2010-02-09

Магадгүй, 50н мянгаас сонгосон нэгэн бодол- Монголынхоо талаар миний хүсэл... бодол №3...

За хө... Өмнөх бичлэгтээ чадлаараа уянгын халил оруулсныг эс тооцвол бодол минь байлаа...

Өнөөдөр Бодол-3-аа бичнэ ээ... Яагаад бодол хэмээн дугаарлаад байгаагаа тайлбарлах гээд үзье. Ер нь Монгол орон, монгол хүн хөгжинө гэж боддог. Харин хэзээ гэдгийг нь мэдэхгүй. Хөгжиж байгаа байх л даа. Гэхдээ хэд гурваараа болохоос биш нийт олноороо бол яг л хэвээрээ... "Хөгжсөн" нэг нь эргээд монгол амьдрал, монгол ахуйдаа "дарагдаад" ердөө дээшээ явахгүй юмаа гэж боддог.... Миний насан дээр бүгдээрээ хөгжилд хүрэхгүй байх л даа. Гэхдээ л хөгжил ирнэ...Ирээдүйд.. Тэр үед би байхгүй байсан ч энэхүү бичлэг минь үлдэнэ.... Тийм ч учраас бичиж буй хэрэг юм...

Бодол минь ерөнхийдөө боловсролын тухай юм л даа. Юунаас эхлээд юугаар төгсгөхөө мэддэггүй ээ.. Яагаад гэвэл би өөрөө боловсорчихсон этгээд биш тул...

Мэдлэг боловсролтой залуучуудын орон болоосой гэж боддог... Гол нь нөгөө өмнөх бичлэгүүдэд дурьдсан ухамсар... гэх мэттэй шүү дээ...

"Танил" нэгэн бүсгүй блог дээрээ "анагаах төгссөн 25 хүртлэх насны охидыг гоо засалчаар сургаж ... бизнесийн удирдлагаар төгссөн 25 хүртлэх насны (хүнийг) ресепшнээр ажилд авна" .гэсэн заруудын тухай товчхон бичлэг оруулсан байсан... Тэрхүү бичлэгийн цаана их зүйл байгааг гадарлаж байна... Тэр тусмаа монголын танигдаагүй "сор" нэгний бичлэг шүү дээ.. Бид тэрхүү "сор"-уудыг ашиглаж чадахгүй, улмаар гадаадад л "алдаж" байдаг нь байж боломгүй ч зүйл мэт...

Бид бүхэн мэргэжил боловсрол эзэмшээд амьдралдаа "хэрэгжүүлж" улмаар "баян", "тансаг", "жаргалтай" амьдралыг хүсдэг биз дээ. Тэгээд болохгүй бол "гадаад" амьдралыг мөрөөдөн улмаар тэрхүү "жаргал"-ыг нь өгч чадах мэт бодон гадаадад "амьдарцгаадаг". Боломжийн амьдралтай хүмүүс ч байгаа байх, бас боломжийн гэж бодож болмоор, мөн боломжийн боловч "зовж" байгаа монголчууд зөндөөн байгаа... Монголдоо шал угаах Америкт шал угаах 2 юугаараа ялгаатай, эсвэл Монголын боловсрол Америкийн боловсролоос юугаараа ялгаатай болоод бид "тэгж" амьдарч яваа юм? Боловсролдоо биш Монголын амьдралд учир утга нь оршоод байгаа хэрэг байх гэж найднам... Монголын амьдралд тэр тусмаа мөнгөний ханшинд утга учир нь байгаа болов уу даа.. Гэхдээ өнөөдөр зөвхөн боловсролын тухай...

Анагаахыг (дээд сургууль шүү дээ) төгссөн хүн яагаад гоо сайханч болох ёстой гэж?
Эсвэл бизнесийн удирдлагаар төгссөн хүн яагаад "угтагч" хүн болох ёстой гэж? Боловсролын түвшин нь хамаагүй өндөр байх ёстой атал зүгээр л энгийн нэгний хийчих ажлыг бүхэл бүтэн боловсрол эзэмшсэн хүн хийх болчихоод байгааг харж буй биз дээ... Гоо сайханч, эсвэл тэрхүү "угтагчийн" ажлыг доогуур бодсонгүй. Гэхдээ юманд хязгаар байдаг.. Анагаах төгсөх гэж хэдэн жил, хэдэн төгрөгийг зарцуулдаг билээ гээд бодоод үзвэл арай ч дээ гэж бодмоор байгаа биз дээ. Хэрвээ гоо сайхны мэргэжилтэй болохыг хүсвэл хаа нэгтээ нэгэн хуучнаар бол ТМС л төгсөхөд бараг хангалттай шахуу эд шүү дээ. Ургуулан бодвол боловсролын систем буруугаар ажиллаад байгөаг эндээс харж болно... Цагаа тулбал монголд дээд сургууль төгссөн ч мэргэжлийн хүрээнд будчих гоо засалч байдаг юм уу?... Үнэнхүү мэргэжлийн түвшинд шүү дээ...

.... бичмээр боловч "согтсон" тул яах ч аргагүй дуусгалаа...

2 comments:

Anonymous said...

...yund sogtson gej? jargaldaa sogtoh, arhind sogtoh, bodoldoo sogdoh, esvel yariandaa buur esvel ... uu?
zarimdaa sogtoh goyo ch bj magadguim shig ee

. said...

гэр минь
тэр минь
дэр минь
бүгд МОНГОЛ-д байгаа ;>