2008-08-21

Олимпийн элдэв сонин, хов живээс...

- Монгол Улс маань түүхэндээ анхныхаа Олимпийн Алтан медаль авч нийслэлдээ "өргөн" тэмдэглэж байхад, зарим дэлхийн улс орнууд хэн нь илүү медаль авах вэ? хэмээн хоорондоо ид өрсөлдөж байна. Хятад, Америк хоёр улс медалийнхаа тоогоор, чанараар өрсөлдөж буй боловч хэн нь илүү байгааг уншигч Таны чин зүрх л мэднэ. Америкийн гаралтай буюу англи сайтууд дээр болохоор алт, мөнгө хүрлийн нийлбэр олон медаль авснаар нь голдуу мэдээлж АНУ түрүүлээд Хятад удаалж байгаагаар мэдээлэгдэнэ. Харин Хятадын сайтууд дээр болохоор нь (зарим тохиолдолд нийт медалийн тоог нь нэмж гаргахгүйгээр) зөвхөн алт, мөнгө, хүрэл гээд жагсаалтаар болон Алтан медаль авснаар нь жагсаан мэдээлээд Хятад тэргүүлж, АНУ удаалж байгаагаар цацаж байна. Спортод бодлого орчихсон байгаа биз... Хэнийх нь зөв бэ? Хэн нь чанартай байна? Жишээ болгоод хоёр зураг:





- Хардалт. Хүн болсон л хойно хардалгүй яахав. Хятадыг тэгээд бүр хардана гээч. Зарим Америкчууд медалийн тоон дээр судалгаа хийж байгаа бололтой. Тэгээд Хятадууд нутаг дэвсгэр дээрээ зохион байгуулсны болон бусад нөлөөгөөр шүүгчдийн сэтгэлийг татаад байгааг "тогтоосон" байна. Тиймээс Хятадаас олон аварга төрөөд байгаа гэнэ дээ. Нэг сайтанд иймэрхүү зүйл байна лээ. Зураг болгоод оруулчихлаа:



- Ер нь сонин юм шүү, тэрбум хүн амтай Энэтхэг 2 медаль авч байхад 3 сая хүрэхгүй хүн амтай Монгол Улс Олимпиос одоохондоо 2 медаль аваад байна. Удахгүй боксоор 2 нэмэгдэх магадлал өндөр. Харин өнгө нь Алтан байгаасай....

- Олимпийн нээлтийн ажиллагааг дамжуулахдаа Хятадууд компьютерийн график ашиглан ёслолын буудлагыг нэмсэн гэсэн бас нэгэн хардалт, хов жив бий. Магадгүй улсууд шүү...

- Олимпийн Алтан медальт Хятадын гимнастикийн тамирчин "насаа нэмсэн" болохыг Америкчууд ямар нэгэн байдлаар судлан илрүүлж баримт гаргаад байгаа боловч энэ талаар "яах" нь мэдэгдэхгүй, одоохондоо мэдээлэл байдлаар цацаж байна. Уг нь гимнастикийн тамирчдын нас нь 16-аас доошгүй байх ёстой байтал
Хятадын тамирчдын зарим нь 16-аас доош насных байснаа гэнэт өөрчлөгдөөд жилд нас нь 2-3-аар насаар нэмэгдсэн байжээ. Хуучны зарим мэдээллүүдээр өнгөрсөн жилд 13-тай байсан охин гэнэт 16 хүрээд "нэг л но" орчихжээ. Зарим нэгнийх нь намтар, төрсөн өдөр нь олон янзаар бичигдээд, тухайн мэдээлэл агуулсан сайтууд, мэдээллүүд "алга" болоод тэрүүхэндээ бужигнаж байна...


- Америкт албан ёсны бичиг баримтгүйн улмөөс "хууль бус" цолтой Мексик хүний хүүхэд бөхийн төрлөөр Олимпийн Алтан медалийн эзнээр тодроод American Dream (мөрөөдлийн Америк)-ийн үлгэр жишээ болж байна. Энэхүү тамирчин нь 21-тэй бөгөөд бөхийн спортоор Америкаас медаль авсан хамгийн залуу тамирчнаар тодроод байна. Дашрамд сонордуулахад мексик гаралтай тамирчин маань нийтдээ $65,000-ийн шагнал авах нь: Америкийн үндэсний Олимпийн хорооноос $25,000, Америкийн Бөхийн холбооноос $15,000, бусад ивээн тэтгэгчдээс $25,000-ийг тус тус олох нь. By the way, манай аварга "тэрбумтан" болсон гэж мэдээлэл уншиж байсан юм байна.


- Baseball, softball-ийн спортын төрлүүд нь Бээжингийн Олимпийн дараагаар дахин Олимпийн спортын төрөлд оруулахгүйгээр 2005 онд шийдсэн байна. 2012 оны Олимпийн тоглолтоос хасагдсан. Америкчуудын мэргэжлийнх нь спорт, манайхаар бол үндэсний бөхийн хэмжээнд бараг очино. Тэгэхээр дургүй байх нь мэдээж шүү дээ. Эдгээр спортоор дэлхийн тавцанд ч Америкчууд тэргүүлдэг... Хэл ам хийж байгаад 2016 оны Олимпийн төрөлд буцаан оруулахаар "ажиллаж" байгаа гэсэн...


- Энэ удаагийн Олимпийн спортын төрөлд "бартаат замын дугуйн спорт" шинээр нэмэгдэн орсноор залуучууд, хүүхдүүдийн сонирхлыг илүү татах зорилготой гэнэ. Энэ нь албан ёсоор BMX буюу Bicycle Motocross гэдэг..

- Мөн Modern Pentathlon гээд спортын нэгэн төрөл шинээр орсон. Энэхүү төрөлд тамирчид нь туялзуур жад, буудлага, усан сэлэлт, морин спорт, гүйлт зэргээр өрсөлдөх юм байна... Анхны аваргаар (эрэгтэйд) Оросын нөхөр тэргүүлсэн...

- "Чадаж байгаа юманд арга байхгүй" ч билүү нэг тиймэрхүү яриа байдаг даа. Нөгөө талаас "юм гэдэг хэмжээ хязгаартай" гээд л... За тэр ч яахав... Хөнгөн атлетикийн хамгийн алдартай гүйлтийн зай бол 100, 200 метр. Гэтэл Яма́йкагийн дөнгөж 22 хүрсэн нэг нөхөр "чадаж байгаа юманд арга байхгүй" гээд бусад нөхдөө холоо гээч нь ардаа орхиод, уралдааны төгсгөлдөө шоудсаар дэлхийн рекордыг эвдээд барианд орчихсон. Хэн ч, хэзээ ч шоудсаар 100 метрт түрүүлж байгаагүй юм гэнэ..Тиймээс Олон Улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч нэг нөхөр юм гэдэг хэмжээ хязгаартай "арай дэндсэн", "уралдаан тэмцээн бол хүндэтгэл", "аварга шиг байх ёстой" ухааны юм яриад рекордын эзныг буруушаав... Уг нь чадаж байгаа зүйлд арга байхгүй шүү дээ... Бариандаа мөлхөөд орно уу, хэвтээд орно уу ямар хамаа байна аа. Тэгээд ч заавал албан ёсоор гүйж барианд орох ёстой гэсэн дүрэм байхгүй биздээ....

- Энэ удаагийн Олимпийн тоглолтын Америкийн сагсан бөмбөгийн багийг Dream team буюу мөрөөдлийн баг гэж жинхэнэ ёсоор үнэлцгээж байна. Гэхдээ хожигдохгүй бол шүү дээ. Ер нь 1992 оны Барселоны Олимпид анх удаа Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчид тоглосон бөгөөд тэрхүү багийг нь Dream team гэж байж. Өмнөх Грекийн Олимпийн тоглолт, сүүлийн хэдэн жилийн Дэлхийн аваргад бүтэлгүйтээд багийн нэр хүнд унасан байсан. Харин энэ удаагийн баг тамирчид уг нэрийг сэргээх бололтой. Хүчтэй, хурдтай, алдартай тамирчидтай, шидсэн бөмбөг болгон л орно хэлэх ч юм биш...

- Парагвай хүүхэн (Leryn Franco) Олимпийн сайхан бүсгүйгээр яригдаад байгаа. Олимпийн тоглолтын жад шидэлтийн тэмцээний гараанд хасагдсан боловч сайхан бүсгүйн алтан медаль авсантай адил яригдсаар... Парагвайн сайхан бүсгүйн тэмцээнд орж байсан юм билээ. Зургийг нь үзэхийг хүсвэл дараах зурган дээр дараарай.











Энэ удаадаа болох байхаа...

No comments: