2007-07-05

Таны мөнгө хаашаа урсана вэ?
Та нэг сарын хугацаанд өөрийнхөө зардлуудыг нарийн тооцож vзсэнээр таны мөнгө чухам юунд зарцуулагдаад байгаа талаар төсөөлөлтэй болно.

Өөрийгөө юунд голчлон мөнгөө vрдэг талаар мэдэх нь өрхийн төсвөө зохиох хамгийн анхны алхам юм. Төсөв гэдэг маань та өөрийнхөө сар бvрийн зардлыг урьдчилан төлөвлөж, хянах боломжтой таны зардлын төлөвлөгөө гэсэн vг юм.

Төсвөө зохиохын тулд эхлээд та сар бvр хичнээн төгрөг зарцуулдагаа мэдэх шаардлагатай. Энэ зардлаа өрхийн орлоготойгоо харьцуулаад vз. Yvнийг мэдсэнээр та мөнгөө хэр зөв зарцуулдагаа мэдэж болно.

Зардлаа тооцох олон арга байдаг. Танд дараах зvйлvvдийг санал болгож байна.

Жижиг дэвтэр дээр өөрийнхөө худалдаж авсан, мөнгө төлсөн бvх зvйлээ бичиж тэмдэглэ.
Төлбөр төлсөн баримтуудаа дугтуйнд ч юм уу, жижиг хайрцганд хадгал.
Гэртээ компьютертэй бол компьютер дээрээ файл нээж, орлого зарлагаа тэмдэглээрэй.
Гэрийнхээ төсвийг удирдан явуулдаг программ худалдаж авахыг бодоорой!
Зардалдаа дараах зvйлvvдийг багтаахаа мартав аа.

Байр (байрны мөнгө, орон сууцны зээлийн сар бvрийн төлбөр)
Хоол хvнс (ресторан, өдрийн цайны мөнгө, сарын хvнс)
Авто (машины төлбөр, бензин тvлш, засвар, даатгал)
Гэр орон (цэвэрлэгээний материал, засвар)
Хувцас, гоо сайхан, ариун цэврийн хэрэгсэл, хэрэглээ
Дулаан, цахилгаан, утасны төлбөрvvд
Кредит картны төлбөр
Зээлтэй бол зээлийн төлбөр
Даатгал
Кино, ном, сэтгvvл, тоглоом, кабель, Интернэт
Хvvхдийн цэцэрлэг, сургууль
Эмнэлгийн төлбөр, эм тариа
Хууль, шvvхийн зардал
Амралт, аялал зугаалга
Орлогоо тооцохдоо vндсэн цалингаас гадна бусад орлогуудыг нэмж бодно. Yvнд таны хагас цагийн ажлын хөлс ч юм уу, гэрээр хийдэг бизнесийн орлого, хvvхдийн мөнгө, хөрөнгө оруулалтаас орсон орлого, шагналд ирсэн мөнгө гэх мэт орж болно.

Орлогоосоо зардлаа хасаад тvvндээ анализ хий. Таны орлого зардлаа нөхөж чадаж байна уу? Хэрэв чадахгvй байвал, та мөнгөө бага vрэх ч юм уу, орлогоо нэмэгдvvлэх гэсэн шийдвэрт хvрэх нь чухал.

Yvний тулд:

Банкинд данстай байх нь маш ашигтай байдаг. Банкны хуулга нь таны орлого зарлагыг бvрэн мэдээлж өгдөг.
Банкнаас ирдэг хуулгаа давхар шалгаж өөрийнхөө тэмдэглэсэнтэй тулгаж бай.
АТМ машинаас мөнгө авсан баримт, дэлгvvр супермаркетад картаар гvйлгээ хийсэн баримтаа цуглуулж, сvvлд давхар нягталж бай.
Өөрийнхөө зардалд тогтмол дvгнэлт хийж бай. Илvv, хэрэггvй зардлыг дараагийн удаа гаргахгvйгээр төсөвлө.
Орлого, зардлын тэнцлээс танд сар бvр хичнээн хэмжээний орлого хэрэгтэй болох нь тодорхой болдог.
Хадгаламж, харилцах, зээл, картын данснууд тань нэг банкинд төвлөрч байвал данс хоорондын гvйлгээнээс зардал гарахгvй, ашигтай байдаг.

bichlegyg: www.golomtbank.com

1 comment:

Burenbayar said...

sonirholtai baina.