2008-11-10

Дэпсу "Дэлхий дахинаар яагаад баярлаад байгаа юм бол" гэсэн асуулт байдлаар коммент оруулсан байсан. Өөрийн бодлоор хариулах гээд үзье: .

Сүүлийн жилүүдэд, ялангуяа Буш ахын үед Америкийн гадаад бодлогын нэр хүнд олон улсын түвшинд буурсан. Ирантай цөмийн хувьд үзэлцээд л, Ирак, Афганд дайтаад л, газрын тосоор баялаг Венесуэлтэй улс төрийн бодлогоор, улмаар газрын тосны асуудлаар ерөнхийлөгч Чивастай маргалдаад л, Кубын эсрэг хориг арга хэмжээ аваад л, Оростой харьцаагаа муутгаад л, Грузи-Оросын мөргөлдөөний үед болон сүүлийн үед Оросууд, (Медведев ерөнхийлөгч нь) АНУ-г үл тоосон байдал үзүүлж буй гээд л хаана хямрал болно түүнд хутгалдаад тэр нь голдуу сөрөг талаар нэр хүндэд нь нөлөөлж байгаа. Ядаж байхад нь санхүү, эдийн засгийн хямралд орж дэлхийн тэргүүлэгч гүрний хувьд бусад орнуудад бас л сөргөөр нөлөөлсөн... Ийм "сөрөг" нэр хүндтэй үед Ерөнхийлөгч нь солигдохоор "дайснууд", бусад нь баярлалгүй яахав...

Нөгөө талаар Обама хар арьстан. Бүр Африк-Америк гээд нэрлүүлээд байгаа шүү дээ. Тиймээс Африкчууд баярлалгүй яахав. Одоо ч Африкийн Кени улсад Обамагийн төрөл төрөгсөд амьдарч буй бөгөөд сонгуулийн мэдээг сонсоод үндэсний амралтын өдөр зарлаад баярлаж хөөрцгөөгөөд сүр болсныг мэдээгээр харсан...

...Америкийн сонгогчдын гарал-үүслийн тогтолцоо алдагдаж эхэлж байгаа гэсэн зүйл сонсож байсан. Цагаан, хар, ази, мексик энээ тэрээ гээд л ангилдаг. Цагаануудаасаа бусад нь "нэгдмэл" тоогоор илүү гарч байгаа юм гэсэн. Энэ сонгуульд мексикүүд, испаничууд, азичууд, харууд Обамаг илт давуу дэмжсэн. Нэгэн жишээ хэлье. Обама АНУ-аас Кубын эсрэг явуулсаар удаж буй хориг арга хэмжээг зөөлрүүлэх, цуцлах тухай яриад эхлэнгүүүт Куба-Америкчууд дэмжээд эхэлсэн. Тэгэхээр тэд нар Обамад санал өгсөн гэсэн үг. Фидель Кастро ах хүртэл тэтгэвэртээ зүгээр суухгүй Кубаас Обамаг дэмжиж байгаагаа хальт илэрхийлээд авсан шүү...

Бас нэг... Дайн...Дайн гэснээс цэргийн (military) мөргөлдөөнд 1000н цэргийн амь эрсдвэл "том дайн" гэж үздэг юм билээ. Ирак, Афганы дайнд АНУ голлох рольтой. Эдгээр дайн нь АНУ-ын терроризмын эсрэг дайн гэсэн нэртэй. Иракийн дайн сунжираад бүр "эцэс-төгсгөлгүй" болчихоод Америкчууд залхсан. Ялна, ялагдсан гээд л... Бүгд Найрамдахчууд (Republican, GOP буюу Grand Old Party гэдэг. Манайхаар бол МАХН-ыг "ах нам" гэж дууддагтай төстэй юм уу даа), Буш, Маккейн ялна гээд л. Харин Ардчилсан намынхан (удирдлага нь)ялагдсан гээд олон нийтэд аль хэдийн тунхаглачихсан. Иракт, Афганд байгаа цэргүүдээ татна, татахгүй гээд бөөн яриа... Амь насаа алдсан цэргийн тоо хэдийн 4200 давчихсан байх... Обама цэргээ үе шаттайгаар татаад андуураагүй бол 2009 оны эцэс гэхэд бүгдийг нь татна гэсэн байх шүү..

...Обамаг гарч ирлээ гээд Ираны Ерөнхийлөгч үг хэлж баярынг мэнд дэвшүүлээд л... Обама "дайсантайгаа хэзээ ч, хаана уулзаж ярилцан зөвшилцөх" тухайгаа сонгуулийн сурталчилгааны үед илэрхийлсэн. Энэ нь Талибанчуудыг төдийгүй бусад "дайснууд"-ыг баярлуулсан. Маккейн болохоор угийн Вьетнамын дайнд оролцож баригдан үйл тамаа үзсэн дайчин тул ялалтын туг мандтал үзэлцэнэ гээд байгаа болохоор түүнийг нь "дайснууд" дэмжсэнгүй. Тиймдээ ч "зөөлөн" хүн гарлаа гээд баярлацгаагаад байгаа бололтой догоо..

Нэмж зүгээр сонирхуулахад сонгуулийн сурталчилгаанд Обамагийн эсрэг нисгэсэн бор шувуу (энгийн яриагаар, голдуу эсрэг сурталчилгаа хийхийг хэлдэг байхаа) бол Обама гэдгийг нь Осама гээд, Баден гэж дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн Ладен гэж өөрчлөөд нэг хэсэг үзсэн. Осама Бин Ладен болгож доош нь хийх санаа л даа. Магадгүй үүнтэйгээ холбоод, мөн нэрнээс нь үндэслээд Обамаг мусульман (лалын шашинтан) болгох гээд нэг хэсэг үзсэн. Бүр сонирхолтой нь Обамагийн дундах нэр нь Хуссейн гэдэг юм шүү дээ. Албан ёсоор нь бичвэл Барак Хуссейн Обама гэдэг. Хуссейн гэхээр сөргөөр нөлөөлчихөж магадгүй гээд сурталчилгаандаа энэхүү нэрний хэсгийг танасан юм гэнэ лээ...

..Дахин хэлэхэд өөрийн бодол шүү...За энэ бичлэгээрээ улс төржихөө завсарлахгүй бол өөрөө залхах гэж байна :)

5 comments:

A.Амарсайхан said...

Америкчуудад бүх дэлхий дургүй. Дэлхийн цагдаа болох гэж ядахыг нь яана. Хаана л дайн болж цус урсаж байна тэнд гараа дүрчихсэн явж байдаг шүү дээ.

Chandmani said...

Амарсайхан андаа:
Гялс манс... Эргээд орсон чинь саналаа үлдээчихсэн байна ш дээ. Бодлого тодорхойлогч байхаасаа илүүтэй бусдын асуудалд хэтэрхий хутгалдаад байгаа гэж би ойлгож явдаг. Оросууд барьцаж байгааг буруутгах аргагүй юм л даа....

Pearle Deppsu said...

Би энд блоггэр ах нараа дарамталж бичлэг бичүүлэх гээл байжийна хэхэ

за баярлалаа ах минь. Таны бодлоос олон юм ойлоо. бас өөрөө сайн судлы даа гэснээс энэ Амараа ах яасан үнэн хэлэ вэ

Osama said...

ih sonirholtoi blaa

Chandmani said...

Thx Osama :)