2007-02-05

Энэтхэг найз ах...
Өнөөдөр удаан сонсоогүй байсан, уг нь өнгөрсөн зунаас хойш бичээгүй, найзаасаа э-майл авлаа. Захидалдаа Дээрхийн Гэгээн Далай Лам Бодь Гаяад зочилсон тухай (the celebrations to mark the2550th anniversary of the Mahaparinirnava of LordBuddha), дараа нь Дэли (New Deli), Дарамсалад (Dharamsala) болох арга хэмжээнүүдэд оролцох гэж байгаа тухай дурьдсан байв.
Бид ажлын шугамаар бие биенийгээ танидаг байсан тул дандаа бие биенийгээ "Та" гээд дуудаад сурчихсан юм. Нилээн олон жил хамтран ажилласны дараа л найз нөхдийн журмаар харьцдаг болсон. Найзыгаа хүндэтгээд найз ах гээд бичлээ.
Тэрээр монгол хэлийг гаргууд мэддэг байсан тул харилцахад минь дөхөмтэй байж билээ. Дөлгөөн, намуухан зантай, барагтай бол дуугарахгүй тэрээр гэр бүлтэйгээ амьдардаг байсан. Намайг энд ирэхээс хэдэн жилийн өмнө ажил нь солигдож Энэтхэг руу буцсан юм. Найз ах Монгол зан, түүх, уламжлал, хамгийн гол нь монгол амьдрал, харьцаа, ажил байдлыг сайн мэддэг тул монгол хүнийг сайн ойлгодог, монголжсон хүн байсан.
Надад Энэтхэгт зочлох завшаан нэг удаа тохиосон. Зохион байгуулж төлөвлөхөд найз ах их туслалцаа үзүүлсэн бөгөөд түүний тус дэмээр Энэтхэг орны, шашины, урлаг, соёлын олон гайхамшигт газруудаар зочилж, нүдээ нээн, ухаанаа тэлж, сэтгэлээ ариусгасан билээ. Дээр нэгэн удаа блогтоо Энэтхэгийн Ганга мөрний ариун уснаас ээждээ, аавдаа авчирсан гэж бичсэн байхаа.

No comments: