definition биш ба харин HD сигналууд нь дижитал болно. Дэлгүүрт зарагдаж буй HDTV-үүдийн үнэ нь унаж байгаа боловч жирийн иргэд худалдан авах хэмжээнд хүрээгүй л байна.

- АНУ-д машин үйлдвэрлэгчид машиныг hybrid руу шилжүүлэхийн зэрэгцээ өөрөө паркалдаг болгохоор ажиллаж байна. Анхны hybrid машиныг Японы Toyoto компани 1997 онд худалдаанд гаргасан боловч хоёр жилийн дараа Honda компани АНУ-д анх удаа худалдаанд гаргасан байна. Миний сонссоноор (андуураагүй бол) 2018 он гэхэд АНУ-д машинууд өөрөө жолооддог, паркалдаг байхаар олон нийтийн дунд тархах юм гэсэн. АНУ-ын GM (General Motor) өөрөө паркалдаг машин "үйлдвэрлэх" гэж туршиж байхад аль хэдийн Япон, Англид жолооч нар хэдэн төгрөг илүү төлөөд голдуу Toyota маркийн тийм машин барьж байгаа билээ. Америкийнхний үйлдвэрлэсэн өөрөө жолооддог машин нь Lexus бөгөөд 60000 ам долларын үнэтэй.

- Америкийн мөнгөн тэмдэг нь анх бичигдэхдээ US гэж байсан боловч цаг хугацааны эрхээр S ба U нь давхардаад, бүр сүүлдээ (залхуурал нөлөөлсөн ч байж болох юм) S-ийн дээгүүр II буюу хоёр зураас болон хувирчээ.

- Хүн болгоний хэл өөрийн гэсэн давтагдашгүй хээтэй байдаг.

- Алмаазыг зөвхөн маш халуун температураар л эвддэг.

- Ketchup буюу кетчуп нь 1830-аад онд анх удаа эмийн зориулалттай зарагдаж эхэлсэн байна.

2 comments:

Cаарал said...

Pooh bur odoo digital ruu orood ehelchihsen uu? Japand boloogui ee 2011 onii 7 sariin 24 nd shiljine gesen. Gehdee end yanz buriin huvirgagch ene ter hereglehgui bololtoi, shuud digital TV hudaldaj av geed reklamdaad baigaa. Haluun temperatur gej lazeriin tuya yu.

Chandmani said...

Сааралдаа:
Монгол Улс маань хэзээ шилжих бол? Лазер бас орно оо...