2006-12-26

Шинэ жил ба бусад...
Монголдоо байхад сайхан байжээ. Ажлын хамт олон, найз нөхөд, гэр бүл, аав ээж, ахан дүүс гээд л бүгд ойрхон. Гадуур явсан ч зугаатай. Сүхбаатарын болон Эрх чөлөөний талбайдаа мөсөн хотхонтой. Манайхан мөсөн хотхоноо голон голон, мөнгө төгрөг их зарцуулсныг нь шүүмжлээд байдаг ч цагаа болохоор бүгд л очин шинэ жилээ үддэг байж. Шинэ он гарангуут ёслолын буудлага харах гэж, бас зургаа авахуулахаар Сүхбаатарын талбай дээрээ очдог байж билээ.
Одоо энд нөгөө өндөр хөгжилтэй Америкт нэгэн хөдөө газарт, яахав дээ л байна. Америкчууд баяр ёслолыг гэр бүлийн хүрээнд их тэмдэглэдэг тул мань мэт шиг хүмүүс тэмдэглээд байх нь ховор. Хотынхоо төвд нэгэн гацуур чимсэн байгаа тэрийг нь охинтойгоо хамт очиж үзнэ дээ. Зарим айлууд гэрийнхээ гадаа гэрлэн чимэглэл хийсэн байдаг. Дээр энэ талаар бичсэн. Манай хотхон ерөнхийдөө "ядуу" оюутнуудын хотхон тул янз бүрийн чимэглэлээр тааруу. Тэгээд ч одоо амралтын өдрүүд эхэлчихсэн бүгд гэр гэрийн зүг жолоо залаад бараг хүнгүй шахам.
Зарим хүмүүсийн блогийг уншаад тасарсан, ёлкодсон мэдээллийг аваад л сууж байна. Энэ архи, найр зугаа цэнгээнд монголчууд маань үнэхээр дэлхийн түвшнээс илүү гарсан юм байна. Энд ирээд зарим зоогийн газар, баранд пиво уугаад улайчихсан нөхдийг л харж байснаас согтуу хүн харсангүй. Дэлгүүр, шатахуун түгээгүүрийн газруудад 12 цагаас хойш согтууруулах ундаа зарахгүй. Би хааяадаа ганц 2 пиво авчихаад тэгээд монгол зангаараа бас нахих гээд яаж ч чадахгүй өнгөрдөг. хэхэ. Манайд бас нэг тиймэрхүү хууль байдаг ч өглөө болтол хаадаггүй, шөнийн ажиллагаатай баарууд олон байдагсан...
Баасан гаригт залуучууд голдуу пааридна. Тэгээд пари нь ерөнхийдөө 22 гээд тарна. Хэрвээ 22 цагаас хойш шуугиад байвал цагдаа руу утасдаж мэдэгдээд болоо. Нэг удаа манай ангийнхэн гадаад голдуу нөхдүүд нэгнийдээ паридаад 23 цаг хүрсэн бөгөөд яриж гадаа салхинд сууцгааж байтал цагдаа ирж та бүхэн бусдыг амгалан тайван байдлыг алдагдуулж байна тарахыг зөвлөөд, бид ч удалгүй тарж билээ.
Америкчууд эрт унтдаг (зарим миний мэдэх хүмүүс 8-9 цаг гэхэд орондоо ордог гэсэн) тул шөнийн 9 цагаас хойш утсаар залгах нь маш ховор. Энэ нь эрт ажилдаа явдагтай холбоотой. 4-5 цагт сэрж амьдрал нь хөдөлгөөнд орно. Манайд 7-8 цагт сэр ажил 9-өөс эхэлдэг тул оройтоход их ядрахгүй байдаг юм уу, аль эсвэл монгол удамд маань орой шөнийн юм байгаад байдаг байх. Энд ирээд монгол зангаа гээхгүй тв үзсээр байгаад оройтож унтсан хэвээрээ. Монголд шөнө унтаж байхад найз нар залгаад гараад ирээч гэдэгсэн. Би ч заримдаа no-той заримдаа yes-тэй байлаа. Хааяадаа би өөрөө ч найз нар луугаа утасданаа, дүрсгүй байж. ;-)
Охин маань найзындаа шинэ жилдэж би гэрээ сахиад... Ганцаараа байгаа тул видео авч үзлээ. Амралт нь эхэлсэн тул охиноо бас өөртэйгээ адил уйдуулахгүй юмсан. Над шиг хүмүүс олон байгаа байхдаа бас... Том хотуудад бол байдал өөр байхаа. Гэхдээ л ер нь чиг хандлага нь адилхандаа адилхан. ;-)
Шинэ он ойртсоор...

2 comments:

Anonymous said...

gadaadad neeree shine jil unen mia boloh yumaa. bi bas japand shine jiliig unen mia temdeglej baina. mongold neeree tsum avdag baijee. hehe

Chandmani said...

Xarin tiimee. Adilxaan... Sanaj baina... Niitech deer ni yaduu ch gesen nargixdaa sain uls daa bid.