2006-12-20

Доор линкэдсэн нэгэн сайтыг үзэж байгаад энэхүү постыг бичих болов.
Онгоцны осол
Амьдрапдаа анх онгоцны осолын талаар сонссон зүйл маань Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн хавьцаа (Норовлин сумын нутагт) байдаг нэгэн онгоцны үлдэгдлийн тухай ам дамжсан яриа. Энд Хятадын онгоц сүйрсэн гэж яригддаг. Хятадаас дүрвэн гарсан нэгэн "томоохон" хүний сууж явсан онгоцны үлдэгдэл. Магадгүй тэр нэгэн тайлагдаагүй оньсого -ын хэргийн ул мөр, баримт байх.
Монгол Улсад гарсан 3 онгоцны осолын (сүйрэл гэхээс осол гэсэн нь дээр санагдав) тухай сонсож байсан. Анхных нь 1993 онд Марз ууланд Улаанбаатар-Завхан-Баян-Өлгий чиглэлийн зорчигч тээврийн АН-24 онгоц, 1995 онд Хөвсгөлийн Мөрөнгийн чиглэлд явсан зорчигч тээврийн Хятадын Ю-12 онгоц, 2001 оны 1 дүгээр сард Увс аймгийн нутагт Олон улсын шинжээчид, УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэг, болон гадаадын сэтгүүлч, сурвалжлагчид, НҮБ-ын ажилтууд, зурагчин Батзориг нар сууж явсан Оросын нисдэг тэрэг буюу МИ-8 онгоцны осол...
... Тэр Завханы нутагт осолдсон онгоцны талаархи мэдээллүүд тухайн үед их сонин байж билээ. Нилээн олон хоног олдоогүй тэр онгоцыг олдоосой хэмээн бүх нийтээрээ санаа зовж, залбирч байсан юм. Дайны хажуугаар дажин гэж хил давсан байна, гадаадынхан барьцаалсан байна, харь гаригынхан олзолсон гээд л төрөл бүрийн таамагийг мэргэ төлөгчид гарган сэтгэлийн хөөрөлдөө автсан үе байсан бхаа одоо бодож байхад. Энэхүү онгоцны үлдэгдэл олдсоноор манай мэргэ, төлөгчид, дөлдыг хардаг, харь гаригийнхантай "холбогддог" хүмүүсийн нэр хүнд унасан юм. Эдгээр тэргэ төлөгчдийн тааж хэлж байсан бүх таавар, хэлсэн үгнүүд, хийсэн ажлууд дараа нь сонинд (Ардын эрх байх гэж бодож байна) бүхэл бүтэн нүүр дүүрэн хэвлэгдэн түүнийг уншаад инээд хүрээд сууж билээ. Одоо архивт л үлдсэн байдаг байхдаа. Тэр талаар баримтат кино хийвэл их зүгээр инээдмийн кино болох байхдаа...
... Хөвсгөлийн онгоцны осолоос Өлзийбаяр байхаа нэг залуу амьд үлдсэн юм. Азтай залуу. Миний сонсож байснаар мань хүнийг 00-д байсан, онгоцны арын суудалд сууж явсан, бас нутгийн атаман тэрээр нилээдгүй халаалттай явсан нь амьд гарахад нь нөлөөлсөн гээд л залуугийн амьд үлдсэн талаар янз бүрийн яриа, таамгууд явдаг ч тэрбээр дараа нь ярилцлага өгч болсон явдал аймшигийн тухай ярисан. Эмнэлэгт ухаангүй байна гэж байхад нь ард түмэн маань түүний төлөө залбирч байсан гэдгийг тэдэж байна. Сайхан ард түмэнтэй улс шүү манай улс ...
...Зурагчин Батзоригийг би ажлын шугамаар танидаг болсон төдийгүй түүнтэй санал бодлоо солилцон хамтран ажиллахаар ярилцдаг байсан юм. Миний хүндэлдэг фото зурагчны нэг тэрээр завгүй дандаа гадуур ажилтай байдаг ч нэгэн удаа ширээ, ханаар нь дүүрэн, тойроод л энд тэндгүй зураг болсон ажлынхаа өрөөнд урьж төрөл бүрийн зургуудыг надад үзүүлэн халуун кофегоор дайлж билээ. Түүний авсан мэргэжлийн фото зургуудыг их хүндэлдэг бөгөөд зургуудаар нь музей, үзэсгэлэн байгуулвал тэр үеийн Монголын түүх, нийгэм, улс төрийн амьдралын хэсэг тодрон гарах байхаа гэж бодож явдаг. Түүний нэрэмжит Монголын Шилдэг Фото Зургийн уралдааныг "Өнөөдөр" сониноос зохион байгуулсан...
Доорх сайтаас Та 1900-1999 онуудад болсон зарим онгоцны ослуудын мэдээллүүдийг авах болно.

Mysterious Plane Crashes
by Lexi Krock
In the year 1020, Oliver of Malmesbury, attempting to fly, donned a homemade pair of wings and leapt from the top of an English abbey. He broke both his legs. Though humans have harbored the sometimes perilous dream of flying for millennia, they succeeded in achieving sustained flight only in the past century. In the nearly 100 years since Orville Wright's... (site)

No comments: