Сонин юм, монголоороо шивээгүй /2000 оноос хойш/ багагүй удсан байна. Монголд ажиллаж байхдаа ажлын шаардлагаар латин үсгийг өдөр тутмын хэрэглэгээндээ ашиглаж байсан юм. Бичиж буй латин үсгийн стандартыг Гэгээрлийн яамнаас албан шугамаар /бараг/ авсан. Хүмүүсийн захидал, бичгийн төсөл, хэлэх үгийн төсөл зэргийг монголоороо шивнэ. Шивэхдээ ч хэр баргийн бичээчтэй уралдчихаар байсан юм. Гэм нь 10 хурууных биш. ;)
Анх латин үсгээр бичиж эхэлсэн минь учиртай. Хамгийн анх санааг нь манай удирдлага /дарга/ маань гаргасан юм. Улс төр, шинжлэх ухаан, урлаг, спорт гээд л бүхий л талын өргөн мэдлэг, өндөр боловсрол, нөхцөл байдал ба хүнийг ойлгох чанар, хүнтэй харьцах харьцаа, ажлын өндөр шаардлага, зориг тэвчээр бүхий л сайн чанарыг өөртөө агуулсан, англи, орос хэлийг төгс эзэмшсэн хүний удирдлагад ажиллаж байсандаа би баяртай явдаг.
Монгол Улс ирээдүйдээ латин үсэгт шилжинэ гэсэн ойлголттой явдаг. Бид дэлхий дахины хөгжилтэй хөл нийлэн алхахын тулд латин үсэгт шилжих шаардлага хэзээ нэгэн цагт гарах нь гарцаагүй. Монгол үсгээ үгүйсгэж байгаа биш ирээдүйгээ харж байгаа юм. Нэгдүгээрт, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжүүд бүгд л англи хэл дээр, бүр тодруулбал латин, english үсэг хэрэглэж буй билээ. 2-т, үсгүүдийн мэдэж, нүдэндээ дасгах нь Англи болон бусад хэл сурах үндэс болно.
Постоо яагаад монголоороо бичдэггүй бэ?
Зарим дурсамж бодлыг минь эс тооцвол миний энэхүү блогт тависан мэдээллүүд нь интернетээс линкдэн мэдээлэл болгоны дор эх үүсвэрийг бичсэн. Англи хэлнээс орчуулах нь цаг хугацаа шаардана. Нэг бодлын залхуурсан, дээр нь хэрвээ над шиг англи хэлэнд муу хүн орчуулбал утга санааг алдагдуулахаас өгсүүлээд үг зүй, өгүүлбэр зүй гээд монгол хэлнийхээ нандин чанарыг гажуудуулна, уучлаарай. Мөн надад монголоороо бичих нэгэн хэцүү шаардлага тавигдана. Ер нь Та ч гэсэн англиар, латин галигаар уншаад зүгээр юм биш үү?
Энэхүү постыг бичихдээ нилээдгүй удлаа. Ямар ч байсан монгол үсгийн товчлууруудыг санаж сэргээлээ.
3 comments:
Tiimee tanitai sanal neg bna.bi ch gesen mgl-oor uluu udaan bichdeg.gehdee l unshihad joohon tuvugtei.Harin english medeenuudiin huvid ug ni ih sonirholtoi zuiluud baih shig baidag bolovch daanch sain oilgodoggui yum lda.haramsmaar.:-)
...comment bichsend thx. English medeelluudyg unshaad bx tusam tamy bolon minii english saijirna gej bodoj baina. Sonirxoltoi tusmaa unshixad zugeer... ;)
hoyulantai ni sanal neg bna.
Post a Comment