2007-02-10

Бодож бодож, хамаагүй ээ, бичихээр шийдлээ... Намайг таних хүмүүсээс ч санаа зовохгүй ээ...
Эрчүүдийг мэдээж хэр олон хүүхэнтэй явсан, унтсанаараа гайхуулдгийг та олонтаа сонссон байх. Би тэгэх гэсэн юм биш, дотно санагддаг байсан нэгэн хүүхэндээ зориулах гэсэн юм. Яагаад байсан гэхээр тэр минь одоо нөхөртэйгээ байгаа... Нөхрөөсөө салж чадахгүй нь гээд надтай "амьдраагүй". Тэр хүүхэн энэхүү бичлэгийг уншиж байгаа гэдгийг мэдэж байна.
Уг нь эр хүн болж төрснийх "эр хүн эр хүндээ хайртай" гээд нөхөртэй хүүхэнтэй явалдах (залуучуудын хэлдгээр), дотно болохгүй (миний хэллэгээр) юм шүү хэмээн боддог байв. Яагаад гэвэл би "дурлачих" гээд байдаг гэмтэй нэгэн. "Дурлаагүй" бол би зайгаа баричихнаа... Хамаагүй иймэрхүү юм бичээд байгаад бүү гайхаарай. Амьдрал дандаа perfect байхгүй...
Нөгөө 18-т би Оросод байхад мэдээж монголд эсвэл энд тэнд нөхөр, эхнэртэй хүмүүс наагуур цаагуур "юм" болдог л байсан. Эр, эмгүй ш дээ. Мэддэг ч мэддэггүй царайлаад л. Ер нь тэр нь ч дээр л дээ, тэр тусмаа над шиг эр хүнд.
Ер нь гадаад, дотоод гээд хосуудыг салгахаар хорвоогийн жам ч юм шиг хэн нэгэн нь "янз бүр" болж л байгаа. Дандаа надад үнэнч бай гээд шаардаад, шахаад, хардаад байх нь тэнэг хэрэг. Хүн болж төрчихөөд хэн нэгэн хүн гадаадаас хэзээ нэгэн цагт ирэхийг хүлээгээд лам (жинхэнэ утгаараа лам ш дээ) эсвэл гэлэнмаа болж болохгүй биздээ, тиймээ? Хэдэн жил тэснэ гэж та бодож байна. Нэг, хоёр жил үү эсвэл насаараа юу? Хайртай бол бас нөгөө хүнийхээ бие хаа, эрүүл мэндийг, за даа, жаргалыг бодох л хэрэгтэй гэж боддог.
Амьдрал дээр олон жишээ байдаг. Мэдсэн ч мэдээгүй юм шиг яваад л байдаг. Гэхдээ гол нь "хардаж", "хардуулах" хүмүүс бие биенээ ойлгож байвал "болоо л" гэж надад бодогддог. Бас хамгийн гол нь "хань"-даа мэдэгдэхгүй байх". Мэдсэн ч бас "ойлгоод" дуугай байх.
За оршлоо өндөрлөөд...
Монголд байхдаа албаны шугамаар нэгэн байгууллагад сардаа нэг удаа заавал очих хэрэг гардаг байв. Тэр байгууллагад бас гайгүй хүүхнүүд, охидууд ажиллана л даа. Тэр үед би "ганцаараа" болчихсон байсан тул бас хааяадаа "нүд уначихдаг" байв. Тэр байгууллагын нилээн олон хүнийг танина. Гэхдээ тэрэн дотор нэгэн хүүхэн байсан юм. Орос шиг, өндөр хүүхэн. Би сүүлд нь Оросоо гэдэг нэр өгчихсөн. Тэгж ч дуудаж байсан. Анх хараад энэ хүүхэнтэй танилцах юмсан гэж бодож билээ. хэхэ эр хүнд юу эс бодогдохов. Танилцсаан. Гайгүй зантай. Гэм нь нөхөртэй. Нөхөртэй хүнтэй танилцах нь наддаа "нүгэл" байв. Гэхдээ л бид хоёр танилцсан. Уулзсан. Учирсан. Хамтдаа байхад надад их сайхан байдаг байсан. Нэг гэрт биш, дандаа хамтдаа биш болохоор тийм ч байсан байж болох юм. Гэхдээ л сайхан байсан. Ажилаа тараад уулзаад гэрт нь очоод хоол хийлгэж идээд яг "нөхөр" нь юм шиг аашилдаг байж...
Зан нь даруухан. Бас надад их халамжтай байсан. Дуугай, даруухан нэгэн. За даа эр хүн эргэж харахаар л хүүхэн. Бас ч үгүй энд тэнд зураг нь гардаг байсан хүүхэн. Нөхөр нь - тийм эхнэртэй болсон азтай эр. Тэрийгээ ойлгодог л байх. Тиймээс ухаангүй "хартай" байсан байх. Гадаадаас дарамтлаад л... Жинхэнэ утгаараа дарамтлах ш дээ. Миний "уур" хүрдэг л байсан, гэхдэ хүний хүнийг яалтай ч билээ. Хамгийн гол нь надтай хамт байсанд, надад "хань" болж байсанд баярладаг.
За ямар ч байсан, тэр хүүхэн миний хань болохоор хүүхэн байсан. Даанч "хүний хүн"... Одоо ч бодож явдаг. Бид 2 эмээ, өвөө болоод уулзах "амлалттай"...
Хэрвээ миний энэ бичлэг "гай" болохоор байвал би устганаа...

Энэхүү бичлэг бас хэн нэгний уурыг хүргэнээ... I know, but I don't care...This is my feelings...

2 comments:

Anonymous said...

beautiful ... sad story ... thanks for sharing ...

friend

Anonymous said...

zugeerdee.. Ch