2007-11-10


Сониноос...ер нь чамайг харъя, ямаршуухан амьтан байдаг юм бол гээд байсан зарим хүмүүст зориулаад зургаа тавилаа шүү. Янзан бүрийн програм олоод одооны төрхийг минь тодорхойлчих биздээ :)

Бага нас
Хэрвээ намайг таньдаг бол энэ нь хамааралгүй шүү. Ер нь зургийг минь миний зөвшөөрөлгүй ямарваа нэгэн байдлаар янзан бүрийн мэдээлэлд тавих, оруулах, харуулах, засах, янзлах, үзүүлэх, линк хийх, мэдрүүлэхийг хориглоно. Энэ нь хуулиар хамгаалагдсан гэж ойлгож байгаа. Тэр тусмаа би ингээд биччихвэл... Нэтийн хууль хатуу шүү. Хүний эрхийн асуудлаа гэж... Тоглоогүй бичсэн шүү...

5 comments:

byambaa said...

odooniih ni turhiig todorhoiloh geed chadsangui. yaah uu.

Chandmani said...

:) sorry about that...

БЭ said...

Хүүхэд нас аа гэж. Хошуу амаа унжуулчихаад сууж байгаа нь бодвол энэ юун том хар юмаар нүүр лүү чиглүүлээд байна гэсэн байртай. За тэгээд баруун талд яалт ч үгүй ээж зогссон бололтой юм. Жижигхэн чандманийг уйлуулахгүй гэж шархигнадаг тоглоом шаржигнуулаад л, нөгөөх нь нэг инээчихдэг юм билүү ядаг юм билээ гэсэн байртай. Дотроо бол эр хүн уйлдаггүй юм өө гээд их гүрийж байгаа бололтой. За тэгээд тэр гангарааны хүрмэн дээл бол ванлий банлий. Маш хөөрхөн зураг байна. Миний багын зураг гэхээр юм ганц л байдаг юм. Түүн дээрээ тэгээд зүгээр ч авхуулчихгүй хамаг юмаа дэлгээд малийгаад сууж байвал яах уу, ямар тийм зураг оруулалтай нь биш тэ. Тэгэхдээ одооны дүр төрх гэхээр юм юу л үлдсэн бол, тэр уруул хамар лав тэр чигээрээ байхаа даа. ;-)

Chandmani said...

Нэмлэт-дээ баярлалаа... Надад байгаа 2 зургийн нэг нь л дээ... Чиний зургийг харах юмсан... :)

бж said...

yamar egduutei yum be? Gehdee odoogiin turh chini buuj irehgui bainaa. Zaaval buulgah ch heregtei bish dee. Bidnii huvid setgelee l haraltsaj baival tsarai zus tiim chuhal bish.