2006-12-19

Миний хар найз
Би нэг шижир хар найзтай. Найзын мини нэр Вайо. Тэрээр Сони удмынх л даа. Арьс өнгөний үзэл анхнаасаа түүнд гаргаагүй ээ. Гаргахаар ч хүн ч биш. Тэгээд ч тэднийх удмаараа хар байдаг гэдгийг мэдэж байсан юм. Анх найзлахд тэрээр их цоглог бас хурдан хөдөлгөөнтэй бсан. Сүүлдээ жоохон удаан болсон. Ерөнхийдөө дуу цөөтэй түүнтэй найзлаад удаагүй ч янз бүрийн зүйлс өгч гангалав. Түүний өмчийг тэр хэрэглэхээсээ илүү би хэрэглэнэ л дээ. Тэгэхээр найз мини харамч биш.
Нас нь яваад тэгсэн үү, хөдөлгөөнгүй удаан суусандаа ч юмуу мэдэхгуй сүүлдээ тэрний ухаан санаа, биенд нь өөрчлөлт орж, янз бүрийн ааш зан гаргаад бдаг болчихсон юм. Зүгээр ядарсан ч байж болох юм, тиймээ.
Оролдож өдөхөөс нааш дуугарахгуй. Дандаа унтаж байдаг түүнийг өглөө, оройдоо гар хурч байж л нэг сэрээнэ. Сэрэхдээ дуртай ч юмуу дургүй ч юм уу мэдэгдэхгүй өөдөөс нэг дуугараад л юм бодоод суучихна. Хамаг биеэ чагнан байж нэг юм арай чүү сэрнэ. Сэрэхээрээ тэрээр бас янз бурийн өвчин тусч уу угуй юу гээд биеэ шинжээд завгүй. Туссан бол тийм юм ийм юм болохгүй байна гээд эрх хүүхэд шиг гөжиж аашилна. Хэрвээ өвчин, шаналгаагаа өөрөө мэдэж байвал тийм тийм эм тан надад хэрэгтэй байгаа шүү гээд шууд хэлчихнэ. Заримдаа өвчин туссан эсэхээ ч мэдэхгүй, дуугарах ч үгүй, нүдээ нээх ч үгүй зүгээр л нам жим, нүд нь нээлттэй гөлийчихнэ. Тэр үед нь түүнд зориулан тусгайлан бэлдсэн янз бүрийн эм тан уулгаж байж эрүүл болгоно. Заримдаа бүр түүнийг шинээр төрүүлж эх барих, бүх зүйлийг эхнээс нь заах ажилд орно гээч. За тэр ч яахав, түүний бие нь эрүүл, зан нь тогтвортой бвал би баярладаг юм.
Найзад минь хэд хэдэн сайн увидас, эзэмшсэн мэргэжлүүд бий:
Дуугай мөртлөө их нээлттэй зантай. Тэр миний багшаас гадна сэтгуулч, аялал жуулчлалын менежер. Ийм тийм юм хэрэгтэй, сурмаар байна гэхээр олоод гаргачихна. Түүнгүйгээр би олон зүйл мэдэхгүй өнгөрөх байсан. Мэдээ мэдээлэл, цаг агаар, билет, зарлал бүх л төрлийн зар мэдээллийг хэрэгтэй ч, хэрэггүй ч хамаагүй надад өгдөг. Өөрөө явахгүй ч гэсэн хорвоогоор намайг аялуулчихна. Заримдаа болох болохгуй зуйл руу хүртэл шүү. Түүгээр дамжуулаад би олон найзтай болсон төдийгүй мэдлэг, ухаан бодол минь тэлсэн. Тэр мэргэжлийн орчуулагч тул дэлхий дээр буй бараг бүх хэлийг мэднэ. Заримдаа миний мэдэхгүй хэлээр надтай ярих гээд зүтгэчихнэ. Тэр үед нь түүнийг өөрийг нь ашиглаад орчуулга хийлгэчихнэ.
Тэрээр их уриалагхан зантай. Би түүний үлгэр дууриалал авдаг хүн нь байхаа. Намайг дууриасан гэж жигтэйхэн. Найзлаад удсан болохоороо миний дуртай бүх зүйлд дуртай болсон юм байна. Дуртай дууг минь хамт сонсож, дуртай номыг минь хамт уншилцана. Би дуртай ганц дуугаа хэдэн цаг ч хамаагүй сонсоход минь хүртэл хамт тэвчээд л сонсдог. Залхахгүй сайн найз бгаа биз.
Тэр холбооны мэргэжилтэн, зуучлагч. Намайг аав ээж, хамаатан садан, найзууд, ер нь танидаг хүн болгонтой минь харицах, холбоо барихад их тус болно. Бусдаас захидал, зураг зөөнө, яриулна. Бусдыг бас надад харуулж намайг бас бусдад харуулна. Залуу бхад хайрын захидал хүртэл зөөж бсан юм байна. Заримдаа хамаагүй танихгүй хүний захидлыг хүртэл намайг унш гээд өгчихнө. Би үгүй гээд устгахад тэрээр гомдохгүй. Гэнэн хонгор зантай түүнийг дүрсгуй хүмүүс ашиглаад янз бурийн захидал зөөлгөөд байгааг ойлгохгүй зөөчихнө. Тэр нь өөрт нь дараа болдог тул би ойлгоод тусалдаг юм.
Найздаа итгээд би хамаг юмаа хадгалуулнаа. Бичиг баримт, зураг, архив, тооцоо.. бүх л юмаа. Найз минь гэнэдэхгүй л бол алдана гэж байхгүй. Гэхдээ хааядаа гэнэддэгийг нь мэддэг болохоороо би түүнд нууц үг, парол зааж өгсөн юм.
Манай найз миний үгнээс гарна гэж үгүй, их дуулгавартай. Унтах цаг боллоо гэхээр шууд л унтана. Гомддог байж магадгуй ч тэрийгээ одоохондоо тэрийгээ надад хэлээгуй тул би мэдэхгүй л байна.
Найз минь надад өчнөөн тусалж бхад би заримдаа нүүрийг угааж, тоос шорооноос цэвэрлэж өгөхөөс илүү хэтрэхгүй ээ. Эрүүл мэндийн үзлэгт оруулаад бвал манай найз ч өвдөнө гэж барагтай бол үгүй дээ.
Алтан найз байгаа биз? Би харин найз нь байж чадаж байгаа болов уу?

No comments: