2006-12-26

Зурхай
Зурхайд итгэхээсээ илүү сонирхож үздэг би өчигдөр нэгэн найзтайгаа зурхайгаар занималдав. Шинэ ондоо ямар байх нь гээд хайгаад л суулаа. Монгол сайтуудад байдаг ерөнхийдөө бүх л зурхайг сонирхлоо. Манайхны сайтууд шинэчлэгдэггүй хэвээрээ, одоо шинэ жил болж байгааг хэлэх үү завгүй тэмдгэлцгээж байгаа байх.
Өдрийн зурхай гэж байдаг тэдгээр нь голдуу сонинуудад тавигдсан байна. Зурхайнууд нь эмэгтэйчүүдийнх, эрчүүдийнх, өдрийн, сарын, жилийн, сексийнх гэхээс гадна өрнө, дорно гээд л ангилан хуваагдсан байлаа.
Зарим зурхайг уншаад ойлгохгүй, юу гэж байгаа юм бол гээд бараг шөнө унтахгүй зүүдлэхээр шахам боллоо. Орчуулахдаа алдаатай орчуулсан байх гэсэн дүгнэлт өглөө. Гайгүйг нь уншиж дотроо баярлан гайтайг нь уншин сэтгэлээ засаад суулаа. ;-)
Монголд байхдаа үсээ засуулахдаа аль болохоор сайн өдрийг харж засуулдаг байж билээ. Сайн өдөр олдоход ч заримдаа хэцүү байдагсан. Бүр үс засуулахад эрхтэн хурц болдог өдөр байдаг байсан бөгөөд найз нартайгаа тоглоом шоглоомоор энэ өдөр үсээ засуулсан гээд инээцэлддэг байв. ;-)

Тэрбиш гуай зурхайгаа нэтэд тавихгүй юм байхдаа. Үнэгүй гэх нь хаашаа юм гэхдээ гишүүнчлэлд элсүүлэх, тодорхой хэмжээний төлбөр, нөхцөл тавиад оруулбал зүгээр санагдах юм.

Тэрбиш гуай гэснээс манайхны зурхайчид хоорондоо маргаад, цагаан сарынхаа өдрийг хүртэл тооцож чадахгүй байсан. Энэ жил бас битгий тэгж маргаасай даа. Монголчуудынхаа шинэ жилийг хэлтэй амтай угтах, үдэх нь муу ёр гэдгийг мань мэтээсээ илүү ойлгохоор хүмүүс юмсан.

жич: оллоо сайт уг нь гайгүй ажиллаад байдаг боловч хүчин чадлаасаа, хурдаас нь болдог юм уу мэдэхгүй, ачаалж чадахгүй маш удах юм. Тэгээд тэсэлгүй хаадаг болоод удаж байна.

No comments: