2007-11-12

Үнэгүй зүйлд нугасгүй компьютер...

Компьютерээ вирусээс хэрхэн хамгаалах, хэрхэн арчлах вэ? Үнэгүй ш дээ мэдээж... Миний хувьд ашигладаг хамгаалалтын программууд бол үнэгүй. Түүнийгээ та нартайгаа хуваалцая. Хэрэг болвол ашиглаарай.

За бараг 2 сардаа нэг удаа хар найзыгаа эрүүл мэндийн үзлэгт оруулан бүтэн эрчимт эмчилгээнд оруулдаг. Эхлээд шууд л форматлана. Энэ талаар эргэж дурсана аа.
Хэрвээ Таны компьютерийн warranty (баталгаат хугацаа) дуусаагүй бол дагалдан ирсэн СД-г (сүүлийн үед revocery CD гэж байхгүй нэг цаасан дээр баахан дугаар биччихсэн online-аар худалдан авах үеийн анхны байдалтай болгон янзалдаг болсон) ашиглаад үнэгүй сэргээж болдог. Хэрвээ warranty дууссан бол яахав үйлдлийн системийн хуулбарыг олох хэрэгтэй болно. Мөн энэ нь хамгаалалтын программд хамааралтай.

Norton, McAfee, болон бусад вирусын software-ууд нь голдуу 6-12 сарын баталгаат хугацаатай буюу үнэгүй дагалдан ирдэг. Хэрвээ дуусвал Та шинээр худалдан авах хэрэг гарна. За одоо нөгөө үнэгүй программууддаа оръё...

Миний ашиглах дуртай хамгаалалтын программын нэг бол бол AVAST. Энэ нь дотроо олон төрөлтэй. Үнэгүй нь "
Аvast! 4 Home Edition". Бусдыг нь мөн л 6 сар ч юм уу хэдэн (30) өдрийн хугацаатай үнэгүй ашиглаж болно. Яагаад энэ программыг ашигладаг вэ гэвэл энэ нь дандаа updated буюу шинэчлэгдэж байдаг. 2-т энэ програм ачаалагдсны дараа компьютерийн хурдад бага нөлөөтэй. Зарим вирусны программууд ядаргаатай ш дээ. Орох уу, оруулах уу гээд л асууж блокдоод л, ажиллах гэж удаан, ачаалагдаж ажиллаж байгаа үед нь бусад программууд ачаалагдах хурд харьцангуй удаан болдог. Компьютер бодоод л би дэлгэцээ ширтээд суучихдаг. Гэтэл би хүлээх дургүй хүн...

2-рт, ашигладаг програм бол
CCLEANER. Энэхүү програм нь Таны компьютерыг хог новшноос нь салгана. Ер нь янзан бүрийн программууд болон интернэт сайт ачаалагдахад хэрэгтэй хэрэггүй олон "мэдээлэл-хог" Таны компьютерт "суудаг". Тэрхүү "мэдээллүүд-хог"-ноос салах нь таны компьютер цэвэр, эрүүл, хурдтай байх анхны нөхцөл юм л даа... Дээр нь өчигдөр бичлэгтээ дурьдсан таны компьютерт "хадгалагдсан" хэрэгтэй, хэрэггүй "нууц үг"-үүдийг тань устгаж өгнө... Ажиллахдаа таньд садаа болох огт зүйлгүй маш хурдан. Өдөр болгон энэ программыг зүгээр л нэг run хийгээд дарчихаарай. Тэгээд л болоо...

3-т,
Ad-Aware... Үнэгүйг нь энд орууллаа. Хэрвээ Та ихийг хүсвэл худалдан авахаас өөр аргагүй. Бас хэрэглэхэд хялбар, нөлөө багатай...

За, миний хамгийн дуртай буюу my favorite нь
F-PROT. Гэм нь даанч үнэгүй биш л дээ. Яахав 30 хоног үнэгүй ашиглах боломжтой.

Дээр дурьдсан программууд өөр өөрийн онцлог, зориулалттай тул түүнийг нь тухайн программын танилцуулгаас нь сайтар уншаарай.

Энэ бичлэгийн эхэнд яагаад компьютерээ бараг 2 сар тутамд форматладаг тухай эргээд орно гэсэн байхаа:
1. Янзан бүрийн хэрэгтэй хэрэггүй мэдээллээ янзлах боломжтой. Хэрвээ санах ой, hard дискний хэмжээ нь хүрдэг л юм бол хадгалаад л байвал хадгалаад байж болох боловч энэ нь нээг их онц зүйл биш.
2. Вирусээс сална. Тэгээд ч шинээр төрсөн юм шиг сэтгэл төрөөд сайхан ш дээ. :)
3. Хугацаа дууссан "үнэгүй" программуудаа шинээр суулгаад дахин ашиглах боломжтой. Тэгээд ч эхний сард 1 програм үнэгүй ашиглаад дараа нь дуусахааар нь нөгөөг нь суулгаад л... Дараа нь форматлаад... Тэгээд л үнэгүй ашиглаж болоод байхгүй юу. Мөнгөө хэмнэнэ ээ гэж....
4. Компьютерийнхээ хурдыг нэмэгдүүлнэ. Төрөл бүрийн хэрэглэгээний хэрэгтэй хэрэггүй программуудыг суулгаад дараа нь uninstall хийсэн ч ямарваа нэгэн файл заавал үлддэг. Тэдгээрээс салах нь хурдыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Компьютерээ форматлах дуртай хүнд хамгийн хэрэгтэй зүйлүүд:
- Бүх мэдээллийг тань хадгалах External болон Removable hard drives. Хэрвээ зураг, дуу хөгжим, видео хадгалах дуртай бол хэдэн 10-н GB-аас дээш байлгаарай. Надад бол external ~100GB hard drive байгаа. Western Digital-ийнх зүгээр шүү. Одоо шинэ жилийн хямдрал гээд навс унана тэгэхээр нь цохичихоорой. :)
- Гар доор хэрэгтэй мэдээллүүд, компьютерийнхээ гар, дуу, хулгана, дэлгэц зэрэг чухал хэрэгтэй driver-үүдийг хадгалж зөөж болох usb flash drive-ууд. 256MB, 512MB, 1GB, 2GB, 4GB гээд хэмжээтэй ч надад бол 512MB эсвэл 1 GB нь зүгээр байдаг. Яагаад гэвэл хэмжээ нэмэгдэх тусам үнэ нь нэмэгддэг тул нөгөө үнэгүй зүйлд нугасгүй мань мэт нь их мөнгө төлөхийг хүсэхгүй биздээ. Тэгээд ч бас эд зүйлс эвдэрдэг, үрэгддэг, хаягддаг, хулгайлагддаг гэдгийг бодолцвол бас толгойд чинь нэг юм бууж байгаа биз... :)

- Мэдээж windows гээд үйлдлийн системүүд...

Форматлахаасаа өмнө мэдээллүүдээ бүрэн бүтэн хуулж авсан гэдэгтээ итгэлтэй байгаарай. Тэгэхгүй бол дараа нь өөрийгөө, бас намайг буруутгах хэрэг гарч мэднэ шүү...

Мартагдсан зүйлүүд байвал дараа нь энэ бичлэгтээ нэмнэ ээ. Энэ удаа ингээд дуусгая даа. Олон мэргэжлийн үг оруулсангүй аль болохоор энгийнээр бичлээ...

3 comments:

Anonymous said...

Hi. Shine jiliin beleg duudee yawuulahgui umuu.......... haanaas bna gedgiig ta olood medchiheerei gesen uu xe xe xe xe

Chandmani said...

za xo', asuuj bna uu, ali esvel shalgaj bna uu, medkui l bna. :)Xaanaas ve gevel:
- Firefox Browser-tei Japanaas;
- Explorer 6.0-tai Korea-gaas;
- mo'n Mongoloos Datacom-iin Explorer 6.0-tai xereglegch;
ene 3-iin neg ni... shuud endees tendees gej bichsengui. Yahav buruu bichchixej magadgui gej bolgoomjilloo.
Xervee edgeeriin neg ni bol "tiimee" geed oruulchixaarai... :)

Chandmani said...

aan bas bur todruulbal:
Korea-giinx ni Korea Telecom-iin xereglegch...
Japaniix ni technologiin ix surguuliinx...