2007-05-19

If the World Were a Village of 100 People
Дэлхийг 100н хүн амтай сумаар төсөөлбөл (монголчлов)

The village would have 60 Asians, 14 Africans, 12 Europeans, 8 Latin Americans, 5 from the USA and Canada, and 1 from the South Pacific
Суманд 60н Ази, 14н Африк, 12 Европ, 8н Латин Америк, 5н Америк ба Канад, Өмнөд Номхон далайн хэсгээс 1 хүн тус тус амьдрах нь байна.

51 would be male, 49 would be female
51н эрэгтэй, 49н эмэгтэй

82 would be non-white; 18 white
82 хүн цагаан арьстан биш; 18 хүн цагаан арьстан

67 would be non-Christian; 33 would be Christian
67 хүн Христосын шашинтан биш; 33 Христийн шашинтан (Лалын шашинтан 21 хүн, Хинди 15, Бурханы шашинтан 6, Анимист 5, бусад шашинтан 6 хүн, 14 хүн шашин шүтдэггүй эсвэл шашингүйн үзэлтэй байна)

80 would live in substandard housing
80 хүн "овоохойд" (шаардлага хангах гэр оронд биш) амьдрах

67 would be unable to read
67 хүн бичиг үсэггүй буюу уншиж чадахгүй

50 would be malnourished and 1 dying of starvation
50 хүн хүнс тэжээлээр дутагдсан буюу хагас өлсгөлөнгийн байдалтай байх ба 1 хүн өлсгөлөнгөөс болж нас барах

33 would be without access to a safe water supply
33 хүн худаггүй буюу усаар гачигдсан (усны хангамжгүй)

39 would lack access to improved sanitation
39 хүн бохир заваан орчинд амьдрах буюу ариун цэврийн үйлчилгээгүй амьдрах

24 would not have any electricity (And of the 76 that do have electricity, most would only use it for light at night.)
24 хүн ямар ч цахилгаангүй (цахилгаанд холбогдсон 76 хүний ихэнх нь зөвхөн шөнө л гэрэлтүүлгийн зориулалтаар ашиглах)

7 people would have access to the Internet
7 хүн интернэтийн сүлжээнд холбогдсон (хэрвээ энэ мэдээллийг уншиж байвал Та азтай нэгэн байна)

1 would have a college education
1 хүн коллежийн боловсролтой

1 would have HIV
1 хүн ДОХ-той

2 would be near birth; 1 near death
2 хүн төрөх дөхсөн; 1 хүн үхлээ хүлээсэн

5 would control 32% of the entire world’s wealth; all 5 would be US citizens
5 хүн сумын хөрөнгийн 32 хувийг хянах; бүгдээрээ Америкийн иргэн байх

33 would be receiving --and attempting to live on-- only 3% of the income of “the village”
33 хүн "тосгоны" нийт орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний орлогыг олох бөгөөд түүгээрээ амьдрах

source: http://www.familycare.org/news/if_the_world.htm

үүнийг бас уншаарай.

2 comments:

Anonymous said...

thanks to everything I have ....

byambaa said...

neg heseg ene nom jpnd ih yarigdsan yum. odoo ch end tendhiin surgaltand ih hereglegddeg yum.
bi ch ter hicheeld nui suuj bsn. sonirholtoi baisan shuu.