2007-07-26

Slang

dope
ихэвчлэн тэмдэг нэр байдлаар: adj. cool, excellent, great, wonderful (Slang) буюу сайн, гайхамшигтай, гайхмаар сайн, дажгүй, чка, янзтай, лаг :)

мөн нэр үг байдлаар маанаг, тэнэг хүн, мансууруулах бодис гэсэн утгаар их хэрэглэгддэг.

өөр n. addictive drug; information (Slang); idiot, stupid person (Slang); material used to make substances waterproof
v. sedate, drug; figure out, discover, deduce (Slang)

dope-той ижил утгатай үгнүүд: ill, sick, hot, bad, fresh, tight, phat, fly, fierce

Өчигдрийн "өр"-ийг орууллаа:

dawg or dog
нэр үгэнд:
1. эрэгтэй, найз хүнийг "энхрийлсэн" нэр, монголоор хамаа, баагий, найзаа, хөгшөөн л байхдаа :) Инээмсэглээд хэлэхэд нь "нохой" гэж дуудлаа гээд уурлаад байв аа, нөхөр dog.


үүнтэй адилхан өргөн хэрэглэгддэг үгнүүд: buddy, pal, fellow, dude.

ижил утгатай: man, son, bro, foo, cat, g, homeboy, homegirl, homey

2. биеийн галбирын болон ёс суртахууны үнэлэмжгүй хүнийг хэлдэг.

үйл үгэнд бол: (dawged, dogged, dawging, dogging)
1. доромжлох, гутаах, элэг барих
2. хэн нэгнийг муулахыг хэлдэг,


No comments: