2007-02-05

18-тай оюутан ахуйн дурсамж
Монголын олон үеийнхэн Оросын сургуулийг дүүргэсэн дээ. Бидний үеийнхэн улсын зардлаар (хуваариар) явдаг байсан үеийн сүүлийнх нь болсон байх. Яагаад гэвэл Орос орон, Монгол орон өөрчлөгдсөн, бидний ахан дүүсийн найрамдалт харилцаа ч өөрчлөгдсөн.
18-тай хөдөөний залуу Орост холбооны сургуулийн хуваарь аваад хотод хэд хоног эмчийн үзлэг, бусад бэлтгэл гээд аавтайгаа хамт хэд хонож билээ. Уг нь Германд явах, хэлний бэлтгэлд нь суух сонирхол их байсан ч намайг төгсөхөд Германы хуваарь ирээгүй юм.
Ново-гийн сургуулийн хуваарь авсан хэдэн залуучууд (хотын нэг, Дорнодын нэг, Өвөрхангайн нэг, Хэнтийн нэг тус тус залуучууд, Увсын нэг охинтой) Улсын төв шуудан (холбооны газарт) газарт улсынхаа далбаанд сөгдөн мөргөж нэр төрөө хүний нутагт өндөрт өргөж явах, сайн сурахаа илэрхийлэн тангараг уншсан юм. Тэр үед биднийг, гадаадад сурах оюутнуудыг Боловсролын яамнаас Улсын Их дэлгүүрт тусгайлан оруулан зарим зүйл худалдан авах бололцоо олгодог байв. Би одоо бодохноо нэг савхин бээлий авсан шиг санаж байна.

Бид 8 дугаар сарын 20-ноос галт тэргээр 3 хоног явсны эцэст Ново-д орой шөнийн цагаар буусан юм. Бидний хоёр маань Эрхүүгийн бэлтгэл төгссөн байсан тул хил даваад үзчихсэн байлаа. Галт тэрэгний буудлаас нэгэн мини автобус такси хөлөглөн сургуулийнхаа зүг явсан ба хүн тус бүр нэг рубль төлсөн юм. Мань жолооч бид нарыг хуурсан болохыг дараа нь мэдсэн, уг нь 3 рублийн газар байсан.
Сургууль мэдээж шөнө яаж нээлттэй байхав, жижүүрээс нь дотуур байрныхаа хаягийг авсан юм. Дотуур байрандаа очтол бас л эл хуль, зуны амралт, тэгээд засвартай тул гаднаасаа нэг их сайхан сэтгэгдэл төрүүлсэнгүй. Жижүүр байгаа ч мэдэл нь хүрэхгүй тул өрөөнд орох бололцоогүй. Эрэлхэг монгол эрчүүд ганц охиноо дундаа хийн ачаа тээшээ бөөгнүүлэн тойроод суух нь сууж, хэвтэх нь хэвтсэн юм. Орос нутагт өнгөрүүлсэн анхны шөнө.
Тэгтэл нэгэн хүн үүрээр ирлээ. Тэр нь шар царайтай боловч орос биш ээ. Манай Өвөрхангайн "бадриун" залуу босч тэр залуугаас "Сайн уу, та Монгол уу" хэмээн асууж мэндэллээ. Зуны амралтаараа тарваганы арьсны наймаа хийж бйасан тэр залуу бидний "аминд" орж өрөөнд нь залран "үргэлжлүүлэн" унтсан юм.
Оросын оюутны дотуур байранд нэг курсын нэг ангийн залуутайгаа хамт орж, нэг өрөө байраа янзлан тохижуулав. 2 эрэгтэй хүүхэд гэхэд давгүй тохижов. Орныхоо дундуур нэг сайхан цэнхэр усны урсгал лугаа хээтэй хөшиг татав. Байрныхаа прокатнаас ТВ, хөргөгч авч тавилаа. Ганц 2 зураг ханандаа өлгөлөө...
Сургууль байр 2 маань залгаа холбогдсон тул гадуур хувцас өмсөх, эрт босох шаардлага байхгүй. Бараг нь орноосоо өндийнгүйтээ л гүйчихдэг байв. Сургуулийн нэг давхарт байдаг оюутны гуанзанд өглөө болгон сметана (цөцгий), тараг, өндөг авч, прижкиддэг, кашддаг, баншддаг байж бас.
Оросоор сайн ойлгодог байсан ч ярих гэж бас нилээдгүй удсан санагдаж байна.
Тэр үед Оросын амьдрал сайн байгаагүй. Лангуун дээр үнэхээр л давс байдаг байсан даа. Хүнсний бараанд талоны систем үйлчилдэг байсан юм. Гадаад оюунуудад нэг илүү талон олгодог байв. Тэр нь хоёр оросын иддэг хиам, масло, элсэн чихрийг нэг "би" иддэг болж таарнаа даа. За хүнсний зүйл дээр оросын амт ч гэж ванлий байсан даа.
Орос баншинд пелеменид "нугасгүй" байв. Нэгэн Баншны кафед өдөр болгон гахуу орж цөцгийтэй банш авч иддэг байж ээ...(Сая энд нэгэн орос дэлгүүр орж банш, молокодов)
...Бидний зарим монгол оюутнууд зүггүй тал руугаа багагүй хазайсан байсан тул шөнө унтахгүй шахам, хөзөр мөрийтэй тоглон, ганц хоёр столичная задлан, улмаар халууран үүр цайтал суудаг байжээ. Бид анхнаасаа тийм дүрсгүй байгаагүй юм л даа. Анх очоод нутгийн болон оросын ах нарын гараар ороод л... Нэгэн маань орос хэл, физикийн улсын олимдиадынх, нэгэн маань биеийн тамираар энгэрээ дүүрсэн одонтой, нэгэн маань тооных, ганц эрдэнэ охин маань урлагийн авьяастай, за нэрлээд байвал нилээдгүй нэр алдартай, сургуулиудынхаа тэргүүний сурагчид, урлаг спортын "одууд" нь байсан.. :)
Анх удаа дээд курсын ах нарm дуудуулан Монголоос авчирсан "Болор"-оо задлан (хэхэ ах нар нутгийн юм асуугаад задлуулсан юм л даа) дайлсан юм. Цэргийн хэлээр оны бидний хэлээр курсын ялгаа байсан л юм даа. Гэхдээ тэнд байсан барилгын ТМС-ийнхийг бодвол тийм түрэмгий, дэндчихсэн биш л дээ. Орчноо дагаад гайгүй ч, ерөнхийдөө мэдэрдэг байв. Тэгээд сүүлдээ өөрөө ч бас бусдад "дүү" нартаа мэдрүүлж явжээ...
...Бид хэдүүлээ "булагнан" 9 сарын эхээр орост ирсэн, сургуулиа тэмдэглэн паридаж би Грузин винонд "явчихаж" билээ...

энэ удаа өндөрлий дөө...

(үргэлжлэл бий)

3 comments:

Anonymous said...

Hi Chandmani Goe zuil bichsen bna Chi sanaj yavxad saixan dursamjtai xotsorson bna Oros nutgaas Amjilt!

Chandmani said...

Баярлалаа. Үргэлжлүүлээд бичнээ. Ганц 2 онигоо шиг зүйлүүд байдаг юм. :)

bluefire said...

odoo l unshdag gej bn sh dee, barag 3 jiliin daraa