2007-04-08

Өөрийнхөө бодол сэтгэлээ бичилгүй нилээн удсан байх чинь...
Амьдрал барзгар үедээ барзгар, жаргалтай үедээ жаргалтай үргэлжилсээр л байна. :)
Энд байдаг гэр бүлийн хоёр дүү нар намайг "уруу" татаж худалч хүнд бараг 2 жилд ороогүй байсан баранд оруулдаг юм байна. Олонтой газар, бүр караокед оролгүй уджээ. Сэтгэлээрээ сайхан байлаа. Тэр хоёрт баярласаан. Намайг гэртээ "бүгээд" байхаар залуу хүүхдүүд бодсон байх. Олонтой хөгжилдөх сайхан байдаг гэдгийг мартсан байсан байна. Баахан авсаан... гэхдээ дуулсан юм байхгүй ээ , нутгийн индианууд дуулахыг баахан сонсоод л, үндсэн ажлаа хийгээд суулаа. хэхэ Олдож буй боломжийг гээд л үзчихсэн. :) Гэхдээ өмнө уудаг, наргидаг байсан шигээ байж чадахаа байсан байна лээ. Их л томоотой болсноо мэдэрсэн. :)
Охин маань олсон мөнгөөрөө шоппинг хийгээд завгүй байлаа. Хөөрхөөн. Эмэгтэй хүн гэсэндээ бас дуртай. Дуртай зүйлээ аваад хөдөлмөрийнхөө үр шимийг өөртөө зориулж байгааг хажуугаас нь хараад баярлаад л байлаа, аав нь.
Охинд минь нэгэн банди "hug me" (намайг тэврээч) гэсэн нэгэн бамбарууш бэлэглэсэн бололтой. Гэрт байхгүй байсан нэг тийм баавгайтай болсон. Түүнийгээ тэвэрч унтаад хөөрхөөн. Хайраа олж байгаа нь тэр юм байлгүй дээ хэхэ. 15 настай эртэдсэн л хайр байх. Гэхдээ яахав. Охины минь сэтгэл. Залуу насаа гэж....
Ажил төрөл, сургууль соёл, энээ тэрээд бас янз бүрийн дургүй хүргэх , бүтэхгүй зүйлүүд болж л байна. Юмыг хүндрүүлж хүлээж авдаггүй зангаараа инээмсэглээд л сууж байхаас. Инээмсэглээд дотроо бодоод сууж байхад буруу юу байхав. Хэхэ нас яваад харин үрчлээс л нэмчих гээд байдаг талтай юм байна. :)
Энэ удаадаа болох байхаа, тээ

Have a nice day, buddy...




6 comments:

Nana said...

huurhiin:"undsen ajlaa hiigeed suulaa".

haayadaa joohon savj baih heregtei, yadgiin.

Chandmani said...

hehe... ;)

Anonymous said...

hi, huuhed chin tom bolj bn da!! bas uuriiguu bodoj bh heregtei, as i said im like to read your blog though i guess you r young bout 35 years old, im i right? tiimees tsagiig haramsakhaargui hayadaa neg uurtuu erkh chuluu uguud ungruuj baikh heregtei bolov uu.
sincerely,
friend

Chandmani said...

thx friend, amidral saixan, bas amidrax saixaan... onisogo taaxad do'xoj bna... Friend xaanaas bichij bgaa ve minii oilgoj bgaagaar Japan um shigee... bi taaj uu? ;)

Anonymous said...

hi dear chandmani.
friend n ekh ornoosoo buyu office-oosoo bichij suuna. onisogo taakhad dukhuj bn aa gej uu...hehehe,ok. i'll try!!
sincerely,
friend

Chandmani said...

Hi friend, bi aldchixaj... mo'riitsson bol budaa baijee... ;)