"American Idol"
Ноднин жил энэ нэвтрүүлгийг бараг алгасалгүй үзсэн. Охинтойгоо хамт "American Idol" нэвтрүүлгийг үзээд сайхан инээж авлаа. Янз бүрийн насны, төрөл бүрийн мэргэжлийн, ажилтай, ажилгүй хүмүүс энэхүү нэвтрүүлгийн уралдаант шалгаруулалтанд авьяасаа сорин оролцох юм. Ноднин оролцсон хүмүүс азаа дахин сориж байх юм. Шашины үзлээс болоод ТВ үзэж байгаагүй нэгэн залуу энэхүү шалгаруулалтанд оролцож хаалгаар ороод юу хийх, дуулахаа шийдэж байх юм.
"Тоон дотор үсэг цохиж явна" гэдэгтэй адилхан заримд нь үнэхээр авьяас алгаа, зүгээр л хашгирах, орилох юм. Надаас ч муу, гэхдээ америкийн "од" болно гээд л "итгэлтэй" байх юм.
Ер нь оролцогчид нь солгой, буруу, зөв, ямар ч хоолойтой байсан өөрийгөө Америкийн next idol болно хэмээн итгэл найдвартай байх нь сайхан. Зарим оролцогчид нь энэхүү шалгаруулалтанд оролцохын тулд ажлаасаа гарсан байхад, нэгэн нарийн бичиг хүүхнээ босс нь (эхнэрийн хамт) дагуулаад очсон байв. Энэхүү эрхмийг эрэгтэй шүүгчид нэг л "но"-гоор дүгнэв.
Оролцогчидын зарим нь шалгаруулалтанд зориулсан тусгай хувцас өмссөн байхад ихэнх нь энгийн хувцастайгаа, ажлын, дүрэмт хувцастайгаа оролцов. Нэг иргэн боксын хувцас өмсгөлтэй оролцон дуурийн дуу дуулах нь инээдтэй байлаа.
Охин бид 2 бас гэртээ бяцхан шүүлт хийгээд л. Дээр зурган дээр байгаа 16-тай охин сайхан дуулсан. Өөр нэг 16 настай эрэгтэй хүүхэд тэнцсэн. Нэг цэргийн хүүхэн сайн дуулдаагүй боловч шүүгчид нөхөр нь Иракт цэргийн алба хааж буйг "харгалзан" шалгаруулалтанд тэнцэх шиг болов.
Шүүгчид зарим үед оролцогчийг үнэхээр "доромжлоод" гаргачих юм. Чадаж байгаа юманд арга байхгүй юмдаа. Би тэр үед оролцогчийг өрөвдөөд л. Хүнд муу хэлүүлэхээ мэдсэн бол битгий оролцож байгаараа гэж л хэлмээр. Шүүгчдийн ийм үйлдлийг охин маань шоу хийж байгаагаар тайлбарлав. Шүүгчдийн дүгнэлтийн дараа уйлсан, хараасан, гутарсан хүмүүс олон байлаа, учир нь 10000 хүнээс 17 хүн л шалгаруулалтанд тэнцсэн юм.
source http://www.americanidol.com
2 comments:
Edgeer bloguudaas chinii blog taalagdlaa. Uur olon sonirholtoi sedveer saihan bichihiig husii!
Neeree ene American Idol temtseenii ehnii shalgaruulalt bol deed zergiin hoshin shog gehed ergelzeh hun garahgui baihaa. Manaihan bugd uzsen, manai nuhur bol ene nevtruulgiig uzdeggui ldee gehdee ene udaa uzej buun ineedem bolloo, harin ohin maani 3 nas arai hureegui bolohoor toogoogui. Minii huvid American Idol-iin fan. Kelly Clarkson, Carrie Underwood, mun Chris Daughry nar bol idol-uud gej bodoj yavdag.
Thx. Deed zergyn xoshin shog shuu. Xarin xaayadaa shu'ugchid ni arai denduulchixdeg, zarim oroltsogchdyg nu'ur, bieny dutagdlaar ni doogloj, duudsan ni nileen xel am tatalj baigaa. Chandmani
Post a Comment