2007-08-20

How ALCOHOL works
by Craig C. Freudenrich, Ph.D.

Өмнөх үг.
1997 онд Америкчууд дунджаар 2 галлон буюу 7,57 литр согтууруулах ундаа нэг хүнд ноогдохоор уужээ. Энэ нь долоо хоногт 6-н лааз пиво, 2-н хундага вино, 3-4-н холимог дарс (mixed drinks) болно. Хэрвээ Америк насанд хүрсэн иргэдийн 35 хувь нь согтууруулах ундаа хэрэглэдэггүйг харгалзвал уудаг хүмүүст дээр дурьдсанаар ч илүү их хэмжээтэй оногдох нь гарцаагүй - согтууруулах ундаа бол нийгмийн түгээмэл үзэгдэл.
>>>

....Ethyl Alcohol (Этилийн спирт)
Согтууруулах ундаанд байдаг зүйл бол этилийн спирт (ethanol). Молекулийн бүтэц нь:

ethanolC - нүүрстөрөгч, H - хүчилтөрөгч, O - устөрөгч

Цэвэр этилийн спирт бүхий согтууруулах ундаа байдаггүй. Цэвэр этилийн спиртийг уух нь хүний амь насанд аюултай. Төрөл бүрийн согтууруулах ундаанд этилийн спиртийн эзлэх хувь:

Пиво-Beer = 4-өөс 6 хувь (дунджаар ~4.5 хувь)
Вино(Дарс)-Wine = 7-оос 15 хувь(дунджаар ~11 хувь)
Шанпанск-Champagne = 8 to 14 хувь(дунджаар ~12 хувь)
Нэрмэл, спиртийн төрлийн бусад хатуу согтууруулах ундаанууд (rum, gin, vodka, whiskey) = 40-оос 95 хувь.
Архи согтууруулах ундаа зардаг тусгай дэлгүүрүүдэд голдуу 40 хувийн архинууд байдаг. Мөн ром(архи) болон виски 75-аас 90 хувьтай байдаг. Бусад хатуу нэрмэл архинуудыг хууль бусаар хийж, борлуулж, олж болдог байна. Америкт бол moonshine гэдэг.
Америкт 21 наснаас дээш байж согтууруулах ундаа хэрэглэх, үйлчлэх, зарах, худалдан авах эрхтэй. (үүнийгээ ч сайн хэрэгжүүлдэг. Заримдаа цагдаагийн газраас хоол, дэлгүүр үйлчилгээний газруудад насанд хүрээгүй охид, хүүхдүүдийг "албаар оруулан" шалгалтаа явуулдаг. Хэрвээ "баригдвал" будаа болдгийг орон нутгийн ТВ-ийн мэдээнээс үзэж байсан юм байна.)
>>>

Inside This Article
1. Introduction to How Alcohol Works
2. What is Alcohol?

3. Ethyl Alcohol
4. How Alcohol Enters the Body
5. How Alcohol Leaves the Body
6. The Effects of Alcohol
7. How the Body Responds to Alcohol
8. High Times
9. Balancing Act
10. The Porter Knows
11. Warning ... Danger Ahead
12. Alcohol Abuse
13. Long-term Effects
14. Lots More Information
15. See all Food and Recipes articles


source
http://home.howstuffworks.com/alcohol.htm

Монголтойгоо харьцуулаад бодсон чинь... Харьцуулах тоо байвал сонин дүгнэлт гарах байхдаа...
Сониноос энд ирснээсээ хойш өөрөө нэг ч архи худалдан аваагүй юм байна. Хаанаас авдгийг ч мэдэхгүй. Архи зардаг тусгай дэлгүүрт нь орж байсангүй л дээ. Найз нөхдийнхөө "буянаар" гарын 5-н хуруунд багтахаар л уусан байх. Пиво бол долоо хоногийн 3-н өдөрт нь орой уух тохиолдол гарна шүү. :) Лхагвад, Нямд орой найз нартайгаа тоглосныхоо дараа уламжлалт, Монголынхоо алдарт Баасан гаригийг бас орхихгүй байгаа, дунджаар 2-ийг уудаг... хааяадаа нормоо давуулан биелүүлэх тохиолдол гарна л даа...

No comments: