2007-08-28

Өнөө өглөө 5.15-д босож сар хиртэхийг харлаа. Сэрж чадахгүй нойроо харамлах болов уу гэж бодсон, үгүй байна шүү. Дуртай, сонирхолтой зүйлдээ нойроо харамлахгүй бололтой дог шүү.
Сэрэнгүүтээ цагаа харсан 5 өнгөрч байхаар нь босоод шууд л хөл нүцгэн гадаа гарлаа(сайндаа ч биш залхуурсандаа байхгүй юу). Сараа хайлаа... Байж байна аа. Харин дээд талаас нь дугуйраад саран хэлбэртэй сүүдэртчихэж. Байгалийн сонин үзэгдлийг охиндоо харуулмаар санагдлаа. Бас ганцаараа баймааргүй санагдсан биз. Гэртээ орж охиноо дуудсан босоод ирж надад хань боллоо...
..Охин минь өглөө 7.00 хичээлдээ явдаг тул ерөнхийдөө эрт босдог юм. Гэхдээ бас ээжийгээ дууриасан нойрондоо учиргүй харам. Өөрөө сэрүүлэг тавьчихаад дуугарахаар нь уурлаад амандаа үглээд "өө jesus" гээд байгаа юм даа. Уг нь бурханы шашинтай ухаантай юмсан. Өнөөдөр хоёр ч сэрүүлэг зэрэг дуугарсан чинь нүд нь аниалттай шахам босч ирээд дууг нь хаах гээд болохгүй байгаа бололтой түчигнээд л байсан. хэхэ... би хараад л дотроо инээгээд л...за эргээд сэдэвдээ орьё.
Гадаа бүртийх ч үүлгүй, тэнгэр цэлмэг. Уг нь голдуу үүлтэй. Одод бараг харагдахгүй шахам байдаг ч энэ удаа гайгүй харагдаж байлаа. Долоон бурхнаа олох гээд чадсангүй. Монголоор бол төөрчихсөн л дөө.

Бид 2 хоёулаа хөл нүцгэн машины зогсоол дээр зогсчихсон нөгөө сараа ажиглаад л. Сарны хиртэлтийн тухай ярилцаад... Охин миний нөмөрч унтдаг хөнжлийн даавууг гадуураа нөмөрчихсөн байдаг байгаа. Тэгээд дээр нь хөлөө дааруулахгүй гээд хөлийнхөө улан дор жийрэг хийгээд зогсчихож. Хүний юманд гамгүй гэдэг нь тиймээ...
Охин аль хэр удаан үргэлжлэхийн гэхээр нь 3-5 мин гээд авчихсан. Уг нь энэ сүүлийн 7 жилийн хугацаан дахь хамгийн урт хиртэлт нь байхгүй юу. Тэгээд 1 цаг гаран хиртэнэ гээд боддоо. Сар алгуур доошлоод, манай байшин халхлаад байсан тул бид хоёр харахын тулд ухарч алхсаар бараг эсрэг талынхаа байрны үүдэнд туллаа... \

Сар хиртэлтийн үедээ сайн тод харагдахгүй, хүрээлээд гэрлэн бүрхүүлтэй юм шиг, улаан ягаан хүрэн өнгөнүүлийн нийлмэл өнгөтэй, энд тэндээ бас хардуу толботой харагдаж байлаа.... Бид хоёрыг тэгж өглөө зогсож байхад зарим хүмүүс ажилдаа явцгааж бас хөл манай гудмын замын хөдөлгөөн эхэлчихсэн байсан. Ажилдаа гэж эд нар шөнө эрт зарим нь бараг орой 9 гэж унтаад өглөө 4т босдог. Гэтэл би шөнө 3-т унтаад өглөө 8-д босдог байсан. хэхэ
Охин нилээн зогсож байснаа, би орлоо удахгүй хичээлдээ явна, усанд орно, даарч байна гээд баахан шалтаг тоочиж байснаа нөгөө хэдхэн минут гээд байсан чинь яасан бэ гээд нилээн бухимдах, аргадахын дундуур л үглээд л байсан, би ч гүрийгээд байгалийн сонин үзэгдлийг дуустал нь үз, зарим газар үзэж чадахгүй байна, нар, сарны хиртэлтийг харахын, харуулахын тулд Монгол Улс төсөвтөө хүртэл мөнгө тусгаж байсан гээд бурж гарав. Бас бид хоёр азтай, ийгээ тийшээ зорьж явахгүй, шууд л гэрийнхээ гадаа хөл нүцгэн үзэж байдаг гээд хэрхэндээ аргадав. Сүүлдээ охин тэсэлгүй шууд яваад орчихсон...
Би гадаа нилээн зогсож байгаад эргэж гэртээ орж ирэхэд 6.30 болж, цонхон дээр туяаран үүр цайж байлаа...
Ямар ч байсан сар хиртэхийг харчихсан шүү...
Өнгөрсөн сард зургийн аппарат эвдрээд будаа болсон тул ямар ч зураг авч, бичлэг хийж чадсангүй дээ сэтгэл дундуур байгаа. Авсан бол энд оруулах л байлаа... Та харин сарны хиртэлтийн зурагнуудыг нөгөө http://www.viewimages.com/ руу ороод "lunar eclipse" гэж хайгаад үзэж болно оо...

2 comments:

Б.Єсєннэмэх said...

>>> ...юу? гээч би тэгтлээ өөрөө дурлаагүй бол бусдын амьдралруу өнгийж илүү дутууг нь сонирхож сонжоод байдаггүй лдээ гэхдээ таны энэ байгаа байдал бичиж байгаа бичлэг оруулж байгаа бүхэн энгийн мөртлөө их сонирхолтой, блогыг нь байнга үздэг авч тэр бүр сэтгэгдэл бичээд байдаггүй юутай ч хүн хүний амьдралаас суралцах мэдэх зүйл өчнөөн байдаг байх, нэг сайхан өдөр тантай тааралдвал өнгөрсөн үеийн гоё дурсамжуудаас эхлээд хувь хүний бодол санааг тань яриулж болох уу?

Chandmani said...

Sain uu O'sonnemex ee, blogiig mini unshij sanalaa bichsend bayarlalaa. Neg saixan o'dor uulzval zugeer l 2uulaa saixan yariad suuj bolox bhaa, terend bi tatgalzaxgui shu. ;)