2007-08-15

Ойрын үед сэтгэл мияа байна. Бодох, хийх зүйл их байдаг, хуралдаад л, бөөгнөрөөд л. Хуралдаж бөөндөж байгаад нэг л өдөр л бүх зүйл сайхан болох байхаа гэж найдаж байна. Заримдаа ч блог хөтлөхөө болидог ч юм бил үү гэж бодох юм. Таних танихгүй хүнд өөрийгөө нээгээд л. Гэтэл өөрөө би хэнсэн билээ?
Сайхан амьдрах гэж зүтгэж яваа нэгэн эр. Амьдралынхаа тал хувийг туулчихсан. Туулах туулахдаа алдаа эндээ, оноо, өгөө аваатай бүгдийг үзсэн гэж өөрийгөө дүгнэдэг. Сайхан байсан үеэ дурсаад саар үеэ жигшээд амьдралдаа алхаж явна. Алхаж явахдаа бас заримдаа өөрөө бүдрээд л... Заримдаа хүмүүс хажуунаас ташаад л.. Зарим нь бүр татаж унагаагаад л... Бүдэрч унагаах нь өөрөө босоод, ташиж унагаах болгонд нь би тэсээд л зүтгээд л байна.
Блогтоо харьцааны талаар их оруулдаг. Улс төржихийг би хүсэхгүй байна. Коммунист гэж дуудагдах ч юм билүү, би тэрийгээ сайн ойлгоогүй л байгаа. Өөртөө зөв гэж бодсоноо шууд хэлнэ, буруу бол яаж ийж байгаад ойлгуулахыг хичээнэ.
Улс төрийн үзэл бодол минь төлөвшиж дуусахгүй юм шиг байна. Уг нь улс төртэй багагүй хугацаанд зууралдсан юмсан. Улс төрийн онол ярьснаас тухайн цаг үед тухайн асуудлыг хэрхэн ойлгож, хүлээж авдаг гэдгээс их хамаардаг гэдгийг д мэдэрлээ. Монголынхоо улс төрийн амьдралд сэтгэл минь үнэхээр доогуур үнэлгээ өгдөг. Мэддэгтэй биш л дээ, өөрийнхөөрөө л бичиж байна. Хэтэрхий шоу, худал царай эзэгнэчихсэн. Улс төрчид нь үнэн нүүр царайтай байгаасай л гэж хүсэх юм. Байгааг байгаагаар нь хүлээж ойлгож авдаггүй тэгээд дараа нь толгойгоо балбацгаадаг Монголынхоо ард иргэдийг өрөвддөг. Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гээд яриад бичээд байдаг ухаарал суудаггүй, байгаа л хэвэндээ. Одоо сонгуулийн жил болно. Бие биенийгээ муулаад л дуусна. Гайгүй муудагдсан нь гарах биздээ. Гүндалайг үнэнч энээ тэрээ гээд бичдэг хүмүүсийг би ойлгодоггүй. Баабарыг ч гэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүмүүсийг ч гэсэн. Миний хувийн бодол. Санаанд орж буй хэлсэн ярьсан болгоныг нь бодоод хийсэн зүйлийг нь харьцуулахад сэтгэлд минь хүрэхгүй.
Ерөнхий сайд байсан хүмүүсээс Та ч гэсэн бодооорй. Мянгуужин гэсэн хочоос авахуулаад нэр өгчихсөн. Гэтэл тэр нэр нь яг таарсан л нэр байдаг. Хонгилын үзүүрт гэрэл харсан Ерөнхий сайдыг хүндэтгэж явдаг. Цэдэнбал дарга хүн шиг хүн байсан байж ч мэдэх юм. Авгайдаа атгуулсан гэж ярьдаг ч тэр хүн Монголын хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулсан...

за ингээд дуусгалаа... дураа хүрвэл бичнээ..

10 comments:

Anonymous said...

Zugeerdee buh yum saihan bolno.Blogoo bitgii haagaarai.

Jenni said...

BI tanii blogt hairtai uchraas haaj bolohgui hsuu. ulam ikhiig bicheeerei

Номио said...

uush ah yagaad setgeleer unasan bee? Tehdee tiim yum bailgui l yaahuu dee, buh yum hussenii zorgoor dardan yavdag bsan bol heterhii gunigtai ch bh bsan yum biluu. Humuusiig tataj unagaah bolgond ni harin horondoo bosoj yavaarai. Taliigaach Dashbalbar agsanii helsenchlen

Doromjloh tusam bi ongo orj
Doloon burhan od shig gyalalzana

geel zutgechih.
tand amjilt husye.


Gesnees ter uls turchidiin negees busdiig ni personal tanihgui uchiraas sain medehgui. tehdee gaaants tanidag ni hogiin shaar uchiraas busdiig ni ch neeg ih yalgaagui gej boddogiin.


Idevhten unshigch,
nmn

Anonymous said...

blogoo haaj bolohgui shuu ah mine

Anonymous said...

sain saikhan yils khiij yb.buyn sain khiij yvbal ajil uils chin, setgel sanaa chin khurtel oodrog ongor bna.bitgii khuvia khicheej baigaarai.ukhaaraach.....

Anonymous said...

chi er ni blog khotolsoor baigaad amdral chin aldagdakhgyi baina uu?yasan ikh zavtai um be?

БЭ said...

neeren yag ene tuhai sayhan bas bi ergetsuuleed baahan uimarch uimarch blog oo urgeljluulheer shiidsen. yahav dee, yanzan buriin humuus (magadgui teren dund n bi ch orj baigaa baih) eldveer shuumj bichee l biz, teglee geed gudaij bolohgui shuu. gol n eldev humuusiin amny bai l bolj yanzan buriin yums chihend hurch ireed baihaar joohon durgui ch hureed hehe. zaza ter ch yahav, yutai ch uurii chin bichlegnuudiig amtarhan unshdag hun bas baidag yum shuu l geh gesiin. joohon setgel sanaa evgui baival heseg zavsarlaj baigaad urgeljluulj bolno shuu dee. za amjilt husey.

Chandmani said...

sanal setgegdelee bichsend bayarlalaa. Gaigui bolox bxaa gej bodoj bna.
zavtai ch um shig, zavgui ch um shig l bna, bicheed l bna. Golduu sho'no oroin tsagaar bichdeg l dee. Noirnoosoo l jooxon xugaslasan, amidralaa aldaagui l bh shig bna. Xarin ch dursamj bolon uldeh bhaa. :)

byambaa said...

ta bid 2 taarchee. seygel mia bnaa.
tegj bgaad bichih bh daa.

setgeleeree uudrug bgaarai.

bluefire said...

August 16, 2007 4:08 PM