2007-06-18

За маргааш өглөө эрт ДС руу жирийнээ...
Жил болгон нэг тийшээ явдаг гэр бүлийн минь уламжлалт аялал маань энэ жил - Вашингтон ДС...
Өнөөдөр машинаа угаагаад, бас бус дугуй, тормоз, энээ тэрээ тосуудыг нь шалгуулаад, явах бэлтгэлээ хангачихлаа...Хэдэн хувцаснуудаа баглачихлаа...
Охиныгоо найзтай нь хамт авч яваа... Тэр хоёр бараг гэрээ нүүлгэж байх шиг л байна... Авч явах зүйлүүд нь машинд багтах нь уу, үгүй юу гэдгийг маргааш өглөө л үзэхээс.. :)

Аян замын түүхээсээ дараа нь ирж байгаад хуваалцана аа... Хэд хоног блогтоо орохгүй, чөлөө авсан гэх үү дээ... Монгол хоолны газрын хаягийг олж өгсөн найз нартай баярлалаа. Заавал орж сайхан хуушуурданаа... Бас нөгөө тэмцээн... Элчин сайдын яам... Цагаан ордон... (хэхэ дээшилж байгаа биз) Далайн эрэг наран шарлага... Зарим хотууд... музей, үзмэрүүд...Амралт...

No comments: