2007-05-11

Анхны ханьдаа бичсэн миний дурсамж
Аавын охин...
Анх хүүхэдтэй болохдоо бид хоёр санамсаргүй олчихсноо санаж байгаа биздээ. Хамгаалалт хэрэглээ гэхэд нь хэрэглэж сураагүй би худлаа хэлээд аргалчихсан 10 сарын дараа хөөрхөн шар охин болдог байгаа.
Тэр үед чи хөдөө багшилж байсан. Би амралтаараа очоод хэд хоноод буцсан. Сарын дараа жирэмсэн болсон гэдгийг чамаасаа утсаар сонсоод гайхах ч шиг, бас баярлах ч шиг болсон. Баярлахаасаа гайхах, эргэлзэх маань илүү байсан байхаа.
Анхны хүүхэд эрэгтэй байхаасаа илүү эмэгтэй байгаасаа гэсэн бодолтой явсан. Учир нь дараа нь дүү нар гарвал тэднийгээ аваад явчихна гээд ирээдүйгээ хэрхэндээ бодоод байгаа ухаантай.
Жирэмсний хордлогын үйлийг чи минь үзсээн. Идээд л, дахиад л идээд л... Ховдог болсон ч юм шиг. Гэхдээ хоолны үнэрээр хачин царайлаад суучихдаг, ам хамраа таглаад, бүр тэсэлгүй гадагшаа гардаг байж дээ, тиймээ. Улаанбаатарын гудамжинд сайхан сугадалцаж явсан хосын нэг нь гэнэт дотор нь эвгүй оргиод нөгөө нь нуруу нь дээр нь дарж туслахад хүмүүс энэ хүүхэн яачихсан юм болоо, аягүй л бол шартсан хүүхэн байна гэж зарим нь бодож байсан ч байж магадгүй. Би ч бас хааяадаа дотроо ичдэг байж. Гэхдээ жирэмснийх гэдгийг мэддэг тул чамайгаа зовоохгүй гээд хэлдэггүй байж дээ. Гэдэс чинь томроод л... Улам л эрх болоод байсан санагдаж байна.
... 10 сарын дараа...
Хичээлтэй байсан юмдаг. Чамайг минь төрсөн гээд гээд нутгаас аав ээж утасддаг юм байна. Охинтой болсон гэнэ. Эр хүн аав болов оо. Ангийнхаа дотно 3 найзууддаа хэллээ. Найзууд маань миний үеийнх байсан тул тэмдэглэх санаачлага гарган би ч уухайн тас. Тэр өдөртөө тэмдэглээд завгүй байж дээ.
Хичээл номоо гэсээр байгаад долоо хоногийн дараа чам дээрээ очсонсон. Бас л хатуу сэтгэл шүү. Төрсөн охин маань аавыгаа хараагүй долоо хоног болчихсон байдаг.
Шуудангаар явсан санагдаж байна. Өглөө гараад өдөржингөө давхиж байж орой нутагтаа хүрлээ. Гэртээ орж хир тоосноосоо салаад танай гэрийн зүг шинэхэн аав гүйгээрээ очсон. Гэрт чинь ороод чамайг хараад бараг таниагүй. Чи төрснийхөө дараа таргалаад улм том би?тэй болчихсон, дээр нь толгойдоо алчуур зүүгээд дээл өмссөн чинь улам том болж харагдуулсан юм. Гэрт чинь ороод орон дээр хэвтэх өлгийтэй нялх үрээ анх удаа харлаа. Харах л юмсан гэсэн бодолтой байсан. Чамайгаа духан дээр чинь үнэрлэж үнсэхдээ чамайгаа нулимсаа унагаж байсныг анзаарсаан. Унтаж байсан охиноо аваад "Ээжийн охин аавдаа үнсүүлдээ" гэж хэлэхэд чинь би бүр хачин болчихож билээ. Аав нь, охин минь гэж хэлж чаддаггүй. Бүр хэл татчихсан юм шиг. Түрхэн зуур ухаан балартсан ч байж мэднээ. Тэгээд "алив, алив" гэж хэлж билээ. Аав нь гэж хэлж чадахгүй алив гэж байгаа царайтай. Охиноо тэвэрч үнссэний дараа л аав нь, охин минь гэж хэлж билээ.
Эхний гурван өдөр охиноо бараг гар дээрээсээ буулгаагүй байхаа. Уйлуулахгүй, бүүвэйлээд л, би гэдэг хүн жинхэнэ ааваа аав. Шөнө уйлангуут л хамгийн түрүүнд сэрээд охиноо тэвэрч авч байсансан. 4 дэх өдрөөс миний тар танигдан унтаж эхэлсэндээ. Яахав бусад аавууд ч гэсэн тэгсэн байхаа. Аавуудын зан л гэж би бодсон.
Охиныхоо дэргэд долоо хоночихоод буцаж хот руу явсандаа. Дахин охиноо харах амралт болтол 3 сарын хугацаа өнгөрөхийг би мэдэж байсан билээ.

....

4 comments:

Anonymous said...

http://www.dulguunuu.blogspot.com/
enehuu linkeer orj sonirhooroi

mgljin said...

hi,mgl-d ireed ih zav muutai bgaa bolohoor blogdoj chadahgui l yavna, @-ee shalgah dalimdaa halit blogoor chini zochilood garlaa...

Chandmani said...

Dulguunuud zochilson... saixan blog bna lee. Bicheed bgaarai..

Mgljind: surag sonssondoo bayartai bna. Blogyg chini xaruuldsaar suugaa....

БЭ said...

tegeed tsaash n... hurdan urgeljluuleerei, tesen yadan huleej baina. hehe.