2007-05-15

Аавын охин...
Эмээ өвөө дээрээ бараг 3-4 нас хүртлээ хүмүүжсэн тул настнуудын адил "муу санаатай" тал руугаа хазайчихсан, бас "хэрсүү" гэхээр догь байсан. Хааяадаа төрсөн өдөр, баяр ёслолын үеэр "хотын" ээж, аавын барааг хардаг байв.
Охин маань ерөнхийдөө намайг дууриасан даруу, дуугай, бас өөрийнхөөрөө... Ээжийгээ дууриасан ... хэхэ за тоглосон юмаа... Багадаа манай бага охин дүүтэй их адилхан харагддаг байсан. Одоо бол ээжийгээ дууриагаад улам л адилхан болоод л байна.
Эхнэр бид хоёр охиноо муу зүйл хийхээр нь, жишээ нь хоолоо асгах ч юм уу, тэгэхээр нь чамайг дууриасан гээд л өөртөө буруу, мууг халдаахгүйгээр шоглоод л. Охин байж чамайг дууриасан муухай хуруутай, намайг дууриасан цагаан царай, зан зантай ч гэх шиг... Муу л бол нөгөө аав... Бас нэг гэм нь эмээ өвөөгийн дэргэд хоёр муу аав, ээжийгээ тоохгүй, үгэнд орохгүй шар хөдөлгөнө. Аав шүү ухаантай юм болохоороо үгэндээ оруулах гээд зандрах аядана. Гэтэл эмээгийн дэргэд охин бол зөрүүд, үг сонсож байгаа ч шинжгүй заримдаа бүр шар хөдлөөд бариад авмаар болдог байж билээ.
Хот руу шилжиж аав ээж дээрээ нэг гэрт "албан ёсоор" амьдрахаар ирэхдээ ёстой элэг аваад хаячихсан. Онгоцны буудалд тосож авсан ямар царайтай байсныг нь хараад би бүр инээд ч хүрэх шиг, өрөвдөх ч шиг болж билээ. Одоо ч санаанаас гардаггүй юм. Нэг гараараа эмээдээ хөтлүүлцэн, нөгөө гартаа өөрийнхөө ганц өмч-горшокоо барьчихсан, онгоцон дотор халууцсан бололтой бөмбийсэн час улаан хоёр хацартай, бас нэг пальторхуу юм өмсчихсөн, хүрээ бүхий цагаан бүрх малгайтай нүүж ирдэг байгаа. Аавыгаа таньж байгаа ч янзгүй, өргөж аваад үнссэн шууд уйлж "охин минь аавдаа ир" гээд олон хүний дэргэд сүртэй нь аргагүй дуудаад байсан аавыгаа шараа болгодог байгаа. Харин машин дотор орчихоод хотын байдалтай танилцаад намайг мэдрэх ухаангүй өвөр дээр суусан.
Ухаан суугаад өсөх тусмаа өөрөө өөрийгөө аваад явчихаж байгаа юм даа. Бид хоёр, өөр хүн оролдохгүй л бол тэнд нэг л юм хийгээд, тв үзээд суучихна. Нэг тоглоомоо барьвал тэгээд л тэндээ нам жим.. Хүнд дараа болохгүй амар охин, бас намайг дууриасан. хэхэ
Өөрийгөө "би хулхи хотынх" гэж хэлдэг байв. Тэр нь хөдөө төрөөд хотод шилжиж ирснээ хэлж байгаа юм. "Хотын хулхи иргэн" болсны дараа гэрийн ойрхон цэцэрлэгт оруулав. Цэцэрлэгт явах гэж гурвалжин л юм болно. Охин юм болохоороо гангалах гээд. Нэг их хувцасгүй мөртлөө л, бид хоёрт ямар тийм бололцоо байсан биш, голно гэж үзүүлнэ дээ. Гэхдээ ээж нь хүүхдүүдтэй ажилласаар байгаад улам чангараад байсан тул охиндоо бас тэдэнтэйгээ адилхан харьцаж нам дардаг байв. Би өмөөрөөд л. Гэхдээ охиныхоо хажууд аль болохоор маргалдах, чанга дуугарахыг цээрлэдэг байлаа. Маргалдах ч гэж дээ бид хоёр салахдаа ч тэгж сүртэй маргалдаж зөрөлдөөгүй юм шүү дээ. Зүгээр л зам замаа хөөчихсөн. За энэ ч яахав...
Чанга ээжийн ачаар охин маань дуулгавартай болдог. хүүхдүүдийг бага наснаас нь бичиг, үсэгт сургах туршилтыг тухайн цэцэрлэгт хийж охиноо ухаантай хүн болгохоор тэнд оруулав. Заримдаа залхуурдаг, аль эсвэл ядардаг байсныг эс тооцвол гайгүй сурсан.
Тэгээд бид хоёр охиныгоо бараг 5-тай байхад нь ээжийн албан тушаалыг ашиглаад нэгдүгээр ангид бүртгүүлж орхив. Тэр үед сургуульд орох нас нь болчихсон гээд л хоёулаа яриад, хурдан оруулах л хүсэлдээ хөтлөгдсөн байх л даа. Сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын үеэр ээжийг нь таних багш нар "нэгдүгээр ангид элсэн орж буй нэг хүүхэд урлагийн номер үзүүлэх хэрэгтэй байгаа юм танай охин сургуульд орж байгаа охиноор чинь урлагийн номер үзүүлүүлнэ" гээд шууд л хэлдэг байгаа. Багш ээж найз нартаа "үгүй" гэж яаж хэлэхэв. За л гээд охиндоо хэлээд шүлэг уншуулахаар болов. Тэгээд охин минь нэг шүлэг уншсан юм. Олон хүний өмнө ичиж дуугай болох байх гэсэн харин ч гайгүй шүү, бас л нөгөө аав шигээ, хэхэ. Тэр үед бид хоёр охиныхоо зургийг авахуулсан боловч нөгөө зурагчин л олдоогүй алга болчихсон. Залуу байхад хүнд итгэмтгий, дээр нь юманд тоомжиргүй ханддагийн нэг илрэл тэр байлаа. Ээж нь өөрөө хүүхдүүдээс цэцэг аваад хүүхдүүдэд даруулчихаад юун охин манатай. Би болохоор хичээлд нь оруулчихаад ажил руугаа явах санаатай л байсан юмдаг. Харин хавар нь төгсөх дөхсөн үед охин минь шарлаад хичээлдээ сар яваагүй бид хоёр ч охиныхоо биеийг бодоод сургуулиас гаргаж билээ.
Дараа намраас нь ахиж сургуульд оруулсан....

(зургийг охиныхоо зурагны цуглуулга дотроос авлаа. Зураг авч тавилаа гээд мөнгө нэхвэл баларлаа шүү хэхэ)

3 comments:

byambaa said...

hi.bichleguud chin er ni ih dajgui yumaa.

ohiniiho eejees salsand jaahan tiim l bna. gehdee yahav.

neeree huuhdiinhee muu zang biye biyen luugee chiheed arai gaigui gesniig ni oorteigoo adilhan bolgoh geed bdg yum bna lee shuu. bid 2 ch bas tiim.
gehdee namaig buyu eejiigee duuraisan daa. he he.

БЭ said...

manai ohin bol yaag aav, gehdee haaya aashlahaaraa yaaag eej ;-)

Chandmani said...

Thx guys for comments. Хүүхэд бидний ирээдүй. :)