2007-07-21

Хамгийн чухал таван үгсийн талаарх бодол:
The five most important words: "You did a good job."

Хүний хийсэн ажил, хөдөлмөрийг үнэлсэн магтаал, урамшуулал. Бидний Монголчууд бие биенийгээ хэрхэн урамшуулдаг вэ?

Цагаан сар, Улс тунхагласны баяр, Шинэ жил, бусад ойн баярууд, эмэгтэйчүүдийн, багш нарын гээд мэргэжлийн баяруудыг угтсан баярын бичиг, ойн шагнал, одон медалиудыг эс тооцвол бид бие биенийгээ урамшуулахдаа муухан хүмүүс байхаа. Хэн нэгэн амжилт гаргавал "тэгсэн байна лээ, ингэсэн байна лээ" гээд хоорондоо ховын шинжтэй ярилцаад л, зарим нь "энэ хэн чинь гараад өгч шалихгүй амьтан байсан" гэх мэтээр атаархаад, зарим нь бүр "танилтай болоод авчихлаа" гэх мэтээр хардаад л сууцгаадаг хүмүүс дээ...

Амьдралын нэгэн жишээ. Бид тохиролцооны буюу одоогийн дэлгүүрийн худалдагчаас бараа худалдан авлаа. Сэтгэл хангалуун үедээ баярлалаа гээд зарим худалдан авагч хэлдэг, зарим нь бол "энэ худалдагч манийгаа яаж молигдсон бол" гэсэн бодолтойгоор эргэж харсаар байгаад л явдаг. Манай худалдагч нар өөдөөс нь зарим нь мэдээж баярлалаа гэх л байх, зарим нь бол манайх барааг буцаадаггүй шүү хэмээн шууд л авах байх даа. "Манай барааг худалдан авсанд, үйлчлүүлсэнд баярлалаа" гэж хэлдэг газрууд цөөхөн дөө. Тормолзсон, будмал, гунхсан хүүхнүүд л (25-аас дээш насны хүүхэн байх нь ховор л байх даа)ширэв татаад л, хялалзаад л, хоорондоо инээцгээгээд, будаж шунхдан, хуруу хумсаа янзлаад, бөгсөө харуулаад л сууж байх вий. Хэрвээ одоо өөрчлөгдсөн бол үүнийг бичсэн миний буруу.

Гэр бүлийн хэмжээнд бие биенийгээ дэмжсэн урамшуулсан үг хэллэгийг их хэлж байвал сайн юм шигээ. Нялх хүүхэд чинь баацагнан байж анхны алхмаа хийхэд эцэг эхчүүд баярлан хүүхдээ "овоо ш дээ миний үр" гэж урамшуулдагтай адилхан тийм итгэлтэй сэтгэлээр үргэлж бие биендээ хандаж байх юмсан. Зүгээр л энгийн оройн хоолны дараа ханиа хоол хийх үүрэгтэй юм шигээр ойлгохгүй "хань минь, сайхан хоол хийсэнд баярлалаа" гэдэг бол сайхан л байх.

Албан байгууллага дээр. Монголд албан байгууллагын ажилтнууд бие биендээ магтаал хэлэх дуртай юу? Үгүй л байх гэж бодол орж ирээд байх юм. Яагаад гэвэл магтаад хэлчихвэл өөрөөс нь илүү гарчих гээд байдаг учраас л тэр. Хүнийг гар хурууныхаа үзүүрт зарчихаад баярлалаа, чи сайн ажилласан байна гэх удирдлага, дарга нар хэр олон болдоо?

...

санаанл орж буйгаа бичээд байвал нэмэгдээд байх бололтой ингээд таслахгүй бол :) эмх цэгцгүй бичсэнд уучлаарай.

4 comments:

byambaa said...

tiim shuu. odoo ch gesen ter hudaldagch nariin haritsaa uurchlugduugui gej bodoj bna. yagaad geheer manai eej sayhan delguurees yum hudaldaj avah geed baahan zagnuulsan gesen. huniig bol shuud l gadnah bdlaar ni uneldeg. yahav minii ej nasaaraa l ooriin bolon hunii huuhduudiin tuluu yavsan hun. uuriiguu haihraagui l uldsen. budag shunh barag hereglehgui. bdg l borchuudiin neg. tegsen avch chdahgui bj yugii ni uzeh gesiin ch geh shig zagnuulsan gesen. tiim buduuleg l bgaa yum daa. manaihnii hudaldagch nar.
ug ni hudaldagch nar chin odoo dandaa l deed bolovsroltoi bolson gej duulsan. deed bolovsrol gej zugeer l neg tsaas uvurtluhiig helehgui sh dee. bas tuuniigee dagaad aash aranshin geed l buh yum deed bh yostoi.

ger buliinhen hoorondoo harin helj bh yostoi shuu. helj bhiig bodnoo.

alban baiguullaga dund byatshan ataarhal bdgaas bie bieniigee magtah durgui bdg. tanii heldgeer uuruus ni deer garchih geed bdg uchraas. zagnuulj l bval bolno gej uzdeg. bas bie bieniigee muulah uzegdel ih bdg boluu. uursduu neg ih iluu garahgui bj.

za za bicheed l bval bicheed l bh bololtoi.

Chandmani said...

Sanalaa bichsend thx. Always thx bdag shuu... Take care...

Pearle Deppsu said...

minii bodloor ger buld magtaal saihsaaliin ug iluutei heregtei yum shig. jishee ni: hunii hiisen hudulmuriig unelj surgahiin tuld huuhduudiinhee hiisen zuiliig ni demjij magtah etc...
namaig l lav hen ch magtaad bdgui shd, harin zarim hamaatnuud het manjlaad hudlaa yariad bdiin. jinhene magtaal, saishaal, urmiin ug hund hamgiin ih heregtei bdag. ter hunii urmiig hurtsalna gedeg ger buliin (parent's) hamgiin tom demjleg bhaa

Chandmani said...

Hi, Pearle Deppsu
Chinii zo'voo. Ger bu'ld xu'n to'lovshdog. "Burmaar tejeexeer urmaar tetge" gedeg dee, tiimee...