2007-02-15

Woman with Book by Pablo PicassoНэгэн...
Айлын хэдэн охидоос адтай нэгэн алаг нүдэн
Ойрын хэдэн найзууддаа эршүүд нэгэн босс хүүхэн
Эрх шар хүүдээ ухаант нэгэн монгол эх
Ануухан буурал эхдээ даруу нэгэн ачит охин
Америк боловсролтой жирийн нэгэн гадаад оюутан
Нутгаа гэж тархиа цэнэглэсэн сүрхий нэгэн монгол эмэгтэй

Нөхөртэй боловч хагсарсан нэгэн ганцаардмал бие
Баталгаатай боловч гуньсан нэгэн уйтгарт сэтгэл
Эрчүүдээс татгалзах журамт нэгэн сайхан бүсгүй
Хайрыг насных мэт ойлгодог гэнэн нэгэн дурлалт хүүхэн
Ханьдаа биеэ гамнасан үнэнч нэгэн халуун цогц
Амьдралыг завгүй зохицуулах бурхан нэгэн гэрийн эзэгтэй


picture from www.art.com

No comments: