2010-04-14

Бараан орчин...

Монголын амьдралын хэв маягийг "Монголын нэг өдөр" хэмээх марзан Шаравын зурсан алдарт зурагнаас дээхэн үедээ харж болдог байлаа. Андуураагүй бол тэрхүү зурганд согтуу монгол хаа нэгтээ дүрслэгдсэн л байгаа...
Миний дургүйг хүргээд байгаа нэгэн зүйл бол АРХИДАЛТ, БААРДАЛТ, НАЙР НААДАМ...

Үнэхээр Монголчууд тэгж архигүй найр наадамгүй ажиллаж амьдарч чадахаа байчихсан юм болов уу гэж бодмоор. Булан тохой, дээд доод давхар гэлтгүй байшингийн нүх сүв, бараг л огтоно багтах газар болгонд БААР сав шиг олон зүйл алга аа. Улаанбаатарын гудамжаар алхахдаа тоолоод үзээрэй: худалч хүнд 3 алхаад 1 баартай таарна даа... Баар ч гэж дээ нэр хаяг нь өөрчлөгдөөд Дуучийн газар (karaoke), PUB гэх мэтээр орчин үеэ дагаад нэрлэчихэж.. Ялангуяа орой үдшийн цагаар нэг байшингийн булан тохой тойрох үед голдуу согтуу бололтой хэн нэгний солгой буруугүй дуулж байгааг сонсож болно. Үр хүүхдээ дагуулаад тэр хавиар явахдаа бид үр удамдаа ямар үлгэр дууриалал үзүүлж байна даа гэж яах аргагүй бодмоор... Баян тансаг амьдралтай болоод тэгж байгаа бололтой. Нэг шар айраг захын газарт 2500-аас 3000 болох байх. Архины үнийг арай л мэдэж чадаагүй байна. Бодвол ойролцоогоор тооцоолбол 20000-30000 болох биз. Зарим хүмүүсийн амьдралын орлого нь тэрхүү баар савнаас улмаар архи, тамхи, шар айрагнаас олдож буй гэдгийг ойлгож байна аа. Гэхдээ Монголчуудаа нэгэн бодлын хордуулж буюу бид бие биенээ далд байдлаар хордуулж хохироож байна. Өөрсдөө мөнгө олж байвал бусад нь хамаагүй гэдэг монгол хүний наад захын лоозон болсон байх. Хоол ундны газруудад архи, шар айраггүй бол орлого байдаггүй гэхийн. Тиймээс сар болгоны 1-нд зарладаг "архигүй өдөр"-т бараг бүгдээрээ шахуу хуваарьт цагаараа ажиллахгүй эрт хаадаг, эсвэл нууцаар худалддаг тухай ярьцгаана. Хэрвээ "согтуу" үйлчлүүлэгч байвал тэр нь арын хаалгаар машин дуудаж баригдахааргүйгээр явуулдаг гэнэ. Архи, согтууруулах ундааг дагаад монголчуудын гэр бүлийн амьдралын амгалан тайван байдал алдагдаж буйг хэн бүхэн хэлүүлэлтгүй мэднэ дээ...Гэр бүлийн амьдрал тогтворгүй байвал хэн нэгний амьдрал алдагдаж буй... Хэн нэгний амьдрал алдагдах тусам улс орны амьдрал аажим аажмаар чимээгүйхэн мөхөж байгаа гэж бодмоор....
...Захын гэр хорооллын амьдралыг ТВ-ээр үзүүлэхэд - тэдний бүхэл бүтэн хэдэн ам бүлтэй гэр бүлийн нэг өдрийн өл залгуулах мөнгө нь дээр дурьдсан баар савны газруудын нэг шар айрагны мөнгөтэй дүйцэхүйц аж. Зарим газарт хуучнаар 9-ийн тосыг савлаж буюу граммлаж, бүтэн талхыг хуваан 150н төгрөгөөр зардаг гэхийн, яагаад гэвэл бүтнээр нь авах хүч хүрдэггүй байна... Энд тэндхийн гуанзны мөлжсөн ясыг авч хоолоо залгуулдаг амьдрал хүртэл байхын... Бүр Улаанбаатарын хогийн цэгэн дээр бүхэл бүтэн "хороолол" үр удамтайгаа золбин нохойтой уралдан амьдралаа залгуулж амьдарч байгаа тухай хүртэл гарахын...

Улс төржөөд, үргэлжийн хэрүүл уруул, өлсгөлөн зарлаад, "тэмцэл" "хувьсгал" хийгээд, хурал цуглаан семинар хийгээд энэ бүгдээс мултарч чадах уу бид?????!!!!

2 comments:

Anonymous said...

Zuv udirdlaga l dutaad bainaa, uur yu gehev dee.

Anonymous said...

Хүүеэ, монголдоо ирчээ юу? би завгүй суусаар "айл амьтныхаар" шагайлгүй удчиж, ирсэн гэдгийг чинь сая л мэдлээ. Юуны түрүүнд гэртээ бушуухан нэттэй бол, би бүр гадуур гүйлгүй явсаар байгаад их удаж байж нэттэй болсон. Ер нь бол манайхны амьдрал их дээрсэн байгаа чи хараал байгаарай. Дамдаа