2007-09-25

Мөнгө бүхнийг шийддэг л дээ. Гэхдээ бодоод байсан нэг л сонин...

20 сая төгрөг УИХ-д нэр дэвших хүмүүсийн шалгуур баймааргүй байна. Үнэхээр ухамсар, мэдлэг, боловсрол, мэргэжил уланд орсны шинж дээ...
Мөнгө төгрөг, санхүүгийн бололцоотой байх нь чухал ч ингэтлээ "шалгуур" болтлоо дээшилмээргүй юм.
За нэг бодлого хамтдаа бодох уу. Нэг эрдэм номтой, хэлтэй, мэргэжилдээ сайн төсвийн байгууллагын мэргэжилтэн (багш, эмч, цагдаа гээд л) байлаа гэж бодъё. Багшаар нь жишээ авлаа. Мань хүн бас улс төрд сонирхолтой, дэмждэг намынхаа үйл хэрэгт үнэнчээр зүтгэсээр ирсэн, тэгээд улс орныхоо төлөө сэтгэл, зүрх, биеэ зориулж явдаг олны дунд нэр хүндтэй байж. Тэгээд намынхаа хуралд оролцоод л... бас горьдлого... хэн нэгэн бас итгэл хайрлаад л, дэмжээд л...

Нөгөөх хүний сэтгэл нь үзчихмээр байдаг, тэгсэн мөнгө байдаггүй. Насаараа мөнгө цуглуулаагүй байдаг. Улсаас мань хүний олж болох мөнгийг бодъё. Багш хүнээр төсөөлбөл сардаа нэмлээ гэхэд 200 мянга авлаа. (манай дундаж цалин хэд билээ бас бодоорой. 20 сая гэсэн болохоор их нэмж бодлоо шүү) Амьдралаа хаяад хуралд үзэхээр шийдээд "тас гүрийгээд" 50 хувийг хадгалсан гэвэл сардаа 100 мян, 1 жилд буюу 12 сард 1 сая 200 мянга. Ингэж зүтгээд нэр дэвших эрх авах мөнгөө дор хаяж 16 жил зарцуулах нь байна ш дээ.
Ингээд бодохоор УИХ-д нэр дэвших магадлалтай хүмүүс "илүү" орлоготой болж таарах гээд байна даа. Тийм ч учраас "бизнес"-ийн хүмүүст их боломж олгож байна. Тэд нар ч харин нөгөө багш, эмч зэрэг "энгийн" нэгнийг бодвол өөрсдийнхөө "оруулсан" мөнгийг буцааж олох арга хамгийн сайн мэдэх хүмүүс дээ. Энэ талаар орхий.
20 сая-аас үүдэн ард бидний нэрлэдгээр "өртэй" болох, хэлтэй амтай нь нэрлэдгээр "хээл хахууль" үүсэх нэг бололцоо нээгдэж байна. Дээр бодлогод (миний) орсон багш мөнгө "зээлж" нэр дэвшлээ гээд бодвол тэр хүн "ирэх" 16 жил өртэй болж таарна. Мөнгө зээлдүүлэх хүн ч бас нэгийг бодож л "зээлж" таарнаа даа. Энэ талаар би биш өөр хүн бичвэл илүү бизээ. Хэрвээ гишүүн болвол (сонгогдвол шүү дээ) "өрөө" 16 жилд биш 4-н жилд багтаан "төлөх"-ийг бодолгүй яахав. Аан бас дээр нь өөртөө олох "хэрэг" байдаг...

Ингээд бодохоор нэг л сонин....

3 comments:

A.Амарсайхан said...

Цаадуул чинь шударга хүн хэзээ ч УИХ-д нэрээ дэвшүүлэхгүй гэдгийг мэдэж байгаа болохоороо ийм юм хийгээд байгаа юм. Луйварчин хүнд бол 20 сая юу ч биш. Ёстой чихрийн цаас.

Нээрээ бодоод байсан чинь шударга хүн УИХ-д нэрээ дэвшүүлье гэж бодох уу?

peakfinder said...

ene togtolcoo yur n' neg l bishee. ene yanzaaraa bol shudarga toriin tushee garch ireh barag l ulger yum bishuu.

Chandmani said...

thx for comments... "shudarga" esexyg yaj todorxoiloxoos xamaarah bhdaa...