2007-01-28

Би .... (уг нь тэгж болдоггүй гэсэн)
Монголдоо байсан бол нэг аятайхан, аятайхан шүү, газар ороод "нам" авахгүй юу. Хүний нутаг үнэхээр л хүний нутаг юм, хүний нутаг. Энд гэртээ суугаад охиноо унтуулаад ардуур нь "жоохон" суулаа. Хэдэн шил пиво уулаа. Ямар сахил санваар хүртсэн биш тиймээ. Хааяадаа зүгээр л амсмаар, уумаар байна. Оросод ууж байсан хүн гээд бодчих. Тэгэхээр та өөрөө гадарлана биздээ. :-)
Намайг томоотой гэвэл бас ч тийм биш ээ. Тийм бишээ ч өөрөө мэднэ. ;) Холуур өнгөрөх болтугай ч гэж мэгзэм уншихаар хүн. Би өөрийнхөө дураар л байх дуртай. Хэн нэгэнд таалагдах гэж би бүжиглэдэггүй, гангалдаггүй, биеэ авч явдаггүй. Би өөрөө өөрийнхөөрөө баймаар байна гэдэг шиг. Олон найз нартайгаа хаа нэгтээ орж л явлаа. Хэн нэгэн нь коол залуу болох гэж үзнэ, хаа нэгтээ сайхан залуу ч байна, тэрийг хувьдаа тоохгүй ээ. Би бол би. Муухай ч бай, хэхэ бас сайхан ч бай, би бол би. Хэн нэгэн намайг ингэлээ тэглэ ээ гэхийн сонсож л байсан. Гэхдээ би бол би. Хүнээс үг сонсохгүйдээ биш. Би өөрөө ямар хүн тэрүүгээрээ л баймаар санагддаг, тэр нь надад амар байдаг. Дүрсгүйтвэл би, даруухан байвал би. хэхэ юу ч биччихэв дээ... хэхэ
Хүн хүнээрээ бай гэдэг нэг дуу байдаг даа. Тиймээ...



1 comment:

Nana said...

hehe, holuur unguruh boltugai gej megzem unshmaar gedeg ugiig zugeer l hereglesen bailgui dee,hehe.
Zuv shdee, hun tiim l bdag sht ugaasaa, harin chi naanaa jaahan nergui sahil sanvaar hurtcheed bgaamaadaa,yanz ni.