2006-12-24

Гоожуурыг уншаад төрсөн бодол
Гоожуур гээд хэн бэ гээд л хүн болгоны тэр тусмаа шартай хүүхнүүдийн дунд асуудал болж байгаа байх. Нэрнээсээ авахуулаад этгээд түүнийг (тэднийг) ямар аймаар юм, яагаад эмэгтэйчүүдийг "үзэн ядах" болов, хөөрхий найз хүүхэн нь гадны хүнтэй суучихаж гээд янз бүрийн бодол, сэтгэгдэлээ бичээд л. Яахав таалах хүмүүс байхад таалахгүй нь бас байна.
Дандаа сайн сайхныг сонсоод, сэтгээд, итгээд, мөрөөдөөд сурчихсан хүмүүст хатуу сонсогдож байгаа байх.
Блогт маань "Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ, Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла! О.Дашбалбар" байгааг та бүхэн анзаарсан байх. Үзэн ядах, хараах нь бас нэг хайрлахын нэг хэлбэр ч юм бил үү, хэн мэдлээ. (мэддэг бол зөвлөлгөө өгөөрэй) Интернэтэд янз бүрийн, төрөл бүрийн сайтууд байдаг. Томчуудын, хүүхдүүдийн, эрчүүдийн, хүүхнүүдийн, охидуудын гээд л... улс төр, нийгэм, эдийн засаг, байгаль, эрүүл мэнд, боловсрол гээд л..., үзэл бодол, сонирхол, зуршил, хэв маяг... гээд дурдаад байвал барагдахгүй. Хүн болгон өөрийн бодолтой. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг.
Энэхүү сайтыг унших хүмүүс нь уншаад, дургүй нь холуур тойроод явах биздээ.
p.s: Нүүр хуудсандаа Paris Hiltony зургийг тавьсан нь зүгээр үү. (copyright)

2 comments:

Nana said...

uzen yadah haraah talaar neg zuvulguu ugyuu gesen yum aa gekui yu.
uzen yadah setgel hediichinee ih huchtei bna, tudiichinee ih hairlaj chadna gesen ug,hedii chinee ih dogshin zantai bna, tudii hemjeegeer nomhon dulguun zan tuunii dotor noirsoj bna gej boddog gej tsetserhuul yah yy?

Chandmani said...

Xaraax, xereldex ni nu'gel...Amaa bolon setgelee tegj xarluulaad xereggui.