2006-09-27


O.Dashbalbar
"Tэнгэр шиг бай!"

Хамаг бyгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хyмyyс гэж
Хашгирч ерeeж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нeхeд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мeнхeд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм eмсгeвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогyй юм шиг...

Хамгийн хайртай хyн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагyй цагт, бyy зов!
Гyтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гyн тэнгэр хэмхрээгyй цагт, бyy ай!

Eвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Eнe мeнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Eрeeл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Eндeр тэнгэр дээр чинь цэлийж буйг бyy март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгyй болсон ч
Яадгаан алдалгүй хyлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехeсдeж, хулгай зэлгийд eртсeн ч
Ядмагхан амьтдыг бyy тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд yyдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон тyмэн нyyрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хyy шантрах ёсгyй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илyy гарч, жигyyрээ дэлгэ...
Цeхрeл чамайг багалзуурдаж, цeлийн чоно шиг болгосон ч
Цeс ихтэй хyний yр гэдгээн бyy мартаарай!...

Цорын ганц хyy минь, бас охид минь, хyyхдyyд минь
Цохолж ирэх yйлийн yрээс бyy зугт, бyy ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хyлээж сурсан юм шyy!...

Орох оронгyй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нeхeргүй болсон цагтаа, хyнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч, удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч, тeдeлгүй арилдаг юм ...

Жамаараа ертeнцeд юм бyхэн eдeр, шeнe шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч, мeнх тэнгэр шиг бай !...
Атаатан тyмэндээ мууг yйлдэвч, хариуд нь сайныг бyтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хeдлeх бyхнээ eерөө хяна , сэтгэ
Хyсэл бyхэн биелэх албагyй , чандалж хорь,
Хyрэхийн эцэсгyй тэнгэр шиг бай, yнэнийг тэмтэр!...

Юм бyхэнд eeрийн цаг буй, сeрeeд нэмэргyй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргyй
Нохой болохоос нь eмнe гeлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь eмне хeвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид yйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггyй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бyхнийг хийсгэдэг юм
Саваагyй амьтдын зиндаанд бyy уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нyглээс зайлахгyй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгyй
Ертeнцийн бyх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бyy орооцолд!...
yнэтэй цайтай бyхнээ бусдад eгч сур, бyy харамс
yyрд оршихгyйн учир тус болох yйл бyтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггyй, дотроон тэнгэр мэт агуу бай!
yг яриа хэрэггyй газарт харцаараа eгyyлж сур,
yнэн худлыг ялгах аргагyй цагт бурхандаа залбир!

Eнeeдeр чамайг маргааш бусдыг хуурах хyмyyст
Өөр шигээ бyy итгэ, мeрийг хeeж чигийг барь!...
Хyy минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хyлцэн тэвчихээс илyy гавьяаг би мэдэхгyй!...

1 comment:

bluefire said...

Ene shulgiig baishiig baigaad l neg unshdag yumaa