2007-04-20

Дууриахад дургүйцэхгүй, бас буруутахгүй биздээ... :)

Дуусашгүй-гийн нэгэн шүлгийг уншаад бичсэн сэтгэгдэл минь:

...Алга аа. (posted by Хvсэл)
...Дүүрээд, багтаж ядан бөмбөрдөг нулимс алга
Дэрээ тэврэн нойргүй хонодог шаналал алга
Аргадахад чинь асгараад ирдэг хайр алга
Аалийг чинь өхөөрдөн ивэлдэг хүсэл алга
...Гар чинь хүрэхэд улаа бутардаг догдлол алга
Ганц үгэнд гомдож эрхэлдэг тунирхал алга
Хэлэхсэн гэж жилээр хадгалдаг үг алга
Хичнээн хайвч зүрхний буланд ч чи алга аа...

...Юу? (my comment)
...Уярлын дусал нулимс нь хатаа юу
Учралын хүслэн тачаал нь унтраа юу
Ганцаардлын эм дурлал нь дундраа* юу
Гарцаагүй мөрөөдөл хүсэл нь мохоо юу
...Хараад л хачин болдог догдлол нь хөлдөө юу
Хардаад дуугаа хураадаг тунирхлаа гээгээ юу
Сэтгэлийг илчилдэг үгнээс залхаа юу
Итгэлийг өвөрлөсөн би буруудаа юу...


*үргэх гэж бичсэн байснаа дундрах болгож өөрчилсөн болно

No comments: