2007-05-18

...ээ...
Сайхныг хараад биширдэг
Зөөлнийг сонсоод уярдаг
Би нүдтэй, чихтэй.
Царай зүс гоо, бие хаа тэгш биш ч
Бахдамаарыг нь мэдсэнгүй.
Хахир хатуу, үглээ чалчаа, солгой ч
Ханийн чанартай, халамжтайг нь ухаарсангүй
Би сохорчээ, дүлийрчээ...

Сайныг нь мэдрээд сөхөрдөг
Хатууг нь чагнаад зугтаадаг
Би мэддэг, мэдэрдэг.
Ажилгүй, анхилгүй дэмий ч гэсэн
Уян зөөлөн сэтгэлийг нь ойлгосонгүй...
Зөрүүд, зожиг, ааштай ч
Эрэмгий зориг, итгэлийг нь анзаарсангүй
Би эрджээ, мэдэмхийрчээ...

*цагтаа "муужгай" нэртэй явлаа... :( & I called her SWHRT (sweetheart).

2 comments:

Б.Єсєннэмэх said...

>>>...tanaas zuvluguu avah gesen yum! blogiin talaar ldaa blogoo negen shine template ruu nuulgesen chine html iig ni uuruu bichij yanzlah yum baihiin ugaas html iin talaar sain bish yu ch medehgui bolhooroo neg l sain aytaihan bolgoj chaddagguieee!

Chandmani said...

Hi,
Миний майл хаягаар тайлбарлаад явуулж болох уу.