2007-12-18

АНХААРУУЛГА болон НЭГЭН УРИАЛГА
Баярын болон худалдааны, бэлгийн ид үеийг тохиолдуулан ойрдоо Америкт ихээхэн яригдаж байгаа нэгэн мэдээлэл Монголд минь их хамааралтай санагдаад байгаа юм....

зурган дээр дараад америкт "хориотой" тоглоомуудтай холбоотой мэдээллүүдийг уншаарай....

photo source: http://toyinfo.org/


Ихэнхдээ Хятад улсаас нийлүүлсэн маш их хэмжээний хүүхдийн тоглоомууд эрүүл ахуйн шаардлага хангахгүй нь батлагдаад нилээн хэл ам таталж байна. Жижиг соронзон, будагнууд эрүүл ахуйн шаардлага хангахгүйгээс, химийн бодисууд агуулсан байдгаараа хүүхдийн эрүүл мэндэд хортойг нь тогтоосон байгаа.
8-р сарын үед 9,0 сая тоглоомуудыг "устгалд" оруулан эцэг эхчүүдэд худалдан авахгүй, худалдан авсан бол хүүхдээрээ тоглуулахгүй байхыг сануулсаар ирсэн билээ.
Christmas баяр хүмүүс бие биендээ бэлэг илгээдэг ид үе нь. Өчигдөр шуудан дээр очсон чинь шуудангийн ажилтан "өнөөдөр хамгийн их бэлэг, илгээмж явуулдаг өдөр нь" гэж билээ. Түүнийг нь нотолсон юм шиг том жижиг хайрцаг барьсан иргэд уртын урт дараалалд зогсон шуудангийн ажилтнууд завгүй ажиллаж байлаа... Бэлэг илгээмж явуулж байгаа хүмүүс мэдээх хүүхдийг тоглоом, янзан бүрийн хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг явуулах бараг л 100 хувийн магадлалтай. Мөн шинэ жилийн гэрлэн чимэглэлүүд, салютууд... Тэгэхээр Америкчууд эхлээд хятадад үйлдвэрлэсэн тоглоомыг шалгасны дараа хэрвээ "аюулгүй" нь тодорхойлогдвол иргэдээ худалдан авч байхыг сануулж байна... Бүр конгресс нь шинэ жилээс өмнө хуулийн хүрээнд арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа гээд боддоо. Тэгэхээр "өндөр түвшин"-д хүртлээ "аюултай" байгаа нь мэдэгдэж байгаа биз....

Мөн Япон дахь энэхүү тоглоомтой холбоотой мэдээг
эндээс уншаарай...

Харь холын Америкт иймэрхүү байхад хажуу хөрш Монголд минь яаж байгаа болдоо...

Манай наймаачид наад зах нь Хятадын Эрээнд очоод л гоё л харагдсан тоглоомуудыг ямар ч эрүүл ахуйн шинжилгээ, хяналтгүй оруулж ирээд дэлгүүр, худалдаанд шууд зарж байгааг хэн ч гэсэн ойлгох байх. Тэгэхээр хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн тоглоомыг чанар, эрүүл ахуйн шалгалтын дардас, баталгаагүй бол худалдан авахгүй байхыг уриалж байна. Тэр тусмаа хүүхдүүд амандаа хийдэг, нялх хүүхдийн ямарваа нэгэн "баталгаагүй" тоглоомыг худалдан авахгүй байхыг уриалж байна... Баталгааг улсын хяналт, шалгалтын холбогдох байгууллагаас шууд нэхэх хэрэгтэй... Хэрвээ байхгүй бол битгий худалдаж ав!


Та хүүхдэдээ хайртай л бол битгий худалдаж ав. Монголчууддаа хайртай бол битгий зар. Бие биенээ хайрлаж хүндэтгэдэг, Монгол удмаараа бахархдаг бол битгий бэлгэнд оруулаарай.

Бид бие биенийгээ хайрлахгүй, Монгол удмаа хамгаалахгүй бол хэн биднийг хайрлаж, хамгаалах билээ!!!

1 comment:

peakfinder said...

Ugui bas bodmoor baigaa yumaa. Manaih yur n' l hyatadad hiisen yum hudaldaj avahaas zailshiideg. Zarimdaa ch oor arga baidaggui.
Ene yu ch hamaagui avchraad baigaa ulsiin ajil n' yaj butdeg yum bol doo?