2007-03-14

Хүний газарт гүний нутагт эцэг эх болон хүүхдүүдийн анхаарах нэгэн зүйл (дунд нь ганц нэг дурсамж цохиж яваа)...

Би өсвөр насны охинтойгоо амьдардаг гэдгийг блог уншигчид мэдэх байх. Эцэг байхын зовлонгоо хуваалцаж бас бичиж байсан. Нэгэн удаа орой гэртээ ирсэн охин маань плиткан дээрээ ус тавиад мартчихсан "унтаж" байсан юм. Би ч охиндоо нилээн хатуу сануулга өглөө. Бас бус өөр сануулга авсан зүйлүүд байгаа. Том болсон гээд бодоод байсан бас л хүүхдээрээ л...
Би өөрөө айлын том хүү тул дүү нараа харж гэрээ сахих хүний ажлыг багаасаа хийж ирсэн. Мод, түлээ, нүүрс бэлтгэх, дүү нарын баастай шээстэй даавуунууд угаах, гэр орноо янзлах, хичээлээ хийх бүгдийг л амжуулдаг байваа хөөрхий. Аав ээж минь багш нар тул өглөө эрт 8 цагаас өмнө сургууль руу годон шод. Өглөөний уншлага гээд 7:00, 7.30-д бэлэн байх ч ёстой билүү. Багш нарын байр сургуулиас ойрхон тул машин унаа автобус энээ тэр гэж байхгүй, хоёр зээрдээрээ. Аавын сургууль нилээн хол тул өмднийхөө шуумгийг индүүг нь гаргахгүйгээр нугалан хавчаардаад унадаг дугуйгаар. Орой нь аав дугуйгаа түрсээр ирдэг байж. Тийм өдрүүд олон байж дээ. Тухайн сургуулийн дэггүй хүүхдүүд аавын дугуйны дугуйг зүсээд бидэнд ажил их уддаг байж билээ. Тэр зовлон үзсэн Украйн дугуйг нь би "хүрэн дэлгүүр"-ээс 4-ийн варень 2-ийг авч байгаад хулгайд алдчихсан ч аав загнаагүй билээ. хэхэ одоо хадуурч байна. Эгч өглөө хичээлтэй бас годон шод. Заримдаа эгч өдөр, би өглөөний ээлжинд. Эгч бид 2 ээлжлээд солигдоод хардаг байсан юм. Дүү нар томроод "үндсэн ажил уламжлагдана". хэхэ
"Том хүү"-гийн ажлын хуваарь нэг иймэрхүү байв: дүү нар эрт босох нь гонжийн жоо тул 8-9 цагийн хооронд дүү нарын унтах орноос бусад гэрээ янзлах. Тэгээд дүү нараа босохоор цай, хоол өгөх ор дэрийг нь хураах, түлээ модоо бэлтгэх, бас дунд нь худаг руу усанд явах ч бил үү, 11-ийн үед хичээл хийх. Тэгээд 12,30-аас эсвэл 13,00 цагаас хичээлдээ явах.

Таныг болон танай хүүхдийг "Гэртээ ганцаараа" гээд 1, 2, 3, 4 гээд кинонуудыг үзсэн байхаа гэж бодож байна, товчлоод утгыг нь яривал: хэдэн хулгайчдыг нэг хүүхэд болгож өгдөгдөө.

Хүүхэд л бол хүүхэд. Монголчууд хаана ч хуулийг "монголчилдог" тул хүүхдээ том болсон, амьдрал хэцүү, үгэнд ордог хэмээн орхих тохиолдлууд байдаг байх. Америкт хүүхдийг ганцааранг нь харах хүнгүйгээр "орхиж болдоггүй" "хуультай". Яагаад хашилтанд бичсэнийг доорхи мэдээллээс ойлгоноо гэдэгт итгэж байна. Ерөнхийдөө 12 наснаас доош насны хүүхдийг харах хүнгүйгээр орхиж болохгүй.


Хэрвээ Та хүүхдээ гэртээ ганцааранг нь орхихоор болсон бол дараахь сайтад байгаа зөвлөмжийг уншаарай.

According to the National Child Care Information Center, only Maryland and Illinois have specific laws stipulating the age at which a child can be left home alone.
However, the National SAFEKIDS Campaign recommends that no child under the age of 12 be left home alone.
>>>

source http://singleparents.about.com/od/havingfun/f/homealone.htm*

*ганц бие эцэг эхчүүдэд зориулсан зөвлөлгөө боловч уншихад илүүдэхгүй байхаа гэж бодож байна.

За тэгээд ганцааранг нь үлдээхгүй хүүхдээ харуулахаар "хэн нэгнийг оллоо" гэж бодъё. Тэгвэл дахин нэгэн зөвлөмж:


Before You Hire A Babysitter: What You Should Know
You're going to a much-anticipated social event and have successfully secured a babysitter. So far, so good. But does the sitter have what it takes to ensure your outing is worry-free for you and safe and happy for your kids? Childcare experts say trust and crisis management are the two most important skills the caregiver should possess. What else? ...>>>


source http://childcare.about.com/cs/occasionalcare/bb/babysitter.htm

Монголын хуулинд энэ талаар хэрхэн тусгасан байдаг бол? Монголчууд бид наанаа "Бүхнийг хүүхдийн төлөө" гэдэг боловч цаанаа эсрэг утгаараа байдаг шиг санагдаад байдаг юм.

No comments: