2006-12-20

wow нэг мэдсэн 12 сарын 20... тэгсэн би онгоцны тухай бичээд сууж байдаг...
Шинэ жилийн баяр болж байгааг энд тэнд нэмэгдсэн гэрлийн чимэглэлийг харахаас өөрөөр мэдрээгүй л байж. Монголд маань өдийд шинэ жилээ тэмдэглээд эхэлчихсэн юм байна. Найз нөхөд, байгууллага болгон тэмдэглэдэгсэн. Тэгээд гэр бүлтэйгээ 12 сарын 31-ны өдрийг хамт өнгөрүүлдэг. Энд шинэ жилийн баяр нь манайх шиг албан ажил, найз нөхдийн баяраасаа илүү гэр бүлийн баяр. Албан байгууллага нь ч тэгж их зардал болохгүй шахам, хамт олноороо оройн хоол идэж, бэлэг солилцоод л болоо. Миний байгаа газарт нэг иймэрхүү...


No comments: