2007-09-09

3 дахь нь... (нэмэлт өөрчлөлт хийсний дараа)
Биднийг сурч байхад олон нийтийн, улс төрийн ажил их зохиогддож байж. Нас ахих тусам багачуудын, пионерийн, тэгээд эвлэлийн гээд байгууллагууд дараалаад л угтаад, тосоод авна даа... Тэгээд энхрий хайрт нам....


"Бүхий олон багачуудаа..." гээд л дуулна. Улаан галстук зүүнэ. Галстук нь материалаасаа болоод бас чанартай, чанаргүй, сайн, сайнгүй гээд олон "янз".. Галстукыг ёстой тэнийтэл нь индүүднэ ш дээ, индүүдэхэд ч урамтай шүү. Тэгээд ар нуруундаа яг голлуулаад л цээжиндээ хоёр үзүүрийг нь нийлүүлж байгаад л "зангидана". Бас ёслол гэж сүртэй гарынхаа хуруунуудыг нийлүүлээд алгаа тэнийлгэн нүүрнийхээ өмнө бариад л тэгээд л дуу дуулж дуустал зогсчихдог байж билээ... Бас "Бид хэзээд бэлхэн" гээд өндөр дуугаад хариулаад л...
Шат шатны намын болон бусад хурлууд дээр пионерүүд шугамт жагсаал хийнэ. Ёслолын аянд эгнээ эгнээнээр жагсаж гарч ирэхэд индэр дээр чанга дуутай, шүлэг уншдаг хэдэн хүүхдүүд раборт өгөөд л...
Пионерт элсэхийн тулд тангараг өргөнө. Тэр тангарагийн үгийг нэг унших юмсан.
Тэлмэнгийн бичиж өгснөөр:
"Чандмань би, Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын пионерийн байгууллагын үйл хэрэгт үнэнчээр зүтгэж, чин эрмэлзлээ нэр төртэй биелүүлэхээ тангаргалж байна, тангараглаж байна тангараглаж байна."
Бас хэр баргийн хүүхдийг элсүүлдэггүй байсан санагдаж байна. Сургууль болгонд Пионерийн бүлгэм ажиллана. Анги болгон бүлэгтэй ч бил үү...
Бүлгэмийн зөвлөлийн удирдагч гээд сэргэлэн, хөдөлгөөнтэй, хэлтэй амтай хүн томилогдоно. Бүр ийм мэргэжлээр дээд сургууль төгсдөг байсан шиг санагдаж байх чинь би бүлтрээгүй бол... Багшийнг сургуулийн пионерийн удирдагчийн анги гэж байсан бил үү...
Бүлгэмийн, бүлгийн дарга гээд сургуулийн онцсайн сурлагатан сонгогдон ажиллана. Сонгогдоно ч гэж дээ, багш нар нь хэн нэгэн сурагчид нэрийг нь хэлж өгч тэгээд саналаа эрх чөлөөтэй өгч байгаа юм шиг асуухад нь хүүхдүүд гар өргөж дэмжээд л тэгээд сонгууль явагддаг байсан санаж байна. Наанаа сайхан харагдаж цаагуураа бэлтгэгдсэн байдаг байж дээ... Бүлгэмийн даргын галстук нь хөх эмжээртэй, алаглаад гоё харагдана.
Пионерийн бүлгэм тугтай, туг баригч, тугийн 2 хамгаалагч гээд бас хэдэн хүүхдүүд сонгогдоно. хэхэ сониноос бас туг хамгаалагчаар "сонгогдон" ард урд нь гараап ёслол төгөлдөр алхаж явлаа. Өө тэр алхах гэдгийг сурахгүй л бол их дүрэмтэй. Эгц урагшаа харж цэх алхана, хараа өндөрт, алхаж хөлөө өргөхдөө өвдөгнөөсөө дээш гаргахгүй, хөл тавихдаа нөгөө хөлөөсөө нэг улны зайтай тавина, алхалдаа хөлөө агаарт хэдэн сек ч билээ тогтоож тавина, гараа цээжнийхээ урд тэгш хэдэн сек ч билээ барьж алхалтандаа тааруулна, гарын атгалт чанга биш, сул ч биш гээд л... Аан бас нөгөө хамгаалагчтай зэрэг хөдлөнө гээд зүйлүүд нэмэгдэнэ дээ... Нэг бодлын цэрэгжилт... Ямар ч байсан бэлтгэл хийж байж би алхаж сурч байсан... Бүлгэмийн зөвлөлийн хуралдаан гээд өчнөөн зүйл ярьдаг хурал байна.


Улсын том том баяраар нөгөө дарга нарт пионерийн хүндэт гишүүн хүүхдүүд цэцэг барьж тэр нь нөгөө ямар нэртэй ч билээ (Пионерийн үнэн) сонинд хэвлэгдээд л.

Бид ангиараа захиалж "уншаад" л... Сонин захиалгаар намын "Үнэн", дараа нь энэ бичээд байгаа эвлэл, пионерийн сонингууд ордог байсан байхаа...

Пионерийн зуслан гээд энд тэндгүй. Путёвка олох гээд аав ээжүүд нь шөнийн зүүд, өдрийн бодол болоод.. Би аав ээжийгээ бага зовоосон юм байна, путёвкоор жил болгон шагнуулдаг байж. Аан бас нөгөө зусланд нь өглөө болгон шугам жагсаал, тугаа өргөнө гээд бөөн ажил... Ёох сайхан унтуулна гэж байхгүй дээ... Бүрээ үлээн бөмбөр цохин жагсаад л...

За болилоо бичвэл дуусахгүй нь байна....


Яаж ёсолдог байсан зургийн нетээс олоод тавилаа. Сонин байгаа биз...


Пионер Ёслол
Эвлэл гэж бас нэг байгууллага. Их нэр хүндтэй байгууллага байж билээ. Пионерийн байгууллагын ах нь... Эвлэлгүй бол ч бүтэхгүй шахам. Эвлэлийн үүр, эвлэлийн үүрийн гишүүд, дарга болоод явчихна. Эвлэлийн хурал нь юун нөгөө зөвлөлгөөн улам чангараад, улам цаг нь уртсаад л... хэхэ 1921 онд үүссэн Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл (МХЗЭ) гээд "аймаар том" байгууллага. Төв хороотой. Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгиин дарга, тэргүүлэгчид гээд бас албан тушаалууд тасрахгүй. Энэ нь МАХН-ын Төв Хорооны ёстой "дүү" байгууллага. Ахын заасан замаар явдаг. Ардын Депутатуудын Их Хурлаас дутахгүй Их хурлууд болно. Ойг тэмдэглэх гэж сүртэй. МХЗЭ-ийн илгээлт гээд 10-н жилийн хүүхдүүд сүргээрээ :) ( хатуудсан бол уучлаарай) ангиараа хөдөө очиж амьдран малчин болж байсан гээд боддоо, "хүчтэй" байсан байгаа биз... хэхэ би ахлах ангидаа ангийн дарга түр хугацаагаар "сонгогдоод" (багш л хэлсэн хэрэг) эвлэлийн үүрийн дарга нь Хорлоо гээд тормолзсон хар нүдтэй охин болж байлаа...
Миний үе бол сүүлчийн шахам үе байх. Бидний үед Хувьсгалт намын Энхмандах, Хэнтийд одоогийн Их засаг Хууль зүйн дээд сургуулийн захирал (эзэн) Ням-Осор байсан санагдаад байна. Буруу нэр бичсэн бол уучлана биздээ. Одоо Монголын "нет"-ийн дарга Сайханбилэг маань эвлэлийн сонгуультан байсан билүү? Ямар ч байсан Залуучуудын холбоонд байсныг нь ТВ-ээр "сувгаа бүү солиорой" гэдэг байсан нь санаанд орж байх чинь :)

За хө, бичээд байвал үргэлжлээд байх бололтой. Гэхдээ энэ эвлэлийн байгууллагын тухай тухайн үеийн сонинуудаас уншвал их сонин сонин мэдээллүүд олох байх шүү...


Саяхан л байсан санагдах юм. Гэтэл надад мартагдах шахам түүх болчихсон байдаг. Амьдрал сонин шүү тиймээ...

6 comments:

byambaa said...

bi bas pionert elsej yavlaa sh dee. neeh sur bailaa sh dee.

6-d ordog biluu 5 ordog jilees ardchilal garaad irsiin bna. tegeed yun unuu duremt huvtsas, galstuk bolson doo.

БЭ said...

"Чандмань би, Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын пионерийн байгууллагын үйл хэрэгт үнэнчээр зүтгэж, чин эрмэлзлээ нэр төртэй биелүүлэхээ тангаргалж байна, тангараглаж байна тангараглаж байна" :-)

peakfinder said...

Neeree bi l lav yanz buriin hurliin ilerjhiilelt ene ter gej zondoo yavdag baisan sanagdana. Shal demii yumand cag zavaa urj baisan yum shig.
Aa tiim poineriin Zalgamjlagch chuulgen gedgiin koncertond orj baina gej buten zunjingaa hotod uyastai baisan, ogloonoos oroi boltol beltgel hiigeed aimaar hecuu sanagddag baij bilee.
Saihanbileg lav l hotiin pioneriin shtabiin darag baisan, evleld elseed yu bolsniig n' medehgui yumaa. Bodood baihad jigteihen tom hiirhel baisan sanagdah yumaa.

Хvсэл said...

Neeren tiim shuu, dursamj sergeed goy bna shuu.. Neg negniihee urd ochij zogsood l 'golluulaad ug' gdg bj dee. Minii tsenher emjeertei galstuk odoo ch bii shuu... :)

Chandmani said...

Byambaa said...
Pioneer bgaad u'zsen l um bna. Bas darga baisan baij medeh xu'uxen dee. :)

Тэлмэн-dee...
Bayarlasan shuu. Nomxon zogsoj bgaad yoslood unshsan chini... :)

Peakfinder-dee...
Saixan bsan gej bodoj yavdag. Tsag ye bolgon tuxain yeiin, o'vormots dursamj baxarxaltai bdag... :)

Хvсэл-dee...
Darga bsan bna. Yu bna daa. Duusaagui bhaa gej naidaj bgaa shuu. unshij shalgadag xeveeree l bgaa.. :)

бж said...

Za bi gedeg hun chini aimaar tom darga baisiim uu haashaa yum, davhar emjeertei galstuktai baisiin. Bas hantsui deeree gurvan ch biluu zuraastai temdeg zuudeg. Bulgemiin zuvluliin darga ni tavan hoshuutai baisniig bodvol ternii doodoh tsol gunshintai baijee dee. Pioneriin baiguullagiin mungun medali, Zalgamj uye ayanii gavshgaich ch geh shig zunduu olon shagnal avchee. Odoo bodohoor har bagaasaa ulaan henheg baisan nuhur baigaa biz? Angiudaar yavj ariun tsever mever shalgaad ch baih shig...
Za za zugeer l sonirhuullaa shuu. Bitgii shoolood baigaarai. Negent uyee unguruuchihsun bolohoor jaahan huuhduuded bol hugiin l sonsogdoh bailgui.