2007-04-21

Америк орноор товчхон....
Бараг өдөр болгон л хэн нэгэн зэрлэг этгээд эрдэнэт хүний аминд хүрлээ гэхийг мэдээгээр сонсдог байсан. Сүүлийн хэдэн сард олон нийтийн газар, тэр тусмаа сургууль дээр хүүхдүүд, оюутнуудын аминд хүрсэн асуудал нилээн хэд гарлаа. Хамгийн гэмт хэрэг багатай газарт нь гарсан гээд боддоо. Тэгсэн саяхан солонгос гаралтай оюутан залуу их сургууль дээрээ 32 хүний аминд хүрч, мөн тэдий орчим хүмүүсийг шархдуулан Америкийн түүхэнд байгаагүй аллага үйлдлээ. Нийтдээ 17 магазин буюу 225-аад сумаар галласан байж магадгүй байна. Тэр аллага хийх хугацаандаа зураг, бичлэг хийн NBCNews рүү илгээсний зарим хэсгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлснийг буруутгаж байна. Зарим хүмүүст, бас хүүхдүүдэд буруугаар нөлөөлж тэд дургүй, үзэн яддаг хүмүүсээ заналхийлсэн асуудлууд гарсан байна. Одоо Ази гаралтай, царайтай хүмүүсийг эд нар юу гэж бодож байгааг мэдэхэд хэцүү юм.
Мөн NASA-гийн байранд буун дуу гарч нэгэн этгээд хүн барьцаалан хороож, амиа хорлолоо.
Америк Иракт хийж буй дайндаа ялагдлаа гээд Сенатын олонхийн бүлгийн дарга нь дэлхийд зарлачихдаг юм байна. Үүнээс болоод бөөн хэл ам. Ууртай, бухимдсан хүмүүс их болж байх шигээ. Мань хүн тайлбар хийж байгаа ч миний бодлоор удахгүй огцрох байх.Радиогийн нэвтрүүлгээр зарим хүмүүс түүний хэлсэн үгтэй холбогдуулан сэтгэгдэл, саналаа хэлэхдээ түүнийг урвагч, дайсны талын суртал ухуулагч энээ тэр гээд янз бүрийн муухайгаар хэлж байхыг сонслоо... Түүний хэлсэн үгнээс болж намынх нэр хүнд нь доошилж эхэллээ.
Зарим нөлөө бүхий сонгуулийн хэсгүүд буюу хотуудад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид дундаас Жулианигийн рейтинг дээшилж Клинтон болон бусад нэр дэвшигчдйиг ардаа орхиж эхэлсэн байна.

No comments: