2017-04-29


Нээх сайхан тааваараа... Хүүтэйгээ хамт шорлогдох юмсан.... 




Шогшоод л...

Жин нэмэгдээд наадмаар зодоглохоор болж байх шиг байна :-) Цагаан сараас хойш голдуу хэдэн товчлуур нүдэх ажилтай байсан тул овоо таргалчихлаа. Ер нь хөдөлгөөн багасаад ирэхээр л шууд л жин нэмэгддэг юм байна.

Уул хаданд алхдаг байсан дадал зуршлаа алдаад удаж байна. Эргээд сэргээх бодолтой боловч нэг л зүрхэлж өгөхгүй байсаар зуныг угтах нь дээ...
Нэгэнт уул хаданд алхаж чадахгүй байгаа тул цэцэрлэгт хүрээлэнд шогшдог болсон. Долоо хоногтоо 2-3 удаа ихэнхдээ оройдоо, хагас сайндаа өглөө эртхэн шогшчихно.

Шогшихоо таслахгүй байж байгаад нэг л өдөр уул руу алхана аа. Эргээд сэргээх юмсан гэж их л бодохын...

2017-04-25

Гадаадад амьдрах уу...

- Саяхан нэг танил эгч минь чи гадаадад амьдарч болоод байсан мөртлөө яагаад хүрээд ирсэн юм бэ, хэрвээ тэндээ байсан бол өдийд сайхан амьдарч байхгүй юу гэлээ..
- Яагаад?
- Монголд амьдрал алга үр хүүхдүүдээ гадагш нь явуулмаар байхын..

Сүүлийн хэдэн сар хойд хөршид хооронд нилээн хэд ч явчихлаа. Тэнд сар, энд сар гээд л үргэлж хөдөлгөөнд... Тэнд амьдарч бололгүй яахав. Гэтэл нэг л биш ээ. Миний дасах газар биш байна билээ. Оюутан ахуй насандаа тэнд сурч байсан хэдий ч одоо нас минь ч тэр, амьдрах орчин минь ч биш болсон байна.  Мэдээж орос хэлээ сэргээгээд ашигтай байсан.

Тэгэхээр гадаадад амьдрах бол миний хувьд бүтэшгүй. Үр хүүхдээ бол гадаадад амьдарч суралцаж, туршлагажиж, нүдээ нээгээсэй, ертөнцийг мэдээсэй, соёлын ойлгоосой гэж хүснэ...