2007-11-28

Өмнө нь "энгийн нэг жаазтай" зураг оруулсандаа тайлбар болгоод...




Энгийн ч юм уу, аль эсвэл алдартай ч юм уу, нэг урлагийн бүтээл (жишээ нь байгалийн, газрын, Пикассогийн, энээ тэрээ) аваад ханандаа өлгөөгүй, заавал яагаад энэ, энэ, энэ (хаанаас татсанаа мартчихсан байна), зургуудийг нэтээс татаж аваад адилхан жаазлаад ханаа чимэглэсэн бэ?
Нүүхэд, суухад, байрлуулахад амар, авсаархан 4x6-гийн хэмжээтэй. Жааз нь бараг л 1$. Walgreen-д очоод нэг их ажил болохгүй, цаг үрэхгүй хэвлэсэн. Тэгэхээр их мөнгө үрээгүй байгаа биз...

Нутгаа санаад...
Монголоо сурталчилаад...
Сэтгэлээ сэргээгээд...
Нүдээ баясгаад...
Охиндоо зориулаад...
Шашинаа хүндэтгээд...
Бурхандаа залбираад...
Түүхээ мартахгүй...
Урлаг соёлоо бишрээд...
Гэрээ чимэглээд...


Жич: мэдээж гэрээ (ханаа) сайхан тохижуулсан, урлагийн бүтээлээр чимэглэсэн айлууд байгаа. Ийм ялихгүй юм бичлээ, энээ тэрээ гээд битгий шүүмжлээрэй. please. Энд тэнд амьдарч байгаа оюутнуудад хэрэг болж мэдэх юм.
Юм болгон учиртай гэж өөртөө хэлээд санаа алдав... :)


2 comments:

Anonymous said...

Burhanii zuraguud hana chimj ugnu,eh nutag sanagduulna, tanin medehuin ach holbogdoltoin unen gehdee... burhan bur uur uuriin uchirtai gedegiig buu martaarai...tohirohq burhanaa bitii ulguurei l geh gesiin...

maya

Chandmani said...

tiimee... Bi Burxany zurgiig o'lgo gesen sanaa o'gson bololtoi... Jishee bolgoj l tavisan umaa... Minii xuvid edgeer zurguud ni "zugeeree". Yer ni bol setgeliin l asuudal shuu dee...