2007-09-10

Бямбаагийн хүсэлтийн дагуу тэнд бичсэн комментоо орууллаа...

Баруун 4-н зам
Бямбаагийн оруулсан энэхүү зургийг хараад санаанд орсон зах зухын зүйлээ бичсэн юм л даа. Зураг авсан газар нь захын эзэн Сайхансамбуугийн буудал. Гаднаасаа сайхан ч байшинг 100 хувь "safe" гэхэд хэцүү гэж олны дунд яригддаг байсан. Лифт нь ажиллаж бна уу? гэж Бямбаагаас асуусан удаан гэж хариулсан байна лээ.
-Цахилгаан шат сонгуультай хэрхэн холбогдсон тухай сонсож байсан зүйлээ бичихэд:
Монголийн хамгийн өндөр хэмээн тодотголтой Дарханы өндөр барилгад оршин суугчид нь эрvvл чийрэг бие тэнхээтэй байдаг гэсэн. Учир нь лифтгүй тул дээшээ доошоо шогшсоор бгаад тэр л дээ... Хэрвээ 12 давхарт нь амьдардаг бол єдєр болгон талх авах нь free чийрэгжvvлэлт болох байх. Дарханаас жил дараалан миссууд тєрсєн нь үүнтэй ч холбоотой юм болов уу хэхэ... Тэгээд тэр барилга сонгуулийн үед лифттэй болдог дараа нь "сонгогдоогүй" дэвшигч (тухайн үед Сономпил гишүүн) маань лифтээ буцаагаад авчихдаг гэж сонсож б/сан юм байна.
- Зураг авсан буудлын нөгөө талд нь УИХ-ийн гишүүн б/сан хэний ч билээ хэдэн жил хашаа байгаад дараа нь хятадууд хэл амтай барьсан 2 єндєр байшин байдаг...
- Баруун 4 зам маань их єєрчлєгдсєн бна...МҮСТО-ны тэнд б/даг машин, майхан тавьдаг худалдааны талбай єєрчлєгдєєгvй хэвээрээ бна. Хойд талд нь б/сан их олон ТҮЦ-үүд "багасчихаж". Баянголын Засаг дарга асан Эрдэнээ "бvгдэд" зєвшєєрєл олгоод, дараа дараагын Засаг дарга, Нийслэлийн удирдах албан тушаалтнууд буулгах гээд зовсон бхдаа...Эрдэнээ дарга ард түмэндээ буян үйлдээд бусад нь болохоор амьдралыг нь түйвээж байгаа юм шиг л байсан."

"СОНГУУЛЬ - 2008" бэлтгэл ажил

Дараа жил болох сонгуультой холбогдуулаад сонгогчдод урьдчилаад хүргэх "ашигтай" байж мэдэх мэдээллүүд:

- Эртхэнээс "нэхэх зүйлүүдээ" хувиараа, өрхөөрөө, хороо, баг, сум, аймгаараа "нэгтгээд" нэр дэвшиж магадлалтай хүмүүсийн нэр дээр аль ч нам байсан хамаагүй явуулаарай. Таны болон сонгогчдын хүсэлт биелж байвал ямар нам нь юу нь хамаатай байх билээ. Тэгээд ч сонгуулийн сурталчилгаан хэдэн хоногт тэд бүгдээрээ биелүүлнэ гэж амлахыг сайтар мэдэх тул "урьдчилаад" хүргүүлсэн байхад дараа ирэхэд нь шууд нэхэх бололцоотой юм л даа...

Сонгогчдод:

Нэр дэвшигчээс "нэхэх" зүйлүүдийн дотор:
- мөнгө төгрөг,
- санхүүгийн тусламж, хандивууд,
- зам засах,
- ногоо зүлэг тарих,
- худаг их бариулах,
- хогоо цэвэрлүүлэх,
- ядуурлын чиглэлээр болон янзан бүрийн төсөл хэрэгжүүлэх,
- үнэгүй (үнэгүй шүү) хувцас хунар олгуулах,
- эмчилгээний зардал гаргуулах,
- гадаадад хүүхдээ сургуульд болон ажилд явуулах,
- улсын болон ойн шагналуудад хэн нэгнийг тодорхойлох, дэмжүүлэх
- энэ жил төгссөн болон дараа жил 10 төгсөх хүүхдээ сургалтын төрийн санд хамруулах, - энд тэнд орох гээд бүтээгүй ажилдаа ороход,
- цэцэрлэг, сургууль, олон нийтийн байгууллагадаа засвар хийлгэх,
- эмнэлэг, цагдаагийн байгууллага гээд төсөвт байгууллагууддаа компьютер, техник тоног төхөөрөмж үнэгүй олгуулах,
- аймгийн, дүүргийн төсвөө аль болохоор нэмэгдүүлэх гээд зөндөө байгаа...Аан бас лифт тавиулах, лифт, хаалга, цонхоо засуулах...
Гадаадад байгаа иргэд сонгуульд оролцох сураг сонсогдоод байгаа. За оролцсон ч, оролцоогүй ч нэр дэвшигчээс хань, үр хүүхэд, аав ээж, хамаатан садан, нууц, найз нөхөд зэрэгтээ виз гаргуулах талаар урьдчилаад бэлтгэж байсан нь дээр байх. Эртхэн тусмаа та очерт дээгүүр байх болно. Маргааш эхэлсэн ч та ер нь оройтож байгаа шүү. (тоглоом шоглоомгүй хэлвэл энэ гадаадад суугаа монголын иргэд сонгуульд оролцох бэлтгэл хангагдаагүй гэж үздэг. Жишээ нь би одоо хэний төлөө өгөхийн... Хэний төлөө өгөх эрхтэй, үүрэгтэйг хэн хаанаас зохицуулж хянахын...хаанаас хэн өгч буйг элчин сайдын яам хянаж чадах юм уу, ер нь элчингээрээ дамжих юм уу, эсвэл гэрээр хайрцаг явуулах юм уу, аль эсвэл online юм уу... гээд зөндөө зүйл байна.. энэ талаар бичвэл дуусахгүй. тэртэй тэргүй бэлтгэл муу, муу ч гэж бүр байхгүй байгаа нь угийн "маргаантай" болдог сонгуулийг бүр холион бантанд хутгах байх даа... Монголчууд бид бэлтгэл хангаагүй байж сэтгэлийнхээ хөөрлөөр, амаараа их зүйл хийцгээх юм даа...)


Нэр дэвших бодолтой байгаа хүмүүст хэрэг болохоор:
Сонгууль дөхөх тусам дээр бичсэн хүсэлтүүд улам их болж тасрахгүй.
Уулзах хүний тоо нэмэгдээд нэр дэвшигч та уулзахаас өөр аргагүй болно. Тиймээс эрхтэн уулзах хүмүүстээ цагаа зарлаад уулзаж эхэлсэн нь дээр байх аа. Уулзалтын үед албан ёсны протокол хөтлөөд болж өгвөл видео бичлэг хийсэн ч илүүдэхгүй. Яагаад гэвэл дараа нь урьдчилаад уулзаж байсан сонгогч тань олон нийтийн уулзалт цуглаан дээр Таныг "амалсан" гээд гүтгэчихвэл яана...
Уулзалтаа ер нь хувь хүн, олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн, "хэрэгтэй" алдартай хүмүүс, урлагийнхан, бөхчүүд, эрдэмтэд, хуучин сайд дарга нар, байрны овгор эмгэн өвгөчүүл, хүүхдүүдийн дуртай үглээ банди нар, сургуулийн хүүхдүүд, атаманууд энээ тэрээ гээд ангилсан нь дээр байх. Мөн атамануудтай бааранд уулзаад овгор өвөө эмээ нартай бол байрных нь гаднах даалууны довон дээр нь гээд урьдчилаад төлөвлөчих хэрэгтэй.
Урлагийнхантай эртхэнээс ярилцаж тохирохгүй бол сурталчилгааны үед үнэ нь хадаж мэдэх юм шүү...
Урьдчилсан уулзалтууд дээрээ их ярьсны хэрэггүй, зүгээр л сонсчих. Тэртэй тэргүй сонгуулийн үед та амаа цангатал ярина.
Ярина гэснээс одооноос ном зохиол уншиж эхлээрэй. Тоо баримтуудыг цээжил. Болж өгвөл энд тэнд хэдэн сарын дамжаанд суралцаж дүүргэ, ирээдүйд таны намтарт сургууль төгссөн гэдгээр орно. Наад зах нь гишүүн хүн англи орос хэлтэй гэдэг тул илүү гарч франц японыг суралц.

Ам цангана гэснээс эрхтэн шиг биеээ бэлдээд эхэлчих. Нээх гүзээтэй, царай муутай бол бол хүн амын ихэнх нь залуучууд болох сонгогчдоосоо үнэлгээ очков авах нь бага. Тиймээс одооноос эхэлж биеийн тамир спортоор хичээллээд эхэл. 10-н сарын хугацаанд турах магадлал бас цаг байна. Бас зарим спортоор хичээллэж эхлэхэд гэмгүй. Гудамжинд хүүхдүүдтэй сагс шидэх ч хэрэг гарах юм билүү хэн мэдлээ.
Гоо сайхандаа анхаарч эхлэн салонуудаар үйлчлүүл. Нүдэндээ давхраа хийлгэ. Эмэгтэй бол хиймэл хөх хийлгэ, сонгогч эрчүүд саналаа өгөх нь нэмэгдэнэ...

Үйлчлүүлж байхдаа тэндэхийн ажилтнууд руу, за ер нь сонгуульд бэлдэж эхэлсэн үеэсээ хүн болгонд зөөлөн хандаж инээмсэглэж сурах хэрэгтэй болно. Бас баярлаж талархсан үг хэлж сурах хэрэгтэй. Дээр нь сайхан инээмсэглэж сур. Нүд хөмсгөө байрлуулж сур. Сонгуулийн өмнөх нөгөө олон плакат, хэвлэл мэдээлэлт цацагдахаа мэдэж байгаа биз.
Урлагийг мартаж болохгүй шүү. Хөдөө суманд очоод задгай цагааныг нутгийн сайхан хүүхэнтэй нь хийчих чадвартай байх хэрэгтэй. Бас танго хийгээд сурчих...
Бас мөнгөө цуглуулж эхэл. Намаас чинь мөнгө нэхнэ, ер нь сонгуулийн үед та мөнгөний хүүдий л болно. Тиймээс өдөр болгон хэдэн төгрөг цааш нь хийхгүй бол одоо оройтох нь байна шүү...
Сонгуулийн сурталчилгааны болон бэлтгэл үед хэн хэн таны төлөө хэдэн төгрөг үрсэн, хэнтэй яаж хэрэлдсэн, хэнээс хамгаалсан, хэрхэн дагасан гэдгийг нууцаар болон ил бүртгэж байгаарай. Нууц нь нөгөө санхүүгийн дэмжлэг, мөнгө төгрөг өгсөн хүмүүс гэсэн үг. Дараа нь намын болон сонгуулийн хороонд санхүүгийн бүртгэлд орохгүй гэсэн үг. Харин ил нь бол таныг хажууд дандаа дагаж явсан хүн гэм мэт...Аав ээж хамаатан садан хэн ч байсан бүртгээрэй. Тэгэхгүй бол сонгогдсоны дараа хүн болгон л таньд тусалсан дэмжсэн гээд ажил нэхэх болно. Тэгээд ч монгол сонгуулийн уламжлалаар хүнийг гомдоогоод хэрэггүй биздээ...

Хэн, хэнд нь цаг хугацаа байна. Сонгуульдаа бэлтгэцгээе. :)

Уншигчдаа, орхигдсон зүйлүүд байвал нэмэрлээрэй.


3 comments:

byambaa said...

ha ha. gyaks amjuulsan bna sh dee.

odoonoos ehleed songuulid beltgej ehelsen shuu. daraa jil mgldoo songuuli ugnuu.

harin henees yu nehdeg yum bilee baiz...

бж said...

endees songuulid oroltsono gej yu bhav dee. Songuuli gej bodohoor durgui hureed baidgiin. Shal hudlaa yarisaar bgaad garch irchiheed karmaagaa l tuntiilgeed bhaas uur yu ch hiideggui...

peakfinder said...

Bi ug n' bolomj garval songuulid orolcdog baisan, odoo bol ch harin bolidig yum uu gej bodood baigaa, ganaagiin helsneer bugdeeree l adilhan bolson yum shigee. Ingeed helchihvel idevhgui, eh oronch bish bolchihdog yum bolov uu?