2008-11-26

Бичихгүй байж чадсангүй...

Паадийгаа мартаагүй ээ...Мартах ч үгүй...Чамайгаа мартаагүй гэдгээс үүдээд найзын тухай бодлоо дэлгэе. Гэхдээ энэ нь чамтай холбоогүй гэдгийг чи өөрөө уншаад ойлгоно оо...

Ер нь бол мартаагүй хүн олон.. Холбоо барихгүй байгаагаас бус мартаагүй. Мартаагүйдээ блогийнхоо энд тэндээ бичиж байлаа. (тэрийг нь олоод уншаарай)... Тэр тусмаа эмэгтэй найз нарынхаа тухай бичсэн зүйл олон байх... Тэгэхээр буруугаар ойлгоод завхай гээд явчихвал бас тийм бус...

Энэ бичлэгээ нэгэн хамгийн сайн найздаа зориулав...
Миний найз бид хоёр оюутан ахуй цагтаа хар талх хувааж идээд, намайг "өлөн" байхад найз минь гэрээсээ надад (тухайн үед би эхнэртэйгээ, бас хааяадаа охинтойгоо хамт байсан үе) "каша" авчирч бид хувааж иддэг байлаа....

Ер нь "хүн амьдралдаа гарын таван хуруунд тоологдох жинхэнэ найзтай болвол чухал ололт" гэж нэгэн номноос уншиж байсан. "Найз нөхөд" гэдгийн талаар өөрийнхөө бодлыг бичиж байсан санагдаж байна...

Тэр үед хамгийн түрүүнд намайг гомдоосон, хулхидсан найздаа зориулаад ууртай бичсэн байж болох. Гэхдээ энэ бол зөвхөн нэг, хоёр найзын тухайд л даа... Найзыгаа хулхидчихаад одоог хүртэл яагаа ч үгүй юм шиг "инээгээд" яваа "найз"-даа юу ч хэлэхэв дээ, тийм ээ.. Амьдрал баян. Өнөөдөр "зовж" байхад маргааш нь "гуниж", нөгөөдөр нь "жаргах" цаг ирж л таараа...

..Би тухайн үед найздаа туслаад инээж явахдаа найз минь эргүүлээд намайгаа жийнэ гэж яахан мэдэх билээ. Тэгээд ч эрчүүдийн "дотор" өөр байдаг бололтой. Намайг хэн нэгэнтэй "амьдарч" байхад "буруу" зүйл хийсэн мэт үргэлж үглэж явсан мөртлөө "яваад өгөнгүүт" бөгс ухсан найздаа би уурладаг...Бөгс ухах нь бүү хэл, намайг муулах тактикаар эмэгтэй хүнийг "олзлох" гэж ашиглаж байсанд би уурладаг... Надад дотно гэсэн болгонтой ил мэт "нууц"-аар харьцаж байсанд би уурладаг... Намайг "явангуут" орлох гэсэнд би уурладаг...

Амьдралдаа олсон хэдийгээ "хүүтэй зээл"-тэй өгөөд зээл ч үгүй, мөнгө ч үгүй болгосон тэр найздаа би гомддог. Тэгсэн ч би түүнээс мөнгө гуйгаагүй, гуйж ч байсангүй. Ер нь тэр, "тэднийх" намайг, манайхыг бодвол "баян".. Би насандаа машин авч байгаагүй, тэр ч байтугай жолоодож үзээгүй байхад найзынх минь энд тэнд өмчтэй, машинтай, баян харагддаг байлаа... Тэр болгоныг харгалзалгүй би найздаа л тусалж байна гэж бодсоныг яана... Тэдэнд миний "тус" хэрэггүй байсныг ойлгоогүй хэрэг. Найзад минь миний тус "мөнгө" хэрэгтэй байж л дээ. Тэрхүү мөнгийг одоо хүүтэй нь бодвол...Над шиг хүн мөнгө зээлчихээд өөртөө хоосон байна гэвэл хэн ч итгэхгүй лдээ.... Одоо найзыгаа харвал яах бол гэдгээ мэдэхгүй л байна. Угийн тайван зангаараа инээгээд л тэврээд авахгүй ч, яриа хөөрөөтэй л байх байх. Найз минь намайг гомдоосноо өөрөө хэзээ ч ойлгохгүй бололтой. Найз минь тэрхүү миний зээлсэн мөнгөнд сэтгэл нь ханаад найзыгаа жийсэн байх л даа... Би ээждээ ч 100-г өгөөгүй байсныг яана... Миний найз тэрийг ойлгоогүйд би харамсдаг, уурладаг... Найз минь хэрвээ миний энэхүү бичлэгийг уншиж байвал миний ээжид 100-г (төгрөгөөр ч хамаагүй) өгчихээрэй... Найз нь үүнд баярлаад өр нэхэхгүй сэтгэлтэй үлдэнэ...

Мөнгөнд найз байдаггүй. Би амьдралаараа гэрчилнэ...

No comments: