Эмээ нарын түүхээс уншсан минь
"Hearts Divided" номонд өгүүлж байгаагаар эмээ нар бидний өнгөрсөн үеийн маань амьд түүх...Тэдний туулж өнгөрүүлсэн дайн ба энхийн үеийн амьдрал, зовлон ба жаргал, хайр дурлалын түүх, зааж сургасан сургаалийн үгс, уншиж, ярисан үлгэр туульс.. бүгд л ач нарт нь сайн сайхны үлгэр дууриал, түүхийн хичээл, сургамж болдог аж. Тэд ач нартаа хамгийн сайн зөвлөгч болдог гэнэ. Уг номонд буй 3-н өгүүллэг тус бүр дайны үед эр цэргийн гэргий, ар тал байсан эмээ нар ач нартаа амьдралд нь, ханиа олоход нь, хүнд хэцүү нөхцөлд хэрхэн тусалж, зөвлөж байгаа тухай ерөнхийдөө өгүүлнэ.
5-B Poppy by Lane Debbie Macomber
Дайны эсрэг үзэлтэй ач охин нь санамсаргүйгээр Шинэ жилийн мэндчилгээ илгээснээр Афганд байлдаж буй эр цэрэгтэй холбоо тогтоон захидал бичилцэж эхэлж улмаар тэдний хооронд дотно харьцаа үүснэ. Хоёр долоо хоногийн хугацаат чөлөөгөөр ирсэн эр цэрэг ач охинтой нь болзсоноор эмээгийн сэтгэлийг хөндөж, эмээ зөвхөн өөртөө хадгалан, хэндч хэлээгүй байсан нууц, сэтгэлийн зовлон, залуу цагийн амьдралаа ач охиндоо болон эр цэрэгт ярина. Ач охин нь эмээ нь өвөөгөөс нь өмнө нөхөртэй байсныг мэднэ. Энэ тухай төрсөн хүү нь буюу охины аав нь хүртэл мэддэггүй байв. Дэлхийн II дайны үеэр Францад амьдарч байсан тэрээр залуу цэрэгт дурлан удалгүй гэрлэнэ. Герман Францыг эзэлснээр нөхрийн хамт германы эсрэг тэмцэлд босон эсэргүүгээр зарлагдаж мөрдүүлж, нууц байдалд амьдарч байсан байна. Зоригт эр нөхөр нь германчуудад анх удаа баривчлагдахад нь тэрээр жирэмсэн болж жүжиглэн найз нөхдийн хамт оргуулж чадна. Харин 2 дахь удаагаа баривчлагдан тамлуулан зовж байхад нь шорон дотор хүний сүг болтлоо тамлуулан, амьдаараа тамд буй нөхрөө хараад өрөвдөн, нөхрийнхөө хүссэнээр сүүлчийн үнсэлтээрээ аманд нь хор дамжуулж амийг нь хороосноор насныхаа эцэс болтол сэтгэлдээ тээх зовлон, дарамттай болно. Нөхрийнхөө амийг хорлосноор тэрээр Америк цэргүүд ирж чөлөөлтөл 2 жил шоронд хоригдон тамлуулна. Чөлөөлсөн Америк цэргүүдээс нэгэн цэрэг хүүхэнд тус болж төрсөн нутаг Америкт явахад нь тусалж, хүүхэн нутагтаа ирж дайны уршиг сэтгэлийн болон биеийн шархыг эмчилэв. Ингэж ач охины өвөөтэй танилцан суусан тухай гарна...
за тэгээд бусдыг та өөрөө олж уншаарай...
Liberty Hall by Lois Faye Dyer
When Professor Chloe Abbot finds herself caught up in a troublesome mystery, she turns to her grandmother. She needs Winifred's expertise as a wartime code breaker. She doesn't need suggestions about her love life -- all of which involve an ex-marine Jake Morrissey!
The Apple Orchard by Katherine Stone
Clara MacKenzie's granddaughter Elizabeth arrives at Clara's Oregon farm needing comfort. That's exactly what Clara offers -- and so does a childhood friend named Nick Lawton. But Nick wants to offer Elizabeth more than comfort. More than friendship . . .
3 comments:
Egel buural ch gesen ter biereeree history bolson emee uvuugiihu huuch soniniig ni sonsood suuh tsag tun baga gargaj bsandaa haya haramsah setgel turdiin.Nastai humuusee hundeldeg manai mongol yos zanshil yugaar ch ul solimgui nandin saihan zuil um gedegiig hunii gazar (end humuus bie bieteigee huuliin etgeediin uudnees haritsah shinjtei hatuu ch gesen barag unengej bodjina)ireed mederch bna.Ene blogiig olon humuus unshah baih gej naidaj bna.
Unshsanaa huvaaltsand thx
tehhh, emee edertaigaa urgelj tsug baisan ch gui, baga l yum sonsoj uldlee. tegsen ch yahuu, haramsaad bh ch yu bhuu, bid hussen ch huseegui ch uvuu emee, uvug deedsiin arga baril, hev zagvart aav eejeer damjaad tsutgagdtsan l bgaa.
Bi o'oroo o'voo gej o'soogui. Eej bagadaa o'rguulsen, aav bagaasaa o'nchin baisan. Erdeneted baidag emee deeree baga bxad ochood "zaluu eej" gej duuddag baij bilee. Gexdee oxin mini 2 emee, 2 o'vootoid bayarlaj yavdag. Ted naryn anxny ach bas erx shar bxgui yu...
Post a Comment