2008-08-20

Арай ч дээ!
Гэхдээ яахав, ирээдүйд онигоо болон үлдэх ч юм билүү хэн мэдлээ...

П.Сэрдамба хүрэл медалийн болзол хангалаа
• 2008.08.20, 12:16 • Топ мэдээ, Өглөөний сонин Энэ мэдээг 1698 хүн уншсан. Өнөөдөр, 1304 хүн уншаад байна.
Олимпийн аваргын минь авчирсан алтан медаль амжилтын буухиаг үргэлжлүүлсээр байна. (утгын алдаа: уг хэлэх гээд юу гээд байгаа нь ойлгомжгүй. Нөгөө авсан Алтан медалийг үзэсглэн шиг буухиалан аймгуудаар аялуулж байгаа юм уу?) Энэ бол боксчдоос олимпийн медаль хүртэнэ гэсэн ард түмний итгэл найдвар билээ. (найруулгын алдаа, биш бол шинэ утга санааг шинэ мөрнөөс эхэлдэг. Өмнөх өгүүлбэртэйгээ холбох гэж ядчихсан) Өчигдөр манай тамирчдаас олимпийн дэвжээнээ чөлөөт бөхийн 55кг-ийн жинд барилдаж буй МУГТ Б.Наранбаатар зодоглосон (барилдаж буй ... зодоглосон гэж найруулгын алдаа) бол Боксын 48 кг-ийн жинд манай тамирчин ОУХМ П.Сэрдамба Тайландын тамирчин Рүенроен Амнаттай хүрэл медалийн болзол хангах тоглолтод хүч үзлээ. (бокс, бөх хоёрыг тусад нь бичих хэрэгтэй байсан байх. Хэрвээ хамтад нь бичих бол боксчдын тухай өмнө нь тухайлан дурьдахгүй байх) МУГТ Б.Наранбаатар эхний тойрогтоо гоц мөргөж (хий таарч) , хоёрдугаар тойрогтоо ОХУ-ын бөх, 2007 оны Дэлхийн аварга Бесик Кудуковтой таарч 3:0 оноогоор ялагдаж тэмцээнээ дуусгалаа. Наранбаатартай барилдсан Тайландын тамирчин нь 1979 онд төрсөн, дэлхийн олон тэмцээнд аваргалж байсан туршлагатай тамирчин учир энэ удаа түүнд (Тайландын тамирчинд хатуухан оноолт таараад ялагдал хүлээчихсэн гэж ойлголоо) хатуухан оноолт таарснаар ялагдал хүлээлээ. (утга болон найруулгын алдаа: Наранбаатар нь ОХУ-ын бөхтэй таарсан юм уу эсвэл Тайландын тамирчинтай таарсан юм уу? эсвэл Тайланд, ОХУ нь нэг улс юм болов уу? Аль эсвэл хий мөргөөд Тайландын тамирчинтай таарсан юм уу? хэхэ бүр дэмийрээд явчихсан байна) Харин Бээжингийн олимпын (олимпийн) 29-р их наадамд 48 кг-ийн жинд барилдаж (уг Сэрдамба маань цохилцох ёстой боксчинсон) байгаа манай тамирчин ОУХМ П.Сэрдамба Тайландын тамирчин Рүенроен Амнаттай хүрэл медалийн болзол (ер нь хүрэл медалийн болзол хангах тоглолт биш шөвгийн 8-ийн тоглолт юм шүү дээ) хангах тоглолтод хүч үзлээ. (Сэрдамба барилдаад байгаа бил үү) Манай тамирчин хөх булангаас, Тайландын тамирчин улаан булангаас тоглож, эхний үеийг манай тамирчин нэг оноо авснаар дуусгасан. Харин хоёрдугаар үед хоёр тамирчны хэн хэн нь оноо аваагүй. Гуравдугаар үед манай тамирчин дахин хоёр оноо авч тооны харьцааг 3:0 болгосон. Сүүлийн үед манай тамирчин дахин оноогоо ахиулж 5:2-ийн харьцаатай болгосноор хүрэл медалийн болзол хангалаа (албан ёсоор бол хүрэл медалийн болзол одоохондоо хангаагүй байгаа. Дүн гарсны дараа л албан ёсоор зарлах ёстой юм шүү дээ).
Урд өдөр нь МУГТ Э.Бадар-Ууган хүрэл медалын төлөө тулалдаж (барилдах, зодолдох 2-оо ялгахаа болиод бүр тулалдах болгоод өөрчилсөн) ялсан бөгөөд мөнгөн медалийн төлөө тулалдах (барилдах, зодолдох 2-оо ялгахаа болиод бүр тулалдах болгон аргаа өөрчилсөн) эрхтэй болж ард түмэндээ найдварын оч нэмэн (бас оч нь ч юу байдаг билээ) баярлуулсан билээ. Харин өчигдөр ОУХМ П.Сэрдамба (уг нь Сэрдамба нь өнөөдрийн сэдэв байх ёстойсон, одоо бүр холион бантан боллоо) хүрэл медалийн болзол (алтыг ч хангах юм билүү) хангаснаар манай хоёр тамирчин хоёулаа мөнгөн медалын төлөө (нэгэнт худал бичиж байж алтан медалийн эрхийн төлөө л гэчихгүй) тулалдахаар болж байгаа юм. Ийнхүү Монгол улс (албан ёсоор бол Монгол Улс гэж бичих ёстой. Ер нь улс орныхоо нэрийг бичихдээ томоор бичээд сурчих хэрэгтэй) дөрвөн медалтай (хэлгий байх. гэхдээ яахав залруулаад медаль гээд уншчихаарай) боллоо. Дараагийн тоглолтонд манай тамирчин Бразилийн тамирчныг 21:6-ийн харьцаагаар ялж байсан, (утгын алдаа: манай тамирчин Бразилийн тамирчныг 21:6-аар ялж байсан гэж ойлгогдохоор бичсэн байна. ядаж байхад дараа нь "таслал" биччих юм. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихлоо гэдэг байхаа) тун ширүүн өрсөлдөгч болох Кубын боксчин Х.Яампиртай хүч үзэх юм. Тамирчдадаа амжилт хүсье.


Хэвлэл мэдээллийн хамгийн "чанартай" бичигдсэн мэдээлэлд "дээрх" мэдээллийг тодорхойлох юмсан :)

Ерөнхиийдөө бол эхнээсээ ярианы хэлбэрээр бичигдсэн тул үг, өгүүлбэр, утгын "алдаанууд"... Уг нь албаны байдлаар бичсэн бол дээр байсан болов уу гэж бодно. Магадгүй "шар" гэгдэх сонины хэлбэр загварыг нь ойлгохгүй байгаа байхаа...
Гэхдээ ганц, хоёрхон мэдээллийг товчхон бичихдээ иймэрхүү байдлаар алдаж, "ташуурч" бичиж байгаа юм чинь бусад мэдээллүүдийг хэрхэн бичдэг болохыг ойлгоход хялбар...

Зарим сэтгэгдлүүд дээр "алдаа л биз, яадаг юм, хөөрхий" гэх байдлаар хүлээн авсан байсан. Мэдээллийг хэрхэн түгээж буйгаас их зүйл хамаардаг гэж ойлгож явдаг. Тэгэхээр бидний монголчууд "худал" мэдээллүүд түгээмэл бичдэг, худал мэдээллээр тархиа цэнэглэдэг, тэрэндээ хэрхэн дассан болохыг харж болохын жишээ...

Засч залруулах гэж хичээгээд яахав..

Бид буруу ярьж зөв ойлгодог, тийм үү.

No comments: